ПЁНЬЯН. /Reuters/. БНАСАУ-ын Зэвсэгт хүчин Орос руу хэзээ ч зэвсэг экспортолж байгаагүй бөгөөд ингэх төлөвлөгөө байхгүй гэж пүрэв гарагт мэдэгджээ. Ингэснээр хоёр орны хоорондын зэвсгийн наймаатай холбоотой мэдээллийг няцаасан байна.
Энэ сарын эхээр АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч мэдээлэхдээ, Орос БНАСАУ-аас “олон сая пуужин, их бууны сум” худалдан авах ажиллагаа явагдаж байж магадгүй гэсэн байна. Энэ нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн БНАСАУ-тай холбоотой олон тогтоолыг зөрчсөн үйлдэл юм.
Харин үүний хариуд БНАСАУ-ын Зэвсэгт хүчний төлөөлөгч хэвлэлийн мэдэгдэл хийсэн бөгөөд ийм мэдэгдлийг тун ховор гаргадаг. “Бид Орос руу зэвсэг, сум хэзээ ч экспортолж байгаагүй бөгөөд экспортлох ч төлөвлөгөөгүй байна” гэж БНАСАУ-ын Батлан хамгаалах яамны Зэвсэг техникийн ерөнхий товчооны дэд дарга мэдэгдсэнийг Солонгосын цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ уламжилжээ. “KCNA” төлөөлөгчийн нэрийг тодорхой дурдаагүй байна.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
Умард солонгосын хоцрогдсон зэвсэгээр яах юм.
Тэдний зэвсэг нь харин сайн шүү. Өмнөд нь үнхэлцгээ хагартал айдаг юм.
ОДОО ОРОС БҮХ ЮМЫГ ДОТООДДОО ХИЙНЭ ГЭСЭН ЗАРЛИГ ГАРСАН. ХОЙД СОЛОНГОСЫН АРААС ТОМ АХ НЬ ЯВЛАА ДАА.
Тэгээд юу нь буруу гэж,гажигтай золиг вэ чи,монгол ядаж хоолоо дотооддоо бэлтгэж чадвал ёстой супер орон болно доо...
ёвроп америкийн санкцаас болж орос орон аз болж зөв замдаа орлоо одоо ч нэг зэвсэг техникийг хийгээд дэлхийн фабрик болтлоо хөгжинө бид залуу байхдаа ганц транзисторт радиогоос авахуулаад 5ЛО трубка кинескоп дээр осциллографийг "ЮНЫЙ ТЕХНИК" -ийн схемээр хийж өөрсдийн хийсэн дууны генератор ын синусоид сетньный 50 грц синусомд хардаг байь триггер хийж байв лампан хүлээн авагч хийж радио сонсдог байв одоо бол хүүхдүүд компьютер угсарна санах ойг нэмэх жишээтэй байх юм монголд хими электрониктйн анги маш ховор орост чөлөөтэй байна