sonin.mn
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад Харилцааны сайд Ван И,  Японы Гадаад Харилцааны сайд Хаяши Ёшимаса нар өнөөдөр цахим уулзалт хийлээ.
 
Ван И энэ үеэр: " Энэ жил Хятад, Япон хэвийн дипломат харилцаагаа сэргээсний 50 жилийн ой тохиож байна. Шинэ цаг эриний шаардлагад нийцсэн Хятад Японы харилцааг хөгжүүлэх чиглэлээр хоёр орны удирдагчид өнгөрсөн жил нийтлэг ойлголтод хүрсэн ба цаашид ч амар хялбар олдохгүй найрсаг харилцааны ололт амжилтыг хамгаалж хөгжүүлэх ёстой .
 
Сүүлийн үед Тайвань зэрэг Хятад улсын амин чухал эрх ашгийг хөндсөн  чухал асуудлаар Японы тал маш замбараагүй, буруу байр суурь баримталж, зарим улс төрчид нь санаатайгаар Хятад улсыг харлуулах оролдлого хийж байгаа нь хоёр тал хоорондын итгэлцлийг ноцтой сэвтээж байна. Түүхэн сургамжийг мартаж болохгүй. Тиймээс Японы тал өмнө нь өгсөн амлалтаа мөрдөж, Хятад улстай дипломат харилцаагаа хэвийн болгосны 50 жилийн туршид бүтээсэн чамгүй олон ололт амжилтыг сайтар хамгаалах хэрэгтэй" гэв.
 
Харин Хаяши Ёшимаса: "Япон, Хятад маш өргөн хүрээний нийтлэг ашиг сонирхолтой бөгөөд хамтын ажиллагааны өргөн боломж, хэтийн төлөвтэй. Энэ жил хоёр орон хэвийн дипломат харилцаагаа сэргээсний 50 жилийн ой тохиож байгаа бол хоёр орны удирдагчдын тохиролцсон  нийтлэг ойлголтын дагуу хоёр талт бүтээлч, тогтвортой харилцааг хөгжүүлэхийг хичээх ёстой. Хятад улстай хамт дипломат харилцаагаа хэвийн болгох эхэн үеийн байр суурь, зорилтоо умартахгүй байж, санал бодлоо илэн далангүй солилцож, эмзэг асуудлуудыг хэлэлцээрийн замаар зохицуулж, улс төрийн итгэлцлээ улам бэхжүүлэхэд Японы тал бэлэн байна" гэсэн байна.
 
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад Харилцааны сайд Ван И,  Японы Гадаад Харилцааны сайд Хаяши Ёшимаса нар бүс нутгийн ба олон улсын цаг үеийн тулгамдсан асуудлаар санал солилцжээ. 
 
Д.Хүчитбаатар