Яруу найрагч Цоодолын Хуланг гадны байгууллагатай холбоотой, улсын нууц задруулсан байж болзошгүй гэж үзэж Тагнуулын ерөнхий газраас баривчлан саатуулж, улмаар нэг сарын хугацаатай цагдан хорих шийдвэр гаргасан. Итгэхийн аргагүй, нийгмийг цочирдуулсан энэ үйл явдлыг сонссон хэн бүхэн эргэлзэн гайхаж, санал бодлоо илэрхийлсээр буй. Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Пунцагийн Бадарч гуай үүссэн нөхцөл байдалтай эвлэрч чадахгүй тун гуниглангуй сууна. Буурал найрагчтай цөөн хором хөөрөлдөв.
-Ц.Хулан найрагчийг барьсан, хорьсон мэдээлэл гарснаас хойш ард түмний гайхшрал, эргэлзээ, үл итгэл "газар авлаа". Энэ мэдээлэл танд яаж тусав?
-Огт итгээгүй. Итгэх ч үгүй. Юун тагнуул, юун эх орноосоо урвасан явдал вэ. Одоо цагт жинхэнэ яруу найрагч маш ховордсон. Маш ховордсон шүү. Харин манай Цоодолын Хулан бол сайн яруу найрагч.
Шилдэг найрагчийн нэг бол тэр яах аргагүй мөн. Олон сайхан номтой. Сүүлийн үед том хэмжээний уран бүтээл дээр ажиллаж, жүжиг бичиж байна. Боловсрол өндөр, том сэхээтэн.
Багадаа өвөө эмээ дээрээ өссөн хүүхэд. Сургуульд ортлоо хөдөө байсан байдаг. Монгол ахуйгаа мэддэг, монгол хүний мөн чанар үг хэл, уран бүтээлээс нь нэвт ханхалсан монгол мэдрэмжтэй, шулуун шударга үгтэй, эрэмгий зоригтой, язгуурын уран бүтээлч. Нарийндаа Цоодолын Хулан биш Дөнгөтийн Хулан байхгүй юу.
Зүлгэн дээр гэрээ бариад
Зүгээр л нэг амьдрах сан...
Цэцгийн толгой тасддаггүй үртэй байхыг хүснэ
Цэцдийн толгой тасддаггүй төртэй байхыг хүснэ... гэхчилэн ард түмэн андахгүй мэддэг хурц дайчин шүлгүүд түүнд олон бий дээ. Ийм хүн эх орноо бусдад худалдах уу. Гадны байгууллагатай холбоотой байх уу. Тагнуул туршуул хийх үү. Ц.Хуланг тагнуулч гэхэд хэн итгэх юм бэ. Яахнав дээ, тэр нэг бүсгүй найрагчийг хоморголон баривчилж хорьж цагдаад. Гаргаж авах нь чухал байна. Хулангаа хамгийн дээд зэргээр өмөөрч байна. (Уйлав). Авьяастай төрсөн нь л буруу биш бол Хуланд өөр буруу байхгүй л гэж өвгөн найрагч би бодож байна.
-Ард олон таны адил асуусан, гайхсан, эргэлзсэн байдалтай байгааг олон нийтийн мэдээллийн хэрэгслээс төвөггүй харж болохоор байна?
-Хулан тагнуул хийх, эх орноосоо урвах хүн биш. Гадныхантай нийлж эх орноо худалдаж идэх хүн биш. Харамсаж байна. Тэр сайхан найрагчийг хэлмэгдүүлж байгаа юм биш байгаа даа. Уран бүтээлч хүнийг ид хийж бүтээж байх үед нь хилсээр хэлмэгдүүлэх шиг муухай юм гэж өөр юу байхав. Хэлмэгдүүлэлт бол аймаар зүйл.
-Их зохиолч Д.Нацагдорж, Д.Намдаг нарыг Германы, С.Буяннэмэхийг Хятадын, М.Ядамсүрэнг Японы тагнуул туршуул гэж хилсээр хэлмэгдүүлэн орон шоронд хорьж, амь насыг нь ч егүүтгэсэн гашуун түүх байдаг. Хэзээ хойно нь бүгдийг цагаатгасан...?
-Цагаатгаж байгаа нь сайхан боловч юу гэсэн үг вэ. Ид сайхан үед нь хэлмэгдүүлчихээд эцэст нь тэгж хэлж байна гэдэг чинь. Сайхан зүйл биш. Өнгөрсөн зууны их хэлмэгдүүлэлтийн үед 28 мянган хүн хэлмэгдсэн байдаг. Сүүлд цагаатгалаа. Түүний дунд зохиолч олон байсан. Тэр үеийн зохиолчдоос хэлмэгдээгүй зохиолч тун ховор. Үг, уран бүтээлийг нь хааж боох, хэвлэх хэвлүүлэх эрхийг нь хасах зэргээр "хөөрхөн шоглосоор" ирсэн.
Их зохиолч Дашдоржийн Нацагдорж Монголын анхны дуурийг бичсэн хүн. Найруулагч нь Донровын Намдаг. Хоёул хэлмэгдсэн. Нацагдорж хэлмэгдэж явсаар 1937 онд бурхан болсон. Түүнээс яг нэг жилийн дараа эхнэр Дамдины Пагмадуламыг нь мөн хэлмэгдүүлсэн. Өндөр боловсролтой, сэхээтэн тэр эмэгтэйг цагаатгуулах гэж Хатанбатын Мэндсайхан гэж хүн их явсан даа.
Их хөөцөлдсөн. Цагаатгах газрын хоёр хүн, Ардын намын төлөөлөгч нэг хүн, МЗЭ-ийн ахмад зохиолчдыг төлөөлж би, охин Бүжин минь ажиглагчаар шүүхэд орсон. Тэгж байж хэдхэн жилийн өмнө цагаатгуулсан. Германд сурч байсан, Нацагдоржийн эхнэр байсан. Нацагдоржийг нас барсны дараа хятад хүнтэй ханилсан. Ердөө ийм л ялихгүй шалтгаар хэлмэгдүүлсэн байдаг. Мөн муухай яа. Монголын сонгодог урлагийн нэр нүүрийг өндөрт өргөж яваа "Учиртай гурван толгой" дуурийг бичсэнийх нь төлөө л Монголын төр Дашдоржийн Нацагдоржид Төрийн соёрхлоо нэхэн шагнамаар санагддаг. Нацагийг өрөвдөөд байдаг юм. Авьяастай, эрдэм чадалтай, сайхан уран бүтээлчийг төр өөрөө хамгаалж баймаар байгаа юм, санаснаар болдог бол.
Ц.Галбадрах
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Сэтгэгдэл(54)
тагнуул, тагнуул хийх гэдгийг ойлгохгүй хүн хамаагүй дүгнэлт хөндлөнгөөс хийх тийм ч сайн күйл биш. Хүн мөнгөний төлөө, үзэл бодлынхоо төлөө, аль нэг улс орон хүний төлөө гэсэн сэдлээр хийж болно. заавал төрийн нууцтай харьцаж хариуцаж байж тагнуул хийхгүй, Тийм эох мэдэл бүхий хүнтэй, төрийн чухал шийдвэр гаргадаг баыгууллага, хүнтэй холбоо харилцаа тогтоож, дотлр нь орж ажиллаж баыж тагнуул хийж болох боломжтой болдог. Энэ боломж тухайн хүнд байж ч болно, байхгүй байж ч болно, тохиолдлоор бий бол ч болно. Боломжийг ашиглан тагнуул хтйж ч болно, хийхгүй байж ч болно. Тухайн хүний сэдлийг асуудал. Тиймээс яаран эрт дүгнэлт нь зохимжгүй. Эцсийн шийдвэрийг шүүх л гаргана. 30-40-өөд оны нөхцөл байдлыг одоогийнхтой харьцжуулж дүгнэж болохгүй нь ойлгомжтой. Одоогийн тагнуул ажиллар хуультай шүү.
СУЛЛААЧ
ГАНДАНГИЙН "НУУЦ АМРАГТАА" ГЭХ СҮРЖИН НИЙТЛЭЛДЭЭ НУУЦТАЙ ХОЛБОГДОЛТОЙ ЗҮЙЛ БИЧИЖ МЭДЭМХИЙРСЭН НЬ ГАЙТУУЛСАН БАЙХ МАГАДЛАЛТАЙ
MGLd eren nuuts iym gej iy bdgiin tagnaad bh ch shaardlaga bhgui hussen mongiig n l atguulhad eh etsegee ch barag zarhad belen alban tyshaaltnuudtai baij. Getel manaid ilersen tagnuulchid n setguulch yaruu nairagch geh met nuuts medeelel bolon nuutslaltai zuilsees tes hamaagui hol humuus bhiin sonin.
Hen ch heniig ch haraad tagnuul gej helehgui sh dee. tagnuul gedeg tegj olon tumend il nuuren deeree bicheestei bdag yum bish. Hulgaich l gehed noorson huvtsastai yadruu amitan bish sh dee. hamgiin tansag huvtsastai hund daruuhan haragddag noxduud l hulgaich bdag. terentei adil shuu.
Манайхан тийм биш байгаасай гэснээ ярих юмаа. Тагнуулч биш байгаасай гэсэн айдсаа л хэлсэн байна. ТЕГ 5 жил араас нь мөрдөж байгаад баривчилсан гэсэн биз дээ. Даанч Путины төлөө их сэвээд байсиймаа.
Амныхаа зоргоор битгий хуцаж бай хөлдүү толгойтоо путины төлөө гэчихжээ чам шиг хужаагийн эрлийз зүгээр л зайл орос дайныг хүсээ юу
Орос дайныг хүсээ юү гэнээ хүсээгүй байдлаа ах дүү Украйныхаа цусы нь хольж байх уу ?! Орос эхэлсэн дайн, Украйны ну таг дээр бүтэн жил үргэлжилж байхад чи юу гэж солиоррод бна ! Монгол фашист минь чи дэндүү тэнэг бна шоо !
Hutsdag hujaagiin lalariin sheesvv
Монголын баялаг нуурс биш монгол хун гэдгийг ойлгодог хайрлан хамгаалдаг эрх баригчид торийн байгууллагууд хэрэгтэй болжээ Монголд хумуунлэгийн хямрал болж байна энэний нэг жишээ авьяслаг эмэгтэй яруу найрагчаа шоронд хийж байна
Тийм.Яг зөв . Монголын баялаг хүн,тэр тусмаа эрүүл ухаантай хүн. Боловсрол мэдлэгтэй хүн. Эх оронч хүн
Хүмүүнлэгийн хямрал-мөн чанары нь олж харваас, 1937 оны ДоЯ-ны үйл ажиллагаа сэргэх гэж бна !!! Өвчин тахал, дайн дажныг далимдуулж нийгмийг давхар давхар айдас хүйдэст ав туулж, хэлмэгдэл магадгүй геноцид хийх далд эрмэлзлэлтэй хүмүүс, бүлэглэл ч бай ж мэднэ дээ ! Хуучин ДоЯ-ны үе дамжсан сүг сүнснүүд бишгүй л бий шүү !
muusain baasnii sobgoryyd aa!!!!ta nar sig tenegyyd ni zyyrdaar toniloh baih l daa,dendyy munhag gehed daanch dee!!!!ene chag ye ni ardchilsan bolood gelegnyyd dabarsan hereg yy??.?....tyynees bys?....henii ch sanaand oromgyi barin tabain hydal hyzdag gelegnyyd yum aa!!!ta nar....hen d ni ch sain zyil haragdahgyi baina?...teheer ta nar doroitson bodoltoi mehej yabaa nobsnyyd baina daa!!!jaahan yum ynsij bolobsroloo ahiulah heregteibaina,
Хэрэг хиисэн болоол шоронд ороо биз өмөөрөөд үхэх гайгаа юмнууд хамсаатан нь хамт шоронд морил
Намыаөө шугамаар баахан цавьчаа энэ тэрд оролцоод хэдэн зоостой болоод өөрийгөө дөвийлгөчихсөн төлөгөн комунистууд, баахан боловсролгүй "орос ялна"-чууд, хуучнаа санагалзсан "цэдэнбалын" эрт үеийн баахан өвгөд хөгшид чавганц нараас бүрдэх МАН талынханд бол Хулан тагнуулч л даа
Монголд ганцхан 76 хулгайч луйварчин монгол орныг хорлон сүйтгээд байгаа юм биш шүү дээ. Нийгэмд худалч хулгайч луйварчин урвагчид хувиа бодож довоо шарлуулсан бэртэгчингүүд дүр эсгэсэн эх орончид хар мянгаараа байгаа. Орк монголчууд бол муухай хүмүүс.
Хулан төрийн нууц мэдэх хэмжээний хүн мөн үү гэдэгт учир байна даа
Оросуудад тэнэг захиа бичээд л, худалдагдсан авгай
Оросууд чам мэтийн гөлгийг мэндлээч үгүй байхад монгол улсын тусгаар тогтнолын төлөө халуун амь насаа зориулж явсан түүхтэй шүү
Тагнуулын сүлжээг илрүүлсэн бол барих учиртай. Хэн, хэн хамт тагнуул хийсэн бэ. Мэдээлэл цуглуулах А гэж хүн, мэдээг тагнуулд дамжуулах Б гэж хүн гэвэл хоёр эсвэл түүнээс дээш тооны сүлжээ баймаар юм. Тагнуулын сүлжээг дутуу илрүүлж үл болно.
Эх орноо дотроосоо тагнуулддаг хэн ч бай шоронд хатах хэрэгтэй мөнгөнии чавганц муурайч юмдаа
Чухам ямар ямар үйлдэл тагнуулын агуулгатай болдог талаар нарийн мэдэхгүй өвгөн зохиолч сэтгэлийн хөдлөлөөрөө энэ зүйлийг ярьжээ.Манайд авьяастай чадалтай ч гэсэн нийгэм орчиндоо зөв дүгнэлт хийх чадваргүй, өөрийгөө бүхнийг мэднэ, миний бодол л зөв гэж боддог, аливааг эрэгцүүлж дүгнэлт хийх хүсэлгүй хүмүүс олон болжээ. Юм л бол 37 онтой холбоод амархаан тайлбарлачих гэж оролдох нь буруу байх.Санаатай ч юм уу санамсаргүй ч юмуу төрийнхөө эсрэг үйлдэл хийчихсэн бол төр түүнийг яахин хамгаалах билээ.
Гадаадын туршуул тагнуулууд өгөөш өгч байгаад баригдаж буй дүрээр эх орончдыг нь тагнуул гэж итгүүлж өөрсдөөр нь өөрсдийг нь устгуулах арга байдгийг Хурц маягийн даргатай бсан мэргэжлийхэн цөөрсөн, нэр алдар хөөсөн тагнуулынхан мэддэг л байгаа даа. Ядаж тагнуултай кино үзээсэй.
Хөгшин хүн дуугүй л байж бх нь намбатай гоё.
Тагнуулч гэж том нэр өгч ярихаа боль . Гадаадын иргэнээс мөнгө авч улсын нууцтай холбоотой мэдээ мэдээлэлийг гаргасан гэж нотлоод байгаа юм биш үү тусгай алба таван жил хянаж тандаад гарцаагүй баримтаар барьсан . Тагнуулын ажилд ямар ч нэр хүндтэй хүн байсан оролцохгүй байх нь зөв шүү.
Итгэх итгэхгүйд гол зүйл баримт юм. Ямар баримт байгаа юм?
Их л баримт байгаа болоол бариа биз хуулииг чи мэдэх биш баримтгүй баривчилж хорьдоггүй юм
Тагнуул биш гэхэд бас хэдэн хүн нь итгэх юм бол??? Хүн бүр л өөр өөрсдийн хариуцсан юмаа хийвэл яасан юм бэ? Бас хүмүүсийн ажлыг хийлгэвэл яасан юм бэ??? Хэрвээ тагнуул биш л юм бол шалгагдаад л гараад ирнэ биз дээ??? Гадны тагнуулын байгууллагын гар хөл болно гэдэг эх орноо худалдаж буй хамгийн том гэмт хэрэг болохоор шалгах л хэрэгтэй биз дээ???
Кинонд тагнуулчын дүр тохирохгүй
Хуланг хэн ч тагнуул гээгүй. Түүнийг баривчилж хорьсон тагнуулын газар ч Хуланг тагнуулын хэрэгт сэжиглэж байна гээгүй. Учир жанцантай болоод л шалгаж байгаа байх. ХУЛАН ТАГНУУЛ БИШ гэдгийг шүлэгч нар л их хэлэх боллоо. Энэ нь өмөөрч байгаам болоод түүнийг тагнуулын хэрэгт орсон гэж зарлаад байгаам биш үү? Янаглан хорлох гэж энэ байх.
Зоригийн хэргээр хоер зунийг олон жил яаж тамаллаа ябур гурван шатны шуух нь хилсээр ял огчихсон байсан шуу дээ Саяхан харин хэргийг хэрэгмэхгуй болгосон гэж мэдээ гарсан Бас нэг кино найруулагчийг торийн эсрэг гэмт хэоэгтэн. Гэж зарлаад л хээр аваачиж буудаж сурдуулээд л Дараа нь сулласан байхаа Ийм байхад яаж итгэх юм бэ
бадарч гуайтай санал нэг бна.зохиолтой хилс хэрэг гэдэг нь бүр тодорхой
хужаагийн ирлийз хурлийзүүдийн явуулга хулан ямар элэнцгийнх нь тагнуул байхав
нохойн баас 5 н жил мөрдөж гэжчээ.дамирангийн энхбатыг яалаадаа.хуланд зохиомол хэрэг тулгаж байгаа нь тодорхой
Буриад Хурц Монголчуудыг тамалсан.Одоо тагнуулаа Монгол өөрөө мэдэж байгаа. Женкогийн Орос Буриадууд биш.
Itgehiin argagui yum hamar dor bolj baidag
Итгэх л болох нь.
Нутаг нэгтэй ,аавынх нь найз учраас хүн чанар харуулаад иймэрхүү юм бичиж болно. Гэвч С.баярыг ч юм уу, элбэгдоржийг ч юм уу эх орноосоо урвачихна гэж олонх бодоогүй билээ. Гэтэл тэд тэд урвагчид л байсан. Тэгэхээр харийн тагнуулууд хэнийг ч урвагч болгож дөнгөх нь байна.Аяндаа шалгагдаад тодорхой болтол бид бачуураад, талцаад, ТЕГ н орноос ажил хийх гэж өвчигнөх нь илүүц. Хүлээж бай.
Үе нь Оросуудтайгаа өнгөрсөн социализмын өвгөн
Уран зохиол цаг үе нийгмээ даван туулдаг юм. Монголын Нууц Товчоо байна. Энэтхэгийн алдарт туульс, Монголын Жангар Гэсэр, Монте Кристо Гүн зэрэг цаг үеээ давсан зохиолууд байна. Чиний цаг ү дуусахад чиний дараагийн үе энэ зохиолчдийн бүтээлийн унших л болно.
Энэ бол ГАДНЫ БОДЛОГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭЖ БУЙ ,ДҮЛЗЭН ,ТҮГЖИЛҮҮДЫН ХОРОН ,САНААГ ҮНДЭСЭЭР ТАСЛАЖ ЧАДААГҮЙН ГАЙ ГАРЧ ИРЖ, АРД, ИРГЭДИЙГ ХООРОНД -ЯС ХАЯ -ГЭЭД БОДЛОГОО ЯВУУЛААД-1990 оноос эхтэйг АНХААР НУУ??!!!!!!.
Улаан хувьсгалч угшилтай. МАНгарууд л ингэж сэхээтэй эх оронч хүмүүийн амыг барьж шоронд хийж хашраадаг арга барилтай шүү дээ.
Энд худлаа шаагиад яахав дээ,шалгаад биш бол гараад ирнэ биз дээ
ТЕГ-ыханд хандаж хэлэхэд "Та нарын дундаа с л тагнуул олон илэрдэг"шүү дээ ! Нэрсий нь хэлэх үү, яахав ?!
Сергей Шойгу эхийнхээ эх орныг цусанд нь хутгаж бна даа, ээж нь байсан бол яанаа ?! Азтай хөгшин байжээ, хүүгийнхээ тэнэгтэхий г үзсэнгүй ! Бурхан өршөө! Фанеран генерал чинь ялалтын баярын парадын өмнө загалмайлж мөргөж харагдсан шүү !
Тэр хүн чамд ямар хамаатай юм тэр том хүн чи юу юм укриан оросыг янз бүрээр өдсөөр байгаад дайн болсон муу тэнэгүүд иим юманд хүргэдэг юм шүү
tor shalgax yum baibal xeniig ch shalgana
Жеймс Хулану 007
Чамаас бусад нь итгэж бна
Хулан тагнуул гэдэгт итгэхгүй. Гэхдээ хэргийн цаашдын явцыг аръя.Мань Өнөрөө л олон жилийн өмнөөс тагнуул шалгаж байсан юм гэсэн утгатай зүйл бичсэн.Тэгээд бодхоор энэ улсад нууц юм байна уу.
Ene toriin ardneg l uchir bi de uhaan bodliin huvid boĺ mongol ulsiin nuur tsarai bolj bga huuhen de
Юун урвагч жинхэнэ урвагчид төрд орогнож улсаа худалдан идэцгээж байна бусуу! Та биднийг үлдэх үрсийг үгээгүйрүүлэн улс газрын баялгаа цөлмөн зарж хулгай луйвраараа багтаж шингэхээ байгаад бгаа юм бишүү. Эх орноо хүн бүр хулан шиг хайрлан дүрэлзэх хэрэгтэй хулгайч нар шатаж одно хувь заяа эргэж ирнэ!!!
Мөнгөнии төлөө бол юуч хиихээс өуцдаггүй авгай шүү юу гэж зүгээр хүнииг хорив гэж хэдэн зохиолч нэртэй төгцөгүүд болимоор юм
АНХААР!!! WhatsAp +971545539609. Имэйл: drmalathi91@gmail Telegram: +971545539609 Бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийдэг МАНИПАЛ ЭМНЭЛЭГ-т тавтай морил. Хэрэв танд асуудал тулгарвал их хэмжээний өрийг төлөхөд мөнгө хэрэгтэй юу? Яаралтай хэрэгцээнд зориулж хэрхэн мөнгө босгох вэ? Хүлээгээрэй, яагаад бөөрийг маш сайн үнээр (400,000 доллар) зарах талаар бодохгүй байгаа юм бэ, анхных нь жинхэнэ донор эсэх нь эргэлзээтэй учраас хагалгааны өмнө төлдөг, би Энэтхэгийн MANIPAL HOSPITAL-ийн доктор Малати. Бид дэлхийн өнцөг булан бүрт байдаг. АНУ, Малайз, Япон, Хятад, Грек, Турк, Нигери, Австрали, Аргентин, Бразил, Их Британи, Гана гэх мэт. АНХААР:- * Донор эмнэлзүйн хувьд эрүүл байх ёстой. * Эрхтэн донор болохын тулд B+, O+ бүлэгтэй байх ёстой. * Донорын биеийн жин 35-аас багагүй байх * Донор тамхи татах, архи хэрэглэхгүй байх. Та бидэнтэй 24 цагийн турш холбогдож болно, бид танд илүү сайн үйлчлэх болно, бидэнтэй холбоо барина уу WhatsAp +971545539609. Имэйл: drmalathi91@gmail.com Tele