сонин mn
БНХАУ-ын ГХЯ-ны сайд Ван И саяхан Монгол улс, БНСУ, Балбад тус тус айлчилж, Гадаад Хэргийн сайд нартай нь ярилцах үеэрээ "Нэнси Пелосигийн Тайваньд очсон явдлыг улс төрийн өдөөн хатгалгаа, улс төрийн жүжиг" гэсэн тухай Хятадын Олон Улсын Радио мэдээлжээ.
 
Ван И мөн : "Тайваний хоолойн хоёр эргийн нөхцөл байдал одоо ч гэсэн ээдрээтэй хэвээр байна. Энэ асуудлаархи гурван эрсдлээс зайлсхийх хэрэгтэй. Нэгдүгээрт, АНУ ялагдал хүлээхийг хүсэхгүй тул холбоотнуудаа цуглуулж, гал дээр тос нэмэн, бүс нутаг дахь цэргээ нэмэгдүүлж, нөхцөл байдлыг улам хурцатгаж, дахин шинэ хямрал үүсгэхийг оролдохоос сэрэмжлэх ёстой. Хоёрдугаарт, “Тайванийг тусгаар тогтнуулах” хүчин нөхцөл байдлын талаар буруу таамаг гаргаж, өөрийн чадлаа мэдэхгүй гадаад дотоодтой хамтран, улс орон үндэстэн ястныг хагалан бутаргах буруу замаар зөрүүдлэн замнахаас сэрэмжлэх ёстой. Гуравдугаарт, зарим улс орны улс төрчид энэ боломжийг ашиглан, улс төрийн жүжиг тоглож, улс төрийн хувийн ашиг хүртэхээр оролдохоос сэрэмжлэх ёстой. Эдгээр зүйл нь Хятад улс хоорондын улс төрийн суурийг ноцтой эвдэж, НҮБ-ын дүрэм болон дэлхийн хоёрдугаар дайнаас хойших олон улсын тогтолцоонд ноцтой хохирол болох болно" гэсэн байна.
 
Г.Бямба