sonin.mn
Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хөтөлбөрийг бүрэн эхээр нь хүргэж байна.
 
Энэ жилийн наадам долоодугаар сарын 7-нд урианхай сурын харваагаар эхэлнэ. "Дээлтэй монгол наадам" төв талбайд энэ сарын 9-нд болох бол Үндэсний их баяр наадмын хүндэтгэлийн концерт энэ сарын 10-нд Төв талбайд болно.
 
Хурдан морины уралдаан энэ сарын 10-нд хязаалан насныхаар Хүй долоон худагт эхлэх бол хүчит 1024 бөхийн барилдааны нэгийн даваа долоодугаар сарын 11-нд Төв цэнгэлдэхэд эхлэх юм.