sonin.mn
Зэвсэгт хүчний алба хаагч та бидний нэг, цэргийн тангараг дор ажиллаж амьдарч яваа офицерын гэргийд олон түмний итгэлийн гал, сэтгэлийн тусламж хэрэгтэй болжээ.
 
Ханиа дагаж, цэргийн амьдралаар амьдарч, үр хүүхдүүдээ ч армидаа өгч, цэргийн болгосон эх оронч энэ бүсгүйн амь нас, эрүүл мэнд амаргүй нөхцөлд тулсан учир аргагүй буюу сайхан сэтгэлт монголчууд, ханийхаа хамт олон болсон мөрдэс нэгт нөхдөөс нь тусламж хүссэн байна.
 
Зэвсэгт хүчний Жанжин штабын Ажиллагааны удирдлагын газрын орлогч дарга, Ажиллагааны удирдлагын төлөвлөлтийн хэлтсийн дарга, хурандаа Ц.Батсайханы гэргий Д.Өнөрцэцэг автомашины осолд орж, хоёр ч удаа олон улсын эмнэлгүүдэд хагалгаанд орсон боловч дахин сэдэрч, яаралтай хүзүү, нурууны хагалгаанд орох шаардлагатай гэжээ.
 
Эмчилгээнд 280-300 сая төгрөг шаардлагатай байгаа тул сайхан сэтгэлт олон нийт, мөрдэстэй нөхдөөсөө тусламжийн гараа сунгахыг хурандаагийн гэр бүл болон ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрынхан хичээнгүйлэн хүсэж байна.
Хандивын аяны түүчээ болж, ЗХЖШ-ын Бодлого, стратегийн төлөвлөлтийн газар болон Ажиллагааны удирдлагын газрын удирдлага, хамт олноос хурандаагийн гэргийд тусламжийн гараа сунгасан байна.
 
Эрхэм та бүхнийг энэхүү сайн үйлсийн аянд нэгдэж, мөрдэстэй гэр бүлийг мөр бүтэн амьдрахад туслахыг уриалж байна.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай!
 
ХАРИЛЦАХ ДАНС: ХААН БАНК Д.Өнөрцэцэг 5007807578
ХАРИЛЦАХ УТАС: 99060601, 99710111