Цасаар шуурч, авто замын зорчих хэсэгт үзэгдэх орчин хязгаарлагдсан тул Дархан, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл, Булган чиглэлийн зорчигч тээвэрлэлтийг Улаанбаатар талаасаа мөн Дархан талаасаа гарах тээвэрлэлтийг 15:00 хүртэл хойшлууллаа.
Өнөөдөр өдөртөө Баянхонгор, Өвөрхангай, Дархан-Уул, Сэлэнгэ, Хөвсгөл, Орхон, Төвийн аймгуудын нутгаар, оройдоо Хэнтий аймаг, шөнөдөө Дорнод аймгийн нутгаар ихээхэн хэмжээний нойтон цас орох төлөвтэй байгаа тул шаардлагагүй тохиолдолд орон нутагт зорчихгүй байх, зорчих тохиолдолд тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж зорчихыг Автотээврийн үндэсний төвөөс анхааруулж байна.


Мягмар - 11 сарын 04,
2025

Сэтгэгдэл0
Аймгууд их сүртэй хаалгатай хэрнээ эвдэрч хэмхэрсэн замтай ичмээр юм.