sonin.mn
Гондурас Тайванийн эрх баригчидтай “дипломат харилцаагаа тасалсан” гэж мэдэгдсэнийхээ дараа буюу 3-р сарын 26-нд БНХАУ-тай  дипломат харилцаа тогтоосноо зарлав. Одоогийн байдлаар, БНХАУ  дэлхийн 182 оронтой дипломат харилцаа тогтоогоод байгаа бол Тайванийн эрх баригчдын "дипломат харилцаатай улс" гэгдэх улс ердөө 13 болоод буй юм. 
 
Энэ тухай Хятадын Олон Улсын Радио: "Дэлхий дээр нэг Хятад улс байдаг. БНХАУ-ын Засгийн газар нь Хятад улсыг төлөөлдөг цорын ганц хууль ёсны Засгийн газар бөгөөд Тайвань бол Хятадын нутаг дэвсгэрийн салшгүй хэсэг юм. Энэ бол няцаашгүй түүх, хууль ёсны бодит байдал. Иймээс ч  НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы 1971 оны 2758 дугаар тогтоолоор нэг Хятадын зарчмыг баталсан . Сүүлийн жилүүдэд Тайваний эрх баригчидтай “дипломат харилцаатай” гэгдэх улсууд “дипломат харилцаагаа тасалж”, БНХАУ-тай дипломат харилцаа тогтоох юм уу дипломат харилцаагаа сэргээж байгаа нь бүгд л нэг Хятадын зарчимд суурилсан, дэлхийн нийтлэг чиг хандлага, тус улсынх нь ашиг сонирхолд  нийцсэн сонголт юм. Гондурасын ГХЯ-ны сайд Рэйна энэ тухай:  "Хятад улстай дипломат харилцаа тогтоох нь улс төрийн шийдвэр " гэжээ.
 
 Гондурас бол Төв Америкийн чухал улс бөгөөд одоогоор түүнд тулгарч буй чухал асуудал бол эдийн засгийн хөгжил.
 
АНУ нь Латин Америкийг өөрийнхөө "цэцэрлэгт хүрээлэн"-гээ болгосоор ирсэн бөгөөд "Монрогийн үзэл баримтлал"-ыг сурталчлан, Латин Америкийн орнуудын дотоод хэрэгт хөндлөнгөөс бүдүүлгээр оролцож, бусад улстай найрсаг хамтран  ажиллахад нь саад учруулсаар иржээ. 2020 онд АНУ "Тайбэйн хуулийн төсөл" гэгчийг баталж, Хятадтай дипломат харилцаа тогтоохыг хүссэн орнуудаас хариугаа авна гэж заналхийлсэн. Гондурасын Ерөнхийлөгч Фидель Кастро саяхан БНХАУ-тай дипломат харилцаа тогтоох хүсэлтэй байгаагаа олон нийтэд илэрхийлсний дараа АНУ тэр даруй нь Ерөнхийлөгчийн зөвлөхөө Гондураст айлчлуулахаар илгээжээ. Ройтерс агентлаг энэ тухай : "Гондурас "Бээжин рүү эргэх" төлөвлөгөө хэрэгжүүлэхэд АНУ саад хийхээр оролдож байна. Үндэслэлгүйгээр саад учруулах оролдлого нь бүтэхгүй гэж мэдээлжээ.  "Нью-Йорк таймс" сонинд харин, Гондурас Тайваньтай "дипломат харилцаагаа тасалсан" нь Тайваний хувьд цохилт, АНУ-ын хувьд ухралт болно гэж тэмдэглэсэн байна.
 
Гондурасын Парламентын орлогч дарга Расай Тумей хэлэхдээ, "Хятад-Гондурасын харилцааг хөгжүүлж, олон салбарт хамтран ажиллах тухайд  манай ард түмэн маш их хүлээлттэй байгаа" гэжээ.
 
Хятад Гондурасын ажил хэрэгч, харилцан ашигтай, хамтдаа хожих хамтын ажиллагаа нь хоёр орны ард түмэнд ашигтай төдийгүй хөгжиж буй орнуудын эв нэгдэл, хамтын ажиллагааг бэхжүүлэх, олон улсын харилцааны ардчиллыг ахиулахад чухал нөлөө үзүүлэх болно.
Тайвань бол Хятадын нутаг дэвсгэрийн салшгүй хэсэг юм. Нэг Хятадын зарчмыг баримтлах нь олон улсын шударга ёс бөгөөд "Тайванийг тусгаар тогтнуулах" хүчин түүхийн урсгалыг сөрж байгаа тул бүтэлгүйтэх нь гарцаагүй. Хятадын ард түмний үндэсний бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа хамгаалах тууштай шийдэмгий хүсэл зориг, хүчин чадварыг хэн ч дутуу үнэлж болохгүй. Түүхийн зөв талд улам олон улс орон нэгдэнэ гэдгийг бодит баримт нотолж байна." гэжээ.
 
 н.Сарантуяа