сонин mn
Америкийн “Инфляцийг бууруулах тухай хууль”-ын эсрэг Европийн холбоо Дэлхийн Худалдааны Байгууллагад гомдол гаргахыг Европын холбооны парламенты Худалдааны хорооны тэргүүн Бернд Ланге уриалсан байна. 
 
Германы "Функе" медиа групп Бернд Лангегийн хэлсэн үгээс иш татан мэдээлэхдээ: “Инфляцийг бууруулах тухай хууль”-ийн холбогдох агуулга ДХБ-ын дүрэмд нийцэхгүй. Мөн Европын Холбоо болон АНУ хоорондын яриа хэлэлцээ нь зөрчил маргааныг шийдвэрлэхэд бодит нөлөө үзүүлж чадахгүй” гэжээ. 
 
Америкийн тал уг хуулийг баталснаар Европын холбоо зэрэг сөргөлдөгч талуудын  эсэргүүцэл, дургүйцлийг хүргэж, шударга өрсөлдөөнийг эвдэж буй ч өөрсдөд нь ашигтай хэмээн үзэж байгаа юм. “Инфляцийг бууруулах тухай хууль”-тай холбоотой арга хэмжээнүүд нь Европын компаниудад маш их хүндрэл учруулж буй үйлдэл бөгөөд Европын ашиг сонирхлоор АНУ-ын асуудлыг шийдэж буй хэрэг хэмээн Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон АНУ-д айлчлах үеэрээ хэлсэн билээ. Тэрээр Америкийн Ерөнхийлөгч Жо Байдентай уг асуудлаар ярилцах үед “Бид бага зэрэг зохицуулалт хийж болно” гэж хэлсэн аж. 
 
Г.Бямба