sonin.mn
Зам Тээврийн Хөгжлийн Сайд Л.Халтар 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн газрын захирал Тереза.Хо тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
 
Уулзалтаар талууд Азийн хөгжлийн банкны зээлийн хүрээнд хэрэгжиж буй Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын барилгын ажилд  үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан тус авто замын бүтээн байгуулалтын хэрэгжилтийг эрчимжүүлэх, тус чиглэлийн авто замын зарим багцын хоцрогдлыг арилгах зэрэг хүндрэлийг даван туулахад оновчтой гарц шийдлийг хамтран ажиллах чиглэлээр эрэлхийлэх талаар санал солилцов. 
 
Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг 4 эгнээ болгож өргөтгөн шинэчлэх төслийн үндсэн ажлууд болох гүүр, хоолой хиймэл байгууламж, далан, суурь, асфальтбетон хучилтын ажлыг 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр дуусган зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээхээр шахуу төлөвлөгөө гарган ажиллаж байна.