Дэлхийд долоон тэрбум 900 сая хүн амьдарч байна. Үүний 45 сая орчим нь бичил уурхайн үйл ажиллагаа явуулж байгааг Австрали улсын “The Queensland” их сургуулийн хийсэн судалгаа харуулж байна. 55 орноос Бразил улс бичил уурхайн салбарыг зохион байгуулалтад оруулсны үр дүнд бичил уурхайн хамаарал бүхий 60 мянган ажлын байрыг бий болгож чаджээ. Энэ бол олон улсын хариуцлагатай бичил уурхайн хамгийн сайн жишээ юм.
Дэлхийн улс орнууд жилээс жилд бичил уурхайн салбараа улам хариуцлагатайгаар хөгжүүлж, улсынхаа нэгэн чухал салбарын хэмжээнд авч үзэж, түүнийг дэмжих бодлого шийдвэрийг гаргаж байна. Гэтэл Монгол Улсад хариуцлагатай бичил уурхайн салбарын үйл ажиллагаа зогсоод гурван жил боллоо. Энэ хугацаанд хууль бусаар алт олборлогчдын тоо 40 мянгад хүрчээ. Үүнээс улбаалан газрын хэвлий дэх гэмт хэрэг 300 хувиар өссөн гэж Экологийн цагдаагийн албанаас мэдээлэв.
Энэ тоо баримт 2019 оны есдүгээр сард баталсан Засгийн газрын 355 дугаар тогтоол буруу байсныг баталж байгаа юм.Тиймээс бичил уурхайн салбарын өнөөгийн нөхцөл байдал ямар байгааг тодруулахаар тус салбарын төлөөлөлтэй уулзсан юм. Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооны хийсэн судалгаагаар Засгийн газрын 355 дугаар тогтоол батлагдсанаас хойш 29 удаагийн том хэмжээний хууль бус олборлогчдын бөөгнөрөл болж, 15 иргэн амиа алджээ. Энэ талаар Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооны орон нутаг хариуцсан зөвлөх О.Цэцэгмаа “Нинжа” хэлбэрээр алт олборлодог байхад олон хүний амь эрсдэж, ямар ч хяналтгүй байсан. Харин манай холбоо 2013 онд байгуулагдсанаар эдгээр асуудлыг цэгцэлж, дагаж мөрдөх хууль журамтай болсон.
Бичил уурхайчид эрүүл мэнд, нийгмийн даатгалаа төлөөд хариуцлагатай ажиллаж байтал 2019 онд 355 дугаар тогтоол гарсан. Үүнээс үүдэн хууль бус олборлолт ихсэж, 1990-ээд оны хяналтгүй үе рүү буцлаа. Тиймээс Засгийн газрын 2017 оны 151 дүгээр тогтоолоор батлагдсан Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журамд орсон нэмэлт, өөрчлөлтийг яаралтай батлан хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Дархан-Уул аймаг Засаг даргатайгаа зөвшилцөөд асуудлаа шийдвэрлэсэн. Бусад аймаг 2019 оноос өмнө байгуулагдсан бичил уурхайн нөхөрлөлийн үйл ажиллагааг сэргээсэнгүй. Аймаг, сумынхаа иргэдийг ажлын байртай болгоход анхаарч, Засаг дарга нар иргэддээ ээлтэй шийдвэр гаргамаар байна” гэсэн юм.
АЛТНЫ НИЙЛҮҮЛЭЛТИЙН СҮЛЖЭЭГ ИЛ ТОД БОЛГОЖ, АЛБАЖУУЛАХ ШААРДЛАГАТАЙ
Өнөөдрийн байдлаар манай улсад 40-60 мянган хүн хувиараа ашигт малтмал олборлох үйл ажиллагаанд оролцож байна. Тэдний 20 орчим хувь нь хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа. Монголбанк жилд 20 орчим тонн алт худалдан авдаг. Үүний 9-10 орчим тонныг иргэд тушаадаг. Иргэд дотроо бичил уурхайчид 2-4 тонн алтыг Монголбанкинд тушаадаг байв. Гэтэл Засгийн газрын бодлогогүй буруу шийдвэрийн улмаас хариуцлагатай үйл ажиллагаа явуулж байсан Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооны 10 мянга орчим гишүүн алт олборлож чадахгүйд хүрээд байна.
Энэ талаар Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооны гүйцэтгэх захирал Э.Оюунболд “Олборлосон нэг грамм алт ч тухайн орон нутагтаа хөрөнгө оруулалт болон шингэдэг. Тиймээс алтны нийлүүлэлтийн сүлжээ, гарал үүслийг ил тод болгож, зайлшгүй албажуулах шаардлагатай. Үүнийг хэрэгжүүлэхэд бичил уурхайг хөгжүүлэх нь өндөр ач холбогдолтой. Тодруулбал, хэчнээн грамм алт хаанаас ирэв гэдэг нь тодорхой болно.
Төрөөс бичил уурхайг бодитойгоор дэмжиж, хариуцлагатайгаар хянах нь чухал гарц юм. Дэлхийн олон оронд бичил уурхайг хөгжүүлж, дэмждэг сайн жишиг бий. Монгол Улс дахь хууль бус олборлолт, байгалийн эвдрэл гэсэн олон асуудлыг багасгахын тулд 2013 онд холбоогоо байгуулсан. Есөн жилийн хугацаанд олон ажил хийж, салбараа төлөөлөх мэргэжлийн холбоо болж төлөвшлөө. Уул уурхайн салбарт бичил уурхайн салбарыг хөгжүүлж, төлөвшсөн, мэргэшсэн, хариуцлагатай уурхайчдыг бий болгохоор ажиллаж байна. Бидний алсын хараа бол бичил уурхайн салбарыг нэгтгэж, дуу хоолой нь болох үндэсний болон олон улсын түвшинд бие даасан тогтвортой байгууллага болох юм. Энэ хүрээнд гишүүдийнхээ нийтлэг эрх ашгийг хамгаалах, төрөл бүрийн орлогын эх үүсвэрээр хангах замаар амьжиргааг дээшлүүлэх, уурхайчдын байгаль орчин, нийгмийн хариуцлагыг төлөвшүүлж, бизнес эрхлэгч болгон төлөвшүүлэхээр зорьж байна” гэв.
МАНАЙ УЛСЫН БИЧИЛ УУРХАЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ОЛОН УЛСАД ЖИШИГ БОЛЖЭЭ
Нөхөрлөлийн гишүүдээ төсөл бичиж сурах олон төрлийн сургалтад хамруулж, өөр ажлын байранд шилжих боломжоор хангаж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг сайн баримталж ажиллахад анхаардаг манай улсын бичил уурхайн үйл ажиллагаа олон улсад жишиг болсон юм.
Тухайлбал, бичил уурхайчдын 50 орчим хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Тиймээс олборлолтын талбайд ээжтэйгээ хамт байгаа хүүхдүүдэд зориулсан гэр цэцэрлэг ажиллуулдаг туршлагаас судлахаар Этиоп улсаас зорин ирж, ажиллажээ. Тэд манай улсын бичил уурхайн салбарын үйл ажиллагааг сайшааж, суралцах зүйл их байгааг хэлж байсан. Үүнээс гадна Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо олон улсын 29 байгууллагатай хамтран ажиллахын сацуу 510 орчим га талбайг нөхөн сэргээгээд байна.
Олон улсын түвшинд манай бичил уурхайг өндрөөр үнэлж байхад Засгийн газар, орон нутгийн удирдлагын зүгээс дэмжихгүй, эсэргүүцээд байгаагийн шалтгаанаа үндэслэлтэй тайлбарлахыг бичил уурхайчид шаардаж байна. Хууль бус олборлолтыг багасгах, байгаль орчин болон улсын эдийн засгаа тэтгэх нэг гарц нь бичил уурхайг албажуулах юм. Хувиараа ашигт малтмал олборлодог иргэн бичил уурхайчин болоход хамгийн түрүүнд хариуцлага шаарддаг. Тодруулбал, хууль журмын дагуу хариуцлагатайгаар гэрээ байгуулж, хариуцлагатайгаар үйл ажиллагаагаа явуулж, хариуцлагатайгаар олборлож, хариуцлагатайгаар нөхөн сэргээж ажилладаг байв. Мөн тэд татвар, нийгмийн даатгалаа төлөн, олборлосон алтаа Монголбанкинд тушааж, төгрөгийн ханшаа тогтвортой байлгахад чухал дэмжлэг үзүүлдэг. Гэтэл Засгийн газрын 355 дугаар тогтоол энэ бүхэнд “түгжээ” болсон юм. Засгийн газар энэ “түгжээ”-гээ хэзээ тайлж, тогтоолоо цуцлахыг 10 мянга орчим бичил уурхайчин гэр бүлийнхнийхээ хамт хүлээж байна. Эс бөгөөс хууль бус олборлогчдын тоо нэмэгдэж, иргэд амиа алдсаар байх нь.
Д.Должинжав
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Нийгмийн хог шаарууд бөөгнөрсөн жунглийн журам нударганы хууль үйлчилсэн энэ орчинд шоронгоос гарсан нөхдүүд шууд очдог гэсэн ! Нэг муу холбоо шүү юм байгуулчихаад засгийг хамтарч ажлаач гэж урьдаг гэсэн ! Засаг нь үзээгүй хараагүй болж тойрч зугтаад хачин юм болно ! Хүн үхсэн үёд л хүүрийн нь авах гээд цагдаа ирнэ бусад үёд үзэгдэхгүй ! Олон улсад өндөр үнэлэгдэж бусад орноос цуг ухалцах гээд нөхдүүд ирнэ гэж нааж байна ортой л байх ! Одоо энэ асуудлыг тухайн нэгэнт сүйдсэн газар нь хашиж орхиод өөр шинэ нутагт ухах гэвэл хоншоорыг нь тас цохиж байх хэрэгтэй !!!
чи ч 1 хүний цүнх баригч бөгс долоогч л бна даа. бичиг бгаа г чинь уншихад.
Chinii bichij bga ym chini ooriig chini hog shaar gej oilgogdhoor bn
Уучлаарай чиний бичиж байгаа чинь жинхэнэ хууль бус нинжа.хуулийн дагуу ажилладаг хүмүүс тэс өөр юу ч мэдэхгүй байж амныхаа зоргоор ярихаа боль
Шинэ газар уншдаггүй л дээ
Гадны хөрөнгө оруулалтай компани эсвэл төрд суусан томчууд л газрын баялагаа эдэж ууж болно. Эгэл жирийн ард иргэд амжиргаа залгуулж, амьдралаа дээшлүүлж болохгүй юу алтан дээр суусан гуйлгачин хэвээрэй л байгаад байх уу
Uchiraa medehgvi bvv huts
Gajig mal
Засгийн газар бичил уурхайчдын түгжээг мултлах цаг нь болсон!!!!Жирийн энгийн иргэд чинь бгаа.Уул уурхай гэхээр л хэдэн баячууд л байх ёсгүй!!!!
Bichel uurxaig demjej olon xuniig ajliin bairtai bolgono
Засгийн газарт итгэж бгаа зөв бодит амьдралд нийцсэн шийдвэр гаргана гэдэгт
Naashtai gaar shiidej ogno gedegt itgej bna
ta bvxniig olon myngan xvnii toloo bid bvgdiin jurmiig demjij ogno gedegt itgej bg shvv
Ene hvnd ved demjij ogno gej itgej bn
Zasgiin gazart itgej bg shvv mash olon xvnii aj amdirliig demjij ogno gedegt
ард түмний амьдрал хүнд байгаа энэ цагт дэмжих нь зөв. ганц баян ухаж идэж байхаар 10 хүн ажилтай орлоготой байх нь зөв. тийм учраас хариуцлагатай бичил уурхайг дэмжих нь зөв.
Zasgiin gazar bichil uurhaichdiin jurmiig demjin ajillana gedegt itgeltei baina
Demjij bna
355 togtool tsutsalj ugnuu hariutslagtai bichil uurhaichidiig demseer olon ajilgui erged ajiltai orlogtoi boloh bolno odoo bid nar ajilgui hezuu bna 2 oyuntantai
бичил уурхайчидын нөхцөл байдлыг харж үзэн нааштай шийдвэр гарган өгнө гэдэгт үнэхээр их итгэлтэй байна,
Энэ хүнд нөхцөлд бичил уурхайг дэмжиж өгнө үү
Энэ хүнд хэцүү нөхцөлд бичил уурхайг дэмжиж өгнө үү.
Энэ хүнд нөхцөлд бичил уурхайг дэмжиж өгнө үү
zasgiin gazart itgej bn mash hvnii aj amidraliig gemjine gedegt
Одоогийн нөхцөл байдлыг харж үзэн дэмжин ажиллана гэж хүлээж байна
Засгын газарт итгэж байна. Ард иргэддээ нааштай зөв шийдвэр гаргана гэдэгт итгэж байна .Та бүгдийн шийдвэр дан ганц нэг байгуулалгын шийдвэр биш шүү! Энэ бүгдийн ард мянга мянга өрх гэр бүл байгаа
Zasagiin gazar hariutslagatai bichil uurhaig demjij ogno gedegt itgej bna ard tvmenee jaahan ch gesen bodoh setgel bga blgvidee itgeltei bna
Amidral vneheer hvnd bn irgediinhee amijirgaag bodood jurmaa batlaad ogooch huuliin daguu ajillay ged baihad huuli busaar ybaad baigalia svitge ged baidag ymar sonin ym be
Zasgiin gazartai itgeltei bn.
Zasgiin gazartaa itgej baina
Bichel uurhai gedeg ni hezeech ewdegdeegui shine gazar uhdaggui manaihaan neg nohorlol hamgin bagdaa 9 ni gishuuntei ter 9 huni niigemin daatgal eruul mendiin daatgal Ulsad toloh ymar l tatwar bna bugging ni told baij haristlagtai bachelor uurhai gej geree hiideg ene 9 huni staana 9 orh ger Heden ch hun baij bolno tor zasag ene bugdig olj haraad bidnige ajilin bairtai bolgoj ogno gedegt it gej bnaaa
Sain baitsgaana uu manai jurmiin tosol maani heleltsegdeh gj bgaa ym bn olon zuun gishnvvntei mongol ornii ontsog bulan bvrd bgaa bichil uurhaichid maani ene tosoliig hvleen vneheer tevcheertei hvleej bn bidnii ajiliig oilgon demjij ajillah bhaa gj gej zasgiin gazar ih hurald bgaa bvh hvmvvst itgej bn ...ene juram maani mynga myngan bichil uurhaichidad bolon uls oron orh ger bvh l gazar ogoojoo ognoo gj itgej bn
Odoo ene tvgjeeg tailj ard irgedee bodoh tsag bolson tom tom uurhai orj hedhen hvn bayjihad olon zuun orhod ymar ch ogooj bhgvi olon gishvvniihee erhiig bodoh tsag bolson
Mash yaraltai multalah heregtei bn ene ih gatsaanii ard heden myngan hvnii ajil amidral vrgeljilj bgaag oilgoh heregtei
байгалийн баялагаа ашиглах хэрэгтэй
хүрз түмпэн бариад явж байгаа иргэдийг хайрлах хэрэгтэй тэд чинь хүүхэдүүддэй хоол хайж яваа монгол хүн