Хятад Улсын "Энержи Чайна Гэжоуба" компанийн барьж буй дэлхийн хамгийн том усан цахилгаан станц болох Байхэтаны 13-р цогцолбор 72 цагийн туршилтыг амжилттай давж, албан ёсоор ашиглалтад оржээ. Ингэснээр Байхэтан усан цахилгаан станцын цогцолборын талаас илүү хувийн гүйцэтгэл дуусч буй гэнэ.
Байхэтань усан цахилгаан станц нь тус улсын Сычуань мужийн Ниннан сянь болон Юннань мужийн Цяожя сяний уулзвар дахь Жинша гол дээр байрладаг бөгөөд нийт 16 сая киловаттын хүчин чадалтай, дэлхийн хамгийн том усан цахилгаан станцын төсөл юм.
Байхэтань усан цахилгаан станц ашиглалтад орсоноор жилд дунджаар 62 тэрбум 443 сая кВт цаг эрчим хүч үйлдвэрлэж, 75 сая орчим хүний өдөр тутмын цахилгаан эрчим хүчний хэрэглээг хангах боломжтой бөгөөд энэ нь жилд 19,68 сая тонн стандартын нүүрс, 51,6 сая тонн нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалт хэмнэж буй хэрэг юм.
Г.Бямба
Сэтгэгдэл2
Илон Маскийн старлинкийн сансараас утасгүй интернэтийг дэлхий даяар дамжуулах туршилт амжилттай болсон шиг сансараас утасгүй эрчим хүчийг дэлхий даяар дамжуулдаг болчихвол нүүрс шатааж хүлэмжийн хий ялгаруулж эрчим хүч үйлдвэрлэдэг станцын эрин үе дуусах болно.
Вангагийн зөгнөл дээр бсан . Цаг нь арай болоогүй бх аа. " Оргүй хоосноос эрчим хүч гарган авна" гэж.
Дэлхийн хамгийн том УЦС Гурван Хавцалын УЦС 22,5 сая кВт чадалтай энэ УЦС нь 2-рт орно 16 сая кВт чадалтай байна
Тийм бхаа.
Хоо
Хятад улс дэлхийд 1,2-рт орох хэмжээний УЦС байгуулаад, 75 сая хүний өдөр тутмын хэрэгцээг хангана ч гэх мэт аварга том бүтээн байгуулалт хийгээд л байдаг. Гэтэл улсынхаа хэрэгцээг бүрэн хангаж чаддаггүй байх жишээтэй! 1.4-1,5 хүний хэрэглээ, хэрэгцээ гэдэг агуу их зүйл шаарддаг бололтой! Манай улс хоёрхон УЦС барих гэж ихээхэн чармайлт гаргаад, ажил нь дөнгөж эхэлж байх юм. Эгийн голынх нь яах гээд байгаа нь ч ойлгомжгүй бололтой! Эдийн засаг, хөгжлийн асар их зөрүү илэрдэг байхгүй юу? Гэхдээ өмнөх нийгэмтэй харьцуулбал чамлахааргүй нэлээд ажил амжууллаа гэдгийг ойлгох ёстой! Гадаад (хятад гэх мэт) улсын зээл тусламж, хөнгөлөлттэй зээлээр л хийх юм даа! Хөрөнгө оруулалтын таатай нөхцөл бүрдүүлээд, өөрсдөө авилга, хээл хахууль, луйвраар үргээчихгүй бол Монголыг сонирхсон гадаадын хөрөнгө оруулагч нар байдаг бололтой юм билээ. Гадаадынхан орж ирлээ гээд монголчууд тэгтлээ ч эрлийзчихгүй л дээ! Яг түүндээ тулбал монголчууд тийм ч тэнэг хүмүүс биш шүү!!!
Эгийн голыг 10 хувийн Даваасүрэн Женкр мэт нь олон жил гацаасан
Маш гоё
Маш гоё