Хүсэн хүлээсэн Х Богд маань тодорч сүсэгтэн олон монголчуудын магнай тэнийж байх шиг байна. Нийгмийн цахим сүлжээгээр дүүрэн сэтгэгдэл. Зураг хөрөг. Үүнтэй холбоотойгоор хэлж сануулахгүй бол болохгүй үзэгдэл нэг байнаа.
Ахмад хижээл насныхан, социализмаар дамжаад ирэгсдэд бол дүүрч гэхсэн. Харин XXI зууны залуус, бидний үрсэд тийм ч аятайхангүй, тэгээд ч Шарын шашны монгол тэргүүнээ залж буй энэ цаг үед бүр ч зохимжгүй үзэгдлийг би сэрэмжлүүлж байна.
Үе үе олон ТВ-үүдээр улиг болтол нь үзүүлсэн, үзүүлсээр байгаа, үзүүлэхээр зэхэж байгаа, бас Youtube сайтад оруулчихсан “Сүхбаатар”, “Өглөө”, “Тэмцэл”, “Тунгалаг тамир”, “Хатанбаатар” кинон дахь VIII Богдын дүрийг үзсээр залхаж, бас эвгүйцэж, сүүлдээ дургүйцсэн хүмүүс олонтаа. Тэднийг төлөөлж энэ нийтлэл бичигдлээ.
Энэхүү Богдыг ХХ зууны Монголын тусгаар тогтнолын эцэг, чухам л түүний буян, ухаанаар монголчууд Манжаас салж, тусгаар тогтнолоо мандуулж, улс гэрээ төвхнүүлсэн хэмээн үздэг нэртэй түүхч найз нараа (О.Батсайхан, Д.Өлзийбаатар гэх мэт) өмгөөлөн энэхүү нийтлэлийг бичиж байна хэмээн давхар тооцоорой. Тэд маань яагаад дуугүй суугаад байгаад, тэгэх тусмаа өөрсдийнх нь нотлон гаргаж ирсэн шинэ дүгнэлтийг зориуд унагах гэсэн мэт уншигчид, үзэгчдийг нэр бүхий уран сайхны кинонуудаар хордуулсаар байгаад, тэд маань ус балгачихсан аятай эвлэрэн өнгөрүүлэхүйд нь гайхан гайхан энэхүү бичил нийтлэлийнхээ үгсийг хэлхлээ.
1942 онд зөвлөлтийн киночидтой хамтран бүтээсэн “Сүхбаатар” кинонд энэхүү Богд нь ёстой нэг хорлонтой, зэвүүцмээр, зүхмээр дүрээр гарч ирдэг дээ. Ардын журамт цэрэг Нийслэл хүрээг чөлөөлж Тасганы овоогоор даван Гандангийн дэнжээс урагш маршилж байна. Өндөр Жанрайсагийн тагтан дээрээс Богд нь хатан Дондогдулам, Бадмаа маарамбатайгаа гурвуул зогсон сонирхож байна. Тэр гурвын яриа:
- Тэд нар ирэх нь энэ үү?
- Таныг бурханы орноос ирсэнтэй адил хүндэтгэж байна.
- Сүхбаатар хаана байна?
- Тэр түрүүнд нь явж байна.
- Алив, яасан ч сайхан эр вэ.
- Бадмаа, чи дуулж бай, энэ хүнийг үгүй хийх хэрэгтэй. Үгүй хийнэ. Чамд чанга хатуу эм байна уу, Бадмаа?
- Амьд байлгах юм уу, тонилгох юм уу?
- Тонилгох оо!
Ардын хувьсгалын удирдагчийг алж тонилго гэсэн үүрэг өгчихөөд Богд цаашаагаа орчихдог. Тэгж зарлигдсаных нь дагуу маарамба нь жанжны гэрт нь ирж хор өгч үхүүлдэг. Тэр дүрсийг үзэхээс зарсхиймээр.
“Тунгалаг тамир” киноны 2-р бүлэгт Богдын өвлийн ордны хашаанд Богдыг хоёр бараа бологчтой нь дэлгэцнээ харуулснаа ийм нэгэн тайлбар уншдаг.
- Богд. Гамин, Баронтой нийлж Монгол оронд түмэн зовлон учруулсан. Богд бол үлэмж хүчтэй дайсан юм аа. Энийг гамин барон шиг зэр зэвсгийн хүчээр дайран устгаж болохгүй. Ардын журамт цэргийг Хүйн Бургалтайд ирэхэд Богдын элч угтан очиж уулзаад урт хадаг барьжээ. Тэр бол аргагүй дарагдаж бахардсан хүний элч. Ялагчийг зусардсан бялдууч хүндэтгэл байлаа.
Мөн тэр киноны тэр 2-р бүлэгт ийм нэгэн яриа бий. Ардын засгийн төлөөлөгчөөр томилогдсон Эрдэнэд жанжин Сүхбаатар үүрэг өгч байна.
Эрдэнэ асууж байна:
- Хаад ноёд, хутагт хувилгаад, баячуудыг яах вэ?
Жанжин хариулж байна:
- Одоохондоо бидэнд түр ч гэсэн хань хэрэгтэй. Бид Богдод хайртайдаа түүнийг хэмжээт эрхт хаан болгосон юм биш. Харин Монголын биед хэдэн зуун жилийн турш шигдэж, ухаан бодолд нь шингэсэн шарын шашинтай зөв хандахад л хамаг учир нь оршиж байгаа юм. Гэхдээ зорилгоо гүйцэтгэхийн тулд шүү дээ. Харин ханьтай болох гэж зорьсон хэргээсээ ухрахгүй ээ. Бидний дайсан ухаантай ч, зальтай ч, бид тэднээс ухаантай аргатай байж ялна.
Одоо Богдыг тусгаар тогтнолын эцэг хэмээн үздэг болсны бүр эсрэгээр ингэж ярьсан дүрс зурагтаар хөврөх юм. Богд бол дайсны цаадхи дайсан, урвагчийн цаадхи урвагч, бүр хорлонтой амьтан, түүнийг түр аргацааж, хуурч мэхлэж, нэмэрт нь ард түмнээ давхар хуурч байгаа юм гэж тавласан үгсийг жанжин хэлжээ. Одоо бараг төрийн шашин болохоо шахчихсан бурхан буддын шашныг маань жанжин Сүхбаатар түр ашиглаад л дараа нь устгачихна гэсэн заналхийлэл тэр кинонд буй.
“Хатанбаатар” киноны 1-р бүлэгт ийм нэгэн хэсэг бий. Богд Өвлийн ордондоо заларч нөмгөн орон дээрээ тойлуулж байна. Хэлж байна:
- Би ч аалзны шүлсэнд орооцолдоно гэдэг болоод байна. Эд нар намайг их ороож байна. Миний төлөг төөрчээ. Чи нэг үзээдэх.
Тэгсний дараа Хатанбаатарыг хүлээн авч Зөвлөлт Оросоос тусламж гуйсан бичигт нь тамгаа дарж өгч байна. Богдын яриа:
- Улаан Орос чинь Хаанаа ширээнээс нь буулгаж...
Тамгаа дарсны дараа Хатанбаатарыг гаргачихаад хэлж байна:
- Байлдах дайтахаас өөр юм мэдэхгүй энэ амьтан хэнд зарагдаж яваа юм бол доо?
- Би, би юу, юу хийчих вэ?
Зүрхээ зүсүүлсэн, зөнөж тэнэглэсэн нэгэн Богд тэр кинонд дүрслэгджээ.
XXI зууны шинэ Монголын шинэ үе ийм кинонуудаар Богдоо төсөөлсөөр суух уу? Үүнд миний номын садан доктор О.Батсайхан зоригтой үгсээ дуугарч хариулт хэлнэ үү?
“Өглөө”, “Тэмцэл” кинонд Богдыг ёстой нэг алж тавьсан дүр гардаг. Хамгийн хорлонтой, буг болсон амьтнаар дүрсэлжээ. Зарим сайтад “Өглөө”, “Тэмцэл” киноноос Богд оролцсон, Бодоо толгойлсон хуйвалдааны хорлонтой ярианы хэсгийг хасч сайт руу оруулсан байснаа буцаагаад сэргээчихсэн ч байх шиг. Тэнд ингэж ярилцдаг даа.
Богд:
- Бодоо Та уг нь лам хуварга хүн. Арай цочмогдож сүсэгтэн олон шавь нарынхаа сэтгэлд нь сэв хийж, болчимгүйтэж байгаа юм биш биз?
Оролцогч:
- Харин ээ харин, тэгээд энэ төр Таны зүтгэлийг хэр зэрэг үнэлэв дээ?
- Би бодвол цаадуул чинь ёстой нөгөө сахил ч үгүй, туулай ч үгүй болгоно гэдгийн үлгэрээр оруулсан юм биш үү?
Бодоо:
- Энэ ч миний уучилж болшгүй эндэгдэл болох нь ч болсон юм. Гэхдээ би тэд нараар ингэж сануулчихаад өнгөрнөө, хол хэвтэнэ.
Хуйвалдагч:
- Зөв, бид эднийг ингэж дагаж буруутчихсаныгаа зөвтгөж болохтой байгаа юм чинь.
Бодоо:
- Тэгээд ч бид шашныхаа хүч, шавь нарынхаа тоог дутуу үнэлэж болохгүй.
Оролцогч:
- Ялимгүй оройтоогүй бол боддог л бодол.
Бодоо:
- Да ламтан Та сэтгэлээр битгий уна. Ерөнхий сайд нь байж байгаагийн хувьд мэдэлгүй яахав. Хийсэн дуулиан нь их болохоос хэрэг дээрээ тийм дийлдэхгүй их болчихсон юм биш шүү. Та нар хуримтлуулж байгаа жаал зугаа юмандаа найдаж байгаа бол чинь дэмий.
Хуйвалдагч:
- Чамлаад яахав, бас ч овоо товхийсэн юм цуглачихаад байгаа юм шүү.
Бодоо:
- За за би тэрнийг чинь үзнээ. Тэрнээс гадна би Дамбийжанцантай холбоо бариад яггүй юм сэдчихээд байгаа. Шинжаанаас хятад цэргийн тусламж чиг бүтэж мэднэ. Тэгээд тэр чөтгөр Ховд, Улиастайг хамаад орхив л уу, бид энд зүгээр суухгүй. Ер нь олны санал сэтгэлийг алдагдуулж энэ Ардын засагт дургүйцүүлэх ажлыг цааш үргэлжлүүлэх нь чухал. Энэ ажлыг би өөрөө гардан хариуцаж хийе.
Хуйвалдагч:
- Зөв. Энэ ажлыг Та л хийж чадна. Бид ч гэсэн зүгээр суухгүй.
Бодоо:
- Эрхмүүд минь ер нь яриагаа татаж, хөдлөхөө бодъё. Эзэн хаант төрөө аваръя.
Хуйвалдагч:
- Ёстой ёстой.
Богд:
- За Та нар минь сайн бодоорой. Гоомой юм хийсэн шүү.
Энэ мэт дүр монгол кинонд мөнхөрчээ. Яах вэ гэдэгт хоёр хувилбар байж болно: 1) Бүтнээр нь архивлаад хадгалах; 2) Эсвэл үзүүлэх гэж байгаа бол өмнө нь манай түүхч найз нараар (О.Батсайхан, Д.Өлзийбаатар гэх мэт) тайлбарлуулж, тайлбар зүүлт дагалдуулж үзүүлж байхыг санал болгоё. Үзүүлэх тоолондоо шүү!
Д.Баярхүү
Сэтгэгдэл(93)
Хүсэн хүлээсэн гэччээ Би лав эсрэг саналтай байна
тийшдээ,богд алтан ургийнхныг туулын бургасанд цохиж алахыг нь алаад,хор өгч цааш харуулахыг харуулаад,тэмбүү тарааж, дурын хүний эхнэрийг "таалж" хүчирхийлж,залуу банди нарыг эмлэж "жаргаж",баас,шээсээ уулгаж байсныг нь бас өмнө нь хэлүүлж байвал яасийн, мэдээлэл тэнцвэртэй байлгах үүднээс???тэгвэл хүмүүс өөрсдөө дүгнэлтээ хэнээс ч хамааралгүй хийгээд явчих боломжтой,өнөөдрийн богд яагаад олонхи болох ядуу айлд тодроогүй нь маш их хүмүүсийн зэвүүг хүргээд юун шүтэх,мордохын хазгай болж байгааг мэдэрдэггүй ээ ???
Шашин болард түмнийг мунхруулагч хар тамхи мөнөөсөө мөн. Энэ их ухаалаг үг шүү, хэн хэлсэн нь хамаагүй. Моголд Богд могд, есөн шидий нөхөдүүдийн хойд дүр 10 10 аараа төрөх юм . Тэгснээ жинхэнэ эзэн богд нь дахиж ганц ч төрөхгүй юм. Хяслантай юм даа
Хужаа Баярхүү бага солиороорой. Богдыг хүссэн монголчууд их байхгүй шүү. Гарамжав та 2 л хүссэн байх. Хужаа баярхүү!!!
Богдын залуу баньд хошногоддог байсан уламжлалыг МАН-ын бүдүүн дарга нар өвлөн авсан .шоо..
ТЭР 1921 ОНД ЭНЭ УЛС ЭНЭ ҮНДЭСТЭН МӨХЛИЙН ЭРМЭГ ДЭЭР БАЙСАНЫГ ГАДНЫХАН ГАЙХАН БИЧИЖ БАЙСАН ОЛОН БАРИМТ БИЙ ! ЧУХАМ ТЭР БОГДУУД ЧИНЬ Л АЛТАН УРГААС ХОЙШ ЭНЭ УЛСЫГ УЛС БИШ ШАРЫН ШАШНЫ ХИЙД БОЛГОСОН БАЙСАНЫГ ТЭР ХУВЬСГАЛ , ОРОС НӨХӨД ТАТАЖ ГАРГАСАНЫГ БҮҮ МАРТ ҮЕИЙН ҮЕД ҮР ХҮҮХДҮҮДДЭЭ ХЭЛЖ БАЙ ! АРАЙ Ч ДЭЭ ҮНЭН ИЙГ БИТГИЙ БУЛШИЛ !!!
Өнгөрсөн зуунд МАХН, өнөөгийн МАН шашныг тас хорьсоноос өнөөдөр ийм хүн бус мал араатнууд үй олноороо бий болчо од ийм аймшигтай коммент бичээл байгаа юмаа. Яг үнэндээ бол К.Маркс шашныг хар там хи гэж хэлээгүй юм билээ, коммунистууд зориуд мушгин орчуулаад гуйвуулан ойлгу улсан юм бна лээ шүү !!!
Богдыг Оросууд хаан болгосон ноедыг Оросууд хорлоод байсан байхаа Монголыг хэт шашинжсан вакуум болгох зорилготой юм билээ.Одоо монгол шарын урсгал бхгуй болсон учир бух хуврагууд юмаа тэврээд хэвтэж бг эхнэртэй болсон гэсэн уг.энэ Х богд бол менгеер тодорч бх шиг бн 9 нь беен будлиантай гар бс
Ингэлээ гээд монголын одоо байгаа зовлон алга болохгүй. Сайн, муу хоёр нүүртэй хүний нэгэн адил богд амьдарч ирсэн.
yasan ikhe solioryyldag dagznyyd be?.?....Bogdoon nzalah yoslol ni Mongolchyyd bidnii erh oyun sanaanii deed hych yum!!!ene muusain yuch mщedehgyi byrhan gej hen bolohiig tanihgyi malnuud hezee yheheen medehgyi ergyy dagznyydaar zaalgana gej yu baihab dee!!!bid chini eneeder hyrsen chag ye ni Byrhanii sasinii az nsyy!!!eneeder tersen ta nar bideniig doromjloh boloogyi ee....yheh chagaa hyrbel zyyrdaar ch yabna syy,zaluuchuud bid menhiin yum sig sanaltgyi ee;
Түүхэн хүнд сайн, муу аль алийнхан талууд бий.
8р богд чинь дэлдэн чихтэй хар хөх царайтай царай муутай төвд хүн байсан нь үнэн ! Гэхдээ одооны 10 р богд шиг баян эмээтэй бизнёсмин ээжтэй доктор аавтай байгаагүй нь бас үнэн ! Урлагийн бүтээлийг тэр тусмаа алдар олсон киноны бүтээлийг засж болдоггүй юм синга Баярхүү гуай !! Бас киноны өмнө найз нараараа тайлбарлуулна ч гэн үү их дэмийрч байна ! Хүүкийг долоогоод байснаа гэнэт Богдыг долоодог болж хамолёон зантай хүн шүү !!
Harinch haadiin udamd tordog baisan 1. 2-r Bogdiin tuuhiig unsh harin manjuud todruuldag bolsnoos hoish yanz bur
Түүхэн хүнд сайн, муу аль алийнхан талууд бий.
ер нь бол богд гэгч нь шарын шашныг л монголд бэхжүүлж тархи угааж номхон хүлцэнгүй,монгол хүнийг өөрөө өөрийгөө удирдах чадваргүй болгож орчлонгийн хоцрогдлын хог болгоход л тусалдаг юм. иймд богд шарын шашны буруу замаар орсон урсгалыг больёо. хүмүүс өөрөө өөртөө эзэн болж өөрийн толгойтой сэтгэхүйтэй байж зөв амьдарцгаая. би л лав тэр муу өвчинтэй байсан богдыг монголын тусгаар тогтнолын эцэг гэх нь хэтийдсэн туйлшрал гэж боддог.
Nomhon hylchengyidee bys?Hynii zeb mergen yos syrtahyyniig olgodog gebel zeb!!!!mal aa....chamaig hylchengyi bolgoh geed baigaa yum bsi!!!oyun sanaag chini gaihamsigtai dotood yhaantai aikuugaan zeb tybsind abaad yabaasai gesen yndsenees byrhanii sasin BOGD lam maani heregtei,bidend oyun sanaanii ydirdagch zailsgyi heregtei!!!heden tenemel ta nar sig jaalyyd ydaan olon zyyn jiliig tyylaj chadah yy?.....asyydaltai syy!!!!!!yuch medehgyi elen tenegeen byy gaihyyl!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
8 БОГД ТҮВД ХҮН БОЛОВЧ МОНГОЛЫН ТУСГААР ТОГТНОЛД ЗҮЙРЛЭШГҮЙ ГАВЬЯА БАЙГУУЛСАН. МОНГОЛ УЛС ТУСГААР Л БАЙХ ТҮҮХИЙН БҮХ ХУГАЦААНД ЭНЭ ХҮНИЙ АЛДАРЫГ ҮРГЭЛЖ ДУРСАЖ ЯВАХ УЧИРТАЙ. МАНЖИЙН ХАРЬЯАНД БАЙСАН 5 УЛСААС МОНГОЛ САЛЖ ЧАДСАН ҮЛДСЭН 4 ИЙГ НЬ ОДОО ХЯТАД ТАС ТЭВЭРСЭН. ОРОСЫН БОЛЬШЕВИК \ хамгийн фашист хэлбэрийн нам\ УЛААНТАНУУД МОНГОЛЫН ТУСГААР ТОГТНОЛЫГ 1946 ОНД Л ХЯТАДЫГ ЗӨВШӨӨРСӨНИЙ ДАРАА БАТАЛСАН БАЙДАГ. 1921 ОН Ы ҮЙЛ ЯВДАЛ БҮГД ХУДЛАА ШҮҮ.
Энэ дорсгор хужаа юу солиороод унав аа? Киног өөрчлөх юм гэнэ. Архив худалдсан Өлзийбаатар дэмжих юм гэнээ, ха хах хаа.
Туух туухээрээ байдаг юм Тухайн уед Богдыг тийнидугнэдэг байжээ л гэж узэгчид ойлгоно
Хэлгий сдааа
Зуун жилийн өмнөх богдыг төвдийн лам ингэж тодруулж байсан байх даа. Тэгэхлээр богд хаан гэдэг нь худлаа богд лам л юм байна.
Монголын юм бүхэн муухай харагддаг, бусдад муухайгаар харагдуулахыг хүсдэг харь элэгтнүүдийг бурхан өршөөг. Монгол улсын төлөө зүтгэдэг болтлоо гэгээрэх болтугай.
Mongoliin yumiig saihan haragduulah gej todruulaa yu? Shashind tolgoigoo gegeereh naidvarguigeer tushaasan cham metuudiin surgiig Mongoliin esreg ajildaa ashiglah gej l tegj bgaam
Манжийн дарлалын үед дондогдулам хатны үнэт зүүлт хятадад зарахаар монголчуудыг тэжээх үнэд хүрч байсан. Түүгээр монголчуудыг тэжээж байв
Маш сайхан урлагийн бүтээл шүү Жүжигчидийх нь ур чадвар лав одоогийн хэдэд байх ч үгүй Энэ кино ч бас Соц үеийн түүх шүү Хойч үе ялгаж ойлгоно Бүү оролд
Хар тамхи
Tuvduud bolon ene Bogd geech chin mongolchuudiin oyun sanaag yaaj horduulj munhruulj baigaag hediid oilgoh usan tarhitai pizdaanuud ve?
Богдтой байсан эрт үед монгол бид тэмбүүндээ баригдаж бусдын колони байсан богдгүй байсан сүүлийн 70 жил бид тусгаар улс болж түмбүүнээсээ салав
Үнэн. Төвдийн шарын шашин бол хүмүүсийг боловсролоос холдуулж мунхаг харанхуй хүлцэнгүй болгох зорилготой байдаг. 1920 онд хувьсгал гарч муу хуурамч лам санваартанг урвагч ноёдыг 1937 онд цаазалж, монголчуудыг шарын мухар сүсгээс холдуулж монголд сургууль соёл байгуулж монголчуудыг соён гэгээрүүлж аж үйлдвэрлэл байгуулж монголыг тусгаар улс болгосон коммунизмаа ад үзээд байгаа оркууд бол худалч хулгайч луйварчид монголын дайсангууд шүү.
Chinii emer ovoo tembuurch baisan yum baigaa biz manai Mongolchuud gaigui baisan orosuudiin zohioson tuuheer tarhia ugaalgadan baina 1921 onoos omno Mongold yuch baigaagui bid baiguulj ogson getel orosuud manaid ovogloh yosiig1924 ond shuud ustgasan oros hitad bolon delhiin buh orond ovogloh yosiig odoo hurtel ustgaagui uunii tsaad utgiig medeh uu?
Тэмбууг оросууд оруулаж ирсэн нь баримттай зуйл. Хойш Америкийн индиануудыг холера овчин оор олноор нь ухуулэж Нийтээрээ нь архичин болгосон нь мон баримт
Чиний Оросууд чинь биднийг бусдад алдахгүй гартаа чанга атгаж байхын тулд Хятадтай нийлэн биднийг 70 жил бишээ 100 жил ( 1921 оноос ) ертөнцөөс тусгаарласан юм. Тэр тусгаарлалтын үр дүнд ингээд чам шиг хуучин 70 жилээ санагалзсан тархиа орос барааны савангаар мөлчийтөл угаалгасан бүхэл бүтэн 1-н үе бий болсон доо.
communist surtal uhuulgiin kinonuudiig horigloh heregtei
Tegsen chini udahgui tankaa huleed guigeed ehlevel yana?
Лам хуврагаа одоо больцгооё Монголчуудаа. Шүтвэл мөнх хөх тэнгэртээ залбирч мөргөж байя
Социалист түүхэн уран бүтээлүүдийг засварлах цаг нь болсон. Бид чинь социализмаа таягдан хаяад 30 гаруй жил болж байна. Хайрлан хамгаалах хэрэггүй.
Газар шороог хүртэл хайрлаж хамгаалахгүй засварлаад ухсан нүх үлдээж цөмийн хаягдал хийх хорон санаатнууд Социализмаас сүнсээ зайлтал айх юм.
Түүхийг гажуудуулж коммунист арга барилаар зохиосон кинонд үнэхээр дургүй хүнийг хөрөнгөтэй эрдэмтэй угсаа гарал / ген/ сайнсбол доромжлон гутааж алж хяддаг коммунист үзлээсээ салмаар юм.хөгжил дэвшил хүний эрх чөлөөг дээдэлсэн 21 р зуун шүүдээ
Ene kommentuudiig unshlaa erdoo orosuudiin bichsen tuuhiig tseejilsen humuus baina oorooroo setgej bodson 1ch hin alga ta nariin ovoo emee huvisgalaas omno tembiurch muhuj sonoj hotsrogdoj baisan yum bailgui minii ovog deedes malaa mallaad amar jimer ovchin huuchgui amidarch baisan baisan ene uls oron tusgaar togtnood 102 jil bolson tul tuuhch erdemted nam an 1 ch solidoogui teneg bish bol yaj uneniig bichih ve? Ajilgui bolohoos ehleed helmegdene shuudee
Зөвхөн Богд хаан төдийгүй маш олон түүхэн зүтгэлтнүүдийг аль муухайгаар дүрсэлж, гутаан доромжилсон кинонуудыг ямар ч тайлбар залруулгагүйгээр үзүүлсээр байна. Д.Бодоо, С.Данзан, Г.Бадамдорж гэх мэт.
харанхуй оркоо монголын хаанууд 100 жилийн өмнө үгүй болсон. Тэр богд чинь төвд ламын тодруулсан ламтан мэдэв үү? Бог хаан гэж байхгүй богд лам гэж байдаг.
ТҮҮХ ТҮҮХЭЭРЭЭ Л ҮЛДЭНЭ!!! ЦӨВҮҮН ЦАГИЙН МОНГОЛЧУУД Л ЛАВ ӨӨРЧИЛӨХГҮЙ ШҮҮ!!! ТЭР ТУСМАА МАН-Н ТҮҮХЧИД!!!
Not my Bogd!
1 fake bogdoos bolj hairan saihan urlagiin buteeluudee ustgah uu?
Тэгвэл ямар үнэнээр нь сохор,хамаргүй харуулалтай биш.Авгай шиг нь гоёчилж арай болохгүй.
Д.Баярхүү зөв л асуудлыг хөндсөн байна. Үнэхээр 8-р Богд маань Монголын Тусгаар тогтнолд гавъяатай хүн байтал хачин дүрээр гутаасан байдаг шүү дээ. Тэр ч байтугай МАН-ыг ч дэмжсиж,мөнгө хандив өгсөнөөр үл барам Оро улс руу тусламжийн бичигт нь тамгаа дарсан байдаг юм билээ.
Богд Сью Шү Жаныг урьсан.Оросууд Монголд орохыг нь зөвшөөрөөд дараа нь Хиагтаар гаргаж Хятад руу буцааж оруулж өгсөн.
Богд Япон руу,Франц,Англи,Америк руу албан захирал,Нууц толоологч явуулаж бсн. Чин ван Ханддорж ыг Сайд болгосон. Магсаржав,Дамдинсурэн,Сух нарт Хатан ,Манлай,зоригт Баатар цол олгосон..
Орос ах нарын заавраар л шүү дээ
Хорлонтой нь үнэн юм чинь, ашгүй богдгүй зуун жил болсон. Ямар гайгаа дуудаад байгаа юм...
ТЭР 1921 ОНД ЭНЭ УЛС ЭНЭ ҮНДЭСТЭН МӨХЛИЙН ЭРМЭГ ДЭЭР БАЙСАНЫГ ГАДНЫХАН ГАЙХАН БИЧИЖ БАЙСАН ОЛОН БАРИМТ БИЙ ! ЧУХАМ ТЭР БОГДУУД ЧИНЬ Л АЛТАН УРГААС ХОЙШ ЭНЭ УЛСЫГ УЛС БИШ ШАРЫН ШАШНЫ ХИЙД БОЛГОСОН БАЙСАНЫГ ТЭР ХУВЬСГАЛ , ОРОС НӨХӨД ТАТАЖ ГАРГАСАНЫГ БҮҮ МАРТ ҮЕИЙН ҮЕД ҮР ХҮҮХДҮҮДДЭЭ ХЭЛЖ БАЙ ! АРАЙ Ч ДЭЭ ҮНЭН ИЙГ БИТГИЙ БУЛШИЛ !!!
Азийн дайсан Орос Буриадуудын тархи угаалт.Дэлхийгээс таслагдсан Монгол хэцүү байсан.Гэхдээ босоод Чин гүрнийг түлхээд унагачихсан л юм.1921 онд Оросууд ардын хувьсгал гэж жүжиг тавиад Монголыг эзэлж засгийн эрхэнд буриад Элбэгдоржоо тавьсан.Тэгээд 1991 онд Хятадын шахалтаар цэргээ гаргах хүртэл Монголыг дарлаж доромжилж байсан.Монголын бүх ерөнхий сайдууд Оросод ясаа тавьсан.
Хуухдийн эрхийн байгууллагууд судалгаа хийгээчээ Сум. Зийдэд хэдэн хуухэд сууж байнаа Тэдний еронхий боловсролд хэр анхаарч байна Хучирхийлэлд ортдог биш байгаа
Монголын тор эрчууд эоэгтэй хуухдийг. Хогжуулэх тэдний ажил эрхлэлтийн талаар цогц бодлого боловсруулах цаг. Болжээ Сум хийд хэт олширч олон эрэгтэй хуухдийг бэлэнчлэх амьдралд татаж оруулвал улсын. Хогжилд ч хун амын осолтод ч соргоор нолоолноо Одоо ч лам зуврагуудын нууц хуухдууд хагас ончирч орх толгойлсон эмэгтэйчуудийн тоо нэмэгдсээр байна
Баярхүү чи л их хүлээсэн байхдаа, бид нар хүлээгээгүй шүү, бас хэдэн юм атгуулж дээ энэ өвгөнд
Түвд хүн шүү дээ...монгол хүн байсан бол ...
1992 оны үндсэн хуулиа 'өмнөх уламжлал юу ч байхгүй' 00 тэгээс эхэлсэн. чимидийн орчуулгын хууль гэдэг шиг. нэг филсофчийн хэлснээр бүхнээ нойллоод тэг гэснээс, тэгээс эхэлье гээд байгаа юмуу. нойллоод л дахин эхлээд, нойллоод л дахиж эхлээд.
1990 оноос өмнөх бүх юманд тайлбар, зүүлт хийж хэвлэж байхгүй юу Баярхүү ахайтаан!!! Жишээ нь: Та өөрийгөө буруу цаг үед төрсөн хүний үр, гэхдээ яахав эцгийгээ муулалтай биш г. м тайлбартайгаар…
god bless you 'bugs lock'
Социализм чинь тэр чигээрээ үзэл суртал байсан шүү дээ. Киног гаргахдаа МАХН-ын Үзэл суртлын хороогоор орж байж шийддэг байлаа шүү дэ. Дээрх зинонууд бол тухайн үеийн түүхийн нэг тусгал шүүдээ.
Богд могд гэж солиорхоо болих хэрэгтэй.
Богд бол хамгийн хорлонтой, хамгийн хүчтэй дайсан байсан. Өөрийн эрх ямбаа хадгалахын тулд л 1911, 1921 оны хувьсгалыг дэмжсэн дүр үзүүлж байсан. Дарлан мөлжигч, ард иргэдийг мунхруулагч түвдийг 1911 оны хувьсгалын удирдагч байсан мэтээр сурталчлах болжээ. Жинхэнэ манлайлагчид нь Ханддорж, Цэрэнчимэд нар шүү дээ. Анхны төрийн сайдуудыг нууцаар дараалан хорлож алсан Богдыг юунд өргөмжлөөд байдаг юм бэ? Дарлагдсан зовж байсан ард түмнийг хэтэрхий доромжлох болжээ. Архивын баримтыг зарим түүхчид хэмээгчид нь засварлан бичдэг болжээ. Лам ноёд ард иргэдийг огт дарлан мөлжиж байгаагүй мэтээр бичих болжээ. Монголын толгой түүхчид нь Д.Өлзийбаатар, О.Батсайхан нарын зэрэг хуурамч түүхчдийн өөдөөс дуугарч чадахгүй болтлоо .....
medrel mutai setgulch nertei mal min sharin shashin yaj usej mongold yah gej orulj irsenig ch medehgui sudlagui bj mu uldegdel urin shingen min buh mongol hud husen hulesen bogd gej bitgi hutsad bai… muhar susegtei cham shig mald l ter hoid dur ene ter n l itgel unemshiltei bh pizda min sethulch uhantai yum bol buh mingolchudas ochod sudlad asuchihsan yum shig hamarulj biched bai gulug min
Түүхийг, ХХ зууны эхэн үеийн Монголчуудын сэтгэлгээний нийтлэгийг засварлаж эхлэхийг уриалж байх шив. Түүхийн бодит үнэнийг гуйвуулж ирсэндээ урамшсан байна. Арга ч үгүй биз. ХХ зууны ээдрээтэй ч гэсэн тусгаар тогтнол, хөгжил цэцэглэлийн үеийг муучлах тутам өнөөгийн зовлон бэрхшээл, эдийн засгийн уналт, гадаад өр, авилгал, хээл хахууль, хулгай дээрэм, ажилгүйдэл, ядуурал, гуйланчлал, ёс суртахууны уналт, гэр бүлийн хэврэгшил, 30 жилийн улс төийн самуурал,мөнгө шүтэх үзэл,мухар сүсэг бишрэл, гадны юм болгоныг шүтэх , өөрийн боломж ирээдүйгээ үл тоомсорлох явдлаас олон түмний анхаарлыг холтгоход тус болно гэж тооцоолж байгаа нь буруу биш юм. ХХ зууны агуу түүхийг бүтээгчдийн түүх, эрх ашгийг хамгаалдаг байх ёстой Монголын төр, , ялангуяа МАН-ын үзэл суртал, улс төрийн ажил байхгүй болсноос түүхийг гуйвуулах явдал хаданд гарч дээ. Улс төр, эдийн засаг, гадаад бодлогын тал дээр мэдээж анхаарал тавих ёстой. Гэхдээ иргэдийнхээ оюун санаа, ёс суртахуун, итгэл үнэмшил, дотоод ёртөнцтэй
ажиллах талаар цаг ямагт л анхаарч байх ёстой байтал асуудал ямар түвшинд хүрээд байгааг бодууштай л байгаа юмдаа.
нөгөө алдартай зууны найруулагч одон тэмдэгтэй хүмүүс чинь л хийсэн кино шдээ. танай аав ч оролцсон байх.
Хаана бооно гэдэг чинь хаанахын ёс уу.Ардчилалын зарчим мөн үү
Алсдаа манайх дэлхийн нөлөө бүхий 3 том шашны нэгийнх нь төв болж дэлхийн анхаарлын төвд яг Ватикан, Мекка мэт орвол бидэнд л хэрэгтэй!
Одоо богд хэрэггүй, нэ:гдэл, зүтгэл, төрийн зөв жолоодлого хэрэгтэй . Хуулиа чангатгаж хулгайчдаа дарах хэрэгтэй байна. Лам гэх хүмүүсийг нийгмийн тустай хөдөлмөрт татан оруулах хэрэгтэй:
Хэрвээ тэр лам хувилгаад нь тийм мундаг юм бол улсаа хөгжүүлэхийн төлөө юу хийж бна??? Ард иргэдээс хэдэн ₮ цуглуулж түүгээрээ улсад хэрэгтэй юу хийж бна?!?! Бодох л хэрэгтэй! Шүтлэг бишрэл бх л зүйл гэхдээ хязгаар хэмжээтэй бх, МУ-аа хөгжүүлэхэд ямар нэмэр оруулж бна?? Хутагт хувилгаануудаа авгаы хүүхнтй толгойг эргүүлж дур хүслээ хангаж бгаа юм биш үү???
Omhii bayarhyy ygaadas, yalgadas, shavhruug, hahuuliaa nemyyljee. Omhii hyyr chini doriun hutsaj soliorch baina. Oroh orongyi oochih ayagagyi bolson Dalai Lam dahiad l mongolchuudaar buzar togloomoo togluulah ni ee.... Dalai lamiig Nobel avaad nerd garch baisan yed Amerik, evropiin olon ornuud hol aldaj byalduuchlana hamgiin saihan gazar nutgaar ogch beleglej sym hiidiig ni bariulsan bilee.... Tyvdiin shar huvalzuud terbum terbumaar ni Euro ovortolson doo. Odoo 30 ilyy jiliin daraa tyvdiin omhii shar huvalzuud ynen nyyr tsaraigaa taniulj, olon ulsiin shyyh, gaagiin shyyh deer tyvd shar huvalzuudiig ohid hyyhed, hovgyyd hychindsen, mongo ugaadan hergyyd ni syyliin 10 Jil yrgeljilj baina... Dalai lamiig evropt irehed ni buusan buudliinh ni esreg tald Tom hemjeenii jagsaaluud boldog... Tyvdizmiig buddizmtai solij anduuran buddizmd tulegdsen mankuur navsgar guilgachin mongol tyvd, balba gesen 3 uls bii...gehdee tyvd mankuur ni ih sergelen tsovoo nogoo 2 mankuur boolooroo 600 Jil tejeelgev
Шшшгаад байгаарай богдоо бооов хайрла гж бүгд дуулахгүй шөө одоо цагт
Syhbaatarig horloj alsan tembyytei sohor geed baidag bizdee keke
Бидний түгээмэл нэг том алдаа бол орон зай цаг хугацааг үл хэрэгсдэгт оршино. Цагийн юм цагтаа. Зөв буруу сайн муу гэх мэт. Орон зай цаг хугацааг үл хэрэгсэж хийсэн хийж байгаа төлөвлөж байгаа бүхэн явцгүй. Ийм дүгнэлт бүхэн худал. Ийм өгүүлбэр цээжилснээр тооцдог болж чадахгүй гүнзгий суурь мэдлэг учир зүйн холбоостой эрүүл сэтгэдэг хэвшил хэрэгтэй.
Ер нь болсон юм болоод өнгөрсөн харин энэ алдаанаас бид юу сурав? Цаашид хэрхэхээ сайтар бодож зөв замаар явахыг л хичээх нь чухал
Намрын халуун өдрүүд кино дээр Данзан баригдахдаа бүүр 1 арга нь барагдсан янзтайгаар -Монгол улс сүйрсэн цагтаа та нар намайг дурсаж амаа барина даа - гэдэг үгийг яаж нэг кинондоо оруулж чадсан юм болоо гэж боддог шүү..
Шарын шашин дэлгэрүүлж Богдыг тодруулснаар бол бид ихээ хөгжсөн байх ёстой бус уу. Харин ч шарын шашныг манж хятадууд монголд хүчлэн дэлгэрүүлснээр бид хамгийн хоцрогдсон улс болсныг бид бүгдээрээ амсаж байна . Тонголчуудын оюун санааг шашны хуурамч номлолоор дахин хордуулахыг чи яасан их хүснэ вэ. Тэртээ тэргүй бид хордсоор л байгаа бус уу. Тусгаар тогтнолын төлөө тэмцчэн эх орончдыг, тухайлбал сайн ноён Намнансүрэн, Ханддорж нарын зэрэг олон шилдэг эх орончдыг Богд тэргүүтэй лам нар хятадуудтай хуйвалдаж хороосон гэдгийг түүхээс тодхон харагдана шүү. Ийм дэмий, маш хортой сурталчилгаа хийхээ зогсоо.
Богдыг хаант Орос сонгосон тэгэхлээр ноедыг Оросын консулууд алсан бхаа
Ийм муухай юм болох хэрэг байна уу даа хайран өрөөсөн ихэр хүүг ийн хувь заяагаар тоглох нь эвгүй байнаа.Тэр эцэг эх ньэрдэм боловсролтой хүн мөн үү.Эмээ ч угаасаа харласан хэгшин биз. Ман намын золиос боллоо.21рзуунд хэн ч хойшоо ухрахыг хсэхгүй ээ тэнэг үү дэээ
Энэрэнгүй будда лав байгаагүй
Hoorhon bogd huu maani mash saihan udamtai elit garaltai huu Bogd bolgosni ucnir bol bagaasaa oyunii zow yosiig ezemshij zow hun bolj mongol ulsdaa zow saihan zalah youn sanaani lider beltgegdej bna l gesen ug
Avgai avaad yr udamaa yldeej toriin har hyn boloh baital ulirsan balarsan haa hamaagyi hynii hoid dyr boloh gej hoorhii hyy ner aldart durtai aav eej ah dyy naraa gej
Uran saihnii buteeliig zugeer l orhivol yaasan yum be? Ene kino deer iim baina ter deer tiim baina geed yavah yum bol yavaandaa gadnii kinoruu oroh uu?
Хахахаа хийх юмаа олж ядсан усан толгой
Анхны ерөнхий сайд Намнансүрэнг ,Сүхбаатарыг яг хэн хороосон юм бол ? Богдын үнэн дүр төрхийг анод даваа ах яг хэлсэн
IX богд гэж их олон хун монголд бас Тувдэд байсан беен будлиантай дур тэгэхлээр ихэд теерсен гэсэн уг Х баячуудын дундаас менгеер тодорвоо гэж
Богд хаанчлах үед лам хүн гэрлэдэг гүй байв. Гэтэл Бурханы сударт Бурхан хүнийг эр эмээр нь бүтээгээд өсөж үржиж өнөр олон бол гэж ерөөсөн гээд бичсэн байх юм. Богд өөрөө эхнэртэй, лам яагаад эхнэргүй байх ёстой вэ
Ene estoi ojuni homsdold orson hun bichsen baina da. Hahaha...uls oron hogjlooroo uharch munjtahleer iim soliotoi humuus garch irj baigaa jum.
Retard
You ase s k puppet nation
Д.Баярхүүд баярлалаа. маш зөв шүү.
Сүүлд гарч ирсэн банди чиг улс төр, мөнгө хоёрын л тоглоом л доо. Олон түмэн ингэж ярьж байна.
ламын шашинд идэгдэн хууртсан ч монголчууд түвд богдод дуртай байгаагүй