БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Чян тус улсын тэргүүлэх технологи хөгжүүлэх зөвлөгөөнд оролцож үг хэлжээ. Тодруулбал тэрээр: "Цар тахлын дараах эдийн засгийг сэргээхийн тулд бодит эдийн засагт түшиглэх ёстой. Бодит эдийн засгийг хөгжүүлэхийн тулд өндөр технологийн боловсруулах орчин үеийн аж үйлдвэрийн системийг байгуулах хэрэгтэй. Хятад улс өнгөрсөн жилүүдэд хямд ажиллах хүчин, хямд үйлдвэрлэлд түшиглэн хөгжиж ирсэн. Одоо энэ байдлаараа хөгжих боломжгүй болсон. Харин өндөр технологид түшиглэн хөгжих стратеги бодлого хэрэгжүүлэхээс өөр гарах замгүй болж байгаа юм. Иймээс Хятад улс компаниудынхаа дунд тэргүүний технологийн өрсөлдөөн зарлаж, инновацийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтаа нэмж, судалгааны ажлыг урьд байгаагүй түвшинд чухалчилж, өндөр ур чадвартай инженер техникийн ажилтнуудыг бэлтгэхэд их анхаарах болсон.
Олон жилийн хүчин чармайлтын үр дүнд Хятад улс хурдны төмөр зам, сансрын технологи, цахилгаан хүчдэл дамжлуулах технологи, квантын мэдээлэл холбооны технологи, 5G технологи, супер компьютер зэрэг дээд технологийн олон салбарт дэлхийд тэргүүлж байна.
Гэхдээ бодит эдийн засаг, ялангуяа боловсруулах салбар Хятадын эдийн засгийн гол тулгуур хэвээр байна. Гадна болон дотоодод өөрчлөлт гарахын хирээр хөгжлийн шинэ гарц зайлшгүй хэрэгтэй болж байгаа. Боловсруулах салбарыг дээд түвшинд, ухаалаг технологи, эко байдлаар хөгжүүлэх нь бидний шинэ гарц мөн" гэж цохон тэмдэглэсэн байна.
Г.Бямба
Сэтгэгдэл(6)
Хятад улс барууны технологийг хулгайлж хуулбарладаг.
Hujaa nar uu daa
hyjaanyyd ingej ajillana gej baina?Manai zaluus tom tom baadag odoo l ta nar yhaanaa garga?chadah yy?es chadbaas delhiin hormoid segdene.harin enyynd chini aikuu endertei gedeg Mongol hyn l ersdeldmeer baina daa?????????????Sasin geheer byryygaar ni oilgood baina?.....esbees hegjil ender tehnolgogtoi geheer Hyjaanyyd chadah yy?gene ;;.....ta nar neg l bis ee!!!!!byejsen tegelder yhaan daanch alga daa????????Manai ene sohor haralgan zaluus??????????gehdee ed maani ajilgyi doroitson yhamsargyi internetiin hob jibeer hoollogchid baigaasai bilee dee???????????????????zaluus daanch yhamsar sul doroi,oyunii chadbahgyi bna daa!!!!bidnii zyyniig abch yabah damsignyyd iim yhaantai baibal haa hol yabah be?.................baramnyyd aa!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Монголын америкт очиж зээлээр сурсан Занданшатарын хүүхдүүд шиг хоосон толгойтой нөхдөөс юу ч гарахгүй. Амьдралд гачигдах, ядуугийн гачилангаас хол хүмүүст шинэ технологи төрөхгүй.
Америктай эн тэнцүү үзэлцэж байж тэргүүлнэ.Хоолныхоо төлөө тэмцэлдэнэ дээ
Хятад улс урд нь барууны технологийг хуулбарлан хөгжиж байсан бол одоо ихэнх салбарт хуулбарлах биш өөрсдөө тэргүүлэн хөгжиж эхэлсэн. Өөрөөр хэлбэл барууныхан Хятадаас хулгайлах хуулбарлах түвшинд очсон. Ингээд бодохоор хятадууд эхлээд хуулбарлаж хөгжиж байсан нь зөв байсан болж таарч бн даа.