sonin.mn
2022 оны Хятадын олон улсын худалдаа, үйлчилгээний яармагийн есөн гол салбарын нэг болох спорт бараа, үйлчилгээний тусгай үзэсгэлэн ирэх есдүгээр сарын эхээр Бээжингийн "Шөү Ган" паркт болно. Спортын бараа, үйлчилгээний үзэсгэлэн нь энэ оны  худалдаа, үйлчилгээний яармагийн хамгийн том арга хэмжээний нэг юм. Одоогийн байдлаар нийт  5 тэрбум юаний гэрээ хэлэлцээр хийгдэхээр төлөвлөгджээ.
 
Спортын бараа, үйлчилгээний тусгай үзэсгэлэн нь “Спортын үйлчилгээ худалдааг холбож, хамтын ажиллагааг сайжруулж, олон улсын спортын салбар хоорондын харилцааны гүүрийг бий болгох” зорилготой төдийгүй олон улс, мэргэжил, зах зээл, технологи гэх дөрвөн гол агуулгатай, үзэсгэлэн, форум, хэлэлцээр,туслах арга хэмжээ зэрэг хэлбэрээр зохиогдох гэнэ. Бээжин хотын Бие тамир, спортын газрын хэвлэлийн төлөөлөгч Чэнь Же энэ тухай: "Одоогийн байдлаар 121 аж ахуйн нэгж үзэсгэлэнд офлайн хэлбэрээр оролцохоор бүртгүүлж, үзэсгэлэнгийн сонгон шалгаруулалтын гүйцэтгэл 100 хувьтай болоод байна" гэжээ.
 
Г.Бямба