sonin.mn
МОСКВА. /Zaobao/. Саяхан “Mcdonald’s” түргэн хоолны сүлжээ ОХУ-ын зах зээлээс гарч буйгаа зарласан бол даваа гарагт “Starbucks” кофены сүлжээ мөн тус зах зээлээс гарч буйгаа зарлалаа.
 
“Starbucks” компани нь ОХУ-ын зах зээл дээр 15 жил ажиллаж байгаа бөгөөд тус улсад нийтдээ 130 салбар, 2000 орчим ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байсан. Өнгөрсөн 2 дугаар сарын 24-ний өдөр ОХУ Украин руу довтолсны дараа буюу 3 дугаар сард “Starbucks” компани ОХУ дахь бүх салбараа хааж, тус улс руу бүтээгдэхүүн тээвэрлэхээ больж, бизнесийн бүхий л үйл ажиллагаагаа зогсоосон юм. Тус компани ОХУ дахь ажилтнууддаа зургаан сарын цалинг нь өгөх зэргээр тусламж үзүүлнэ гэдгээ мөн мэдэгджээ. Өнгөрсөн долоо хоногт “Mcdonald’s” компани ОХУ дахь бүх салбараа худалдсанаа зарласан. 
 
 
 
А.Анхбаяр
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг