sonin.mn

Өрөөндөө зурагттай өсвөр насныхны хоол боловсруулах эрхтний хэвийн vйл ажиллагаа алдагдаж, биеийн тамираар хичээллэх хvсэл буурдгийг Миннесотагийн их сургуулийн эрдэмтэд тогтоожээ. Мөн өрөөндөө зурагтгvй vеийнхнээсээ тааруу сурлагатай болдог аж.

 

Судалгаанд 15-18 насны 781 хvvхэд хамрагдсанаас 62 хувь нь өрөөндөө зурагттай байжээ. Унтлагын өрөөндөө зурагттай хvvхдvvд өдрийн таван цагийг зурагтны өмнө өнгөрөөдөг бол зурагтгvй хvvхдvvд долоо хоногт 3-5 цаг зурагт vздэг нь тогтоогдсон байна. 

 

Дээрх дvгнэлтийг хийсэн их сургуулийн эрvvл мэндийн тэнхмийн эрдэмтдийн хэлснээр зурагтны өмнө удаан суух нь идэвх бууруулдаг бөгөөд өсвөр насныханд хамгийн сөргөөр нөлөөлдөг аж.

 

Насанд хvрэгчдийн талаас илvv хувь нь идэвхгvй байдлаас өөрийгөө татаж авах чадвартай байдаг бол өсвөр насныхан аливаа зvйлд уруу татагдахдаа хурдан байдаг учир өсвөр насны хvvхдийг зурагттай их нөхөрлvvлж болохгvйг мэргэжилтнvvд анхааруулжээ.

 

Эх сурвалж: "Ховдын мэдээ"