(Аян замын бяцхан тэмдэглэл)
Монголын хамгийн алдартай, цус, нулимс, хараал, ерөөлтэй замаар саяхан явлаа. Хамгийн түрүүнд хуулаагүй байхдаа ч дажгүй л зам байж дээ гэж бодогдов. Хүнийг үхсэн хойно нь магтдаг бол засмал замыг хуулсаны ар дээр үгүйлдэг аж. Өнөөдөр энэ зам "там"-ынхаа оргилд хүрсэн байна. Хуучин замаас дурсамж л үлдэж. Үүнээс цааш хуулалт байхгүй гэж бодохоор бага зэрэг уужирч байна.
4 жил, 200 км. Ай Дарханы зам чи Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ, Булган, Хөвсгөлчүүдийн болон аялагчид, Орос жолооч нарын зовлонд цадах болоогүй юу. Би явж Бээжин сууж байна гэдэг дээ.
Ерөнхий сайд маань хайчаа ирлээд сууж байгаа гэдэгт итгэнэ. Эмээ, өвөө нар дайны он жилүүд гэж ярьдаг байсан шиг бид ч хөгширхөөрөө Дарханы замын он жилүүд гэж ярих биз ээ. Ядаж байхад яр гэгчээр ковидын он жилүүд давхацдаг нь ч юу билээ. Гэхдээ муу л юм болвол Эрдэнэ, Алдармаа, Ковид гэхээ болъё доо. Айлын хүүхдүүд байсан бол аль түрүүн дуусгачихаад тууз, муузаа хайчилчихсан байхгүй юу. Эсвэл манайхан 24 оны сонгуулийн өмнөхөн жаргалын замаа нээж сонгогчид биднийхээ аньсагыг чийгтүүлэх гээд байна уу. Яаж хохирч байснаа мартаад мэлмэрүүлж мэдэх л улс даа. С.Зориг Монгол хүний саруул ухаанд бус мартамхай занд итгэх байж. Үнэг хүртэл энэ хариуцлагагүй нөхдийн балгийг насаараа дурсана даа.

Олон машины жилээ даачих байсан дугуй, амаржийн жагсаалтаас гарч, цаашлаад машины шил, толь цуурч, явах эд ангийн нас богиносч, дуу чимээ орж үнэлгээ нь буурсан биз. Дарханы замаар яваар одогсодын таван цул ч байраа олохоо больж. Цаг хугацааны алдагдал, ачаа, дайврын үнэ ч нугаларсан. 200 км газар хоолонд орж (10000 төгрөг), хонох нь холгүй явж байна шүү дээ. Ойролцоогоор өдөр тутам 6000, Цагаан сар, Наадмаар 12000 машин явдаг зам шүү дээ. Дарханы замын нөлөөгөөр Булган, Эрдэнэт, Хөвсгөлийнхөн Дашинчилэнгээр явдаг болсон. Асуудал тэнд агаар нэг. Гээд бодвол иргэдийн эдийн засаг, эрүүл мэнд энэ замын асфаалтан дор давхар орж байгаа гэж бодоорой, хариуцсан эрхмүүдээ.
Нэг шороогоор, нэг засмалаар явах нь "Та битгий уурлаарай" тоглоомыг санагдуулна. Гэгээн цагаан өдөр боссон тоосон дунд аваараа асаан явцгаах нь оршуулгын цуваа шиг харагдана.
Тоосноос бултаж нэг, нэгнээ гүйцэх гэж оролдох нь бартаат замын ралли мэт. Ёстой нөгөө хөл дүүрэн хааз, хөндий дүүрэн тоос гэдэг шиг л.
Зам дагуу энд, тэндгүй олон карээр ухжээ. Нутгийн иргэд, малчид харин малын билчээр, нутаг ус, газар шороо, шороо тоос гэж тэмцэхгүй байгаа бололтой. Жагссан, цугласан, машин доор орж хэвтсэн сураг гарсангүй.
ОУ-н энэ замаар нэг орны л жолооч нар явдаг нь Оросууд. Тэдний дурсамжид энэ зам тод үлдэх нь тодорхой. Бидний сайн мэдэх "орос мэгзэм"-үүдийг урсгаал явдаг байх даа. Буриад аялагчид Сэлэнгийн багзаал дээр машинаа үлдээгээд богооноор хот ордог болсон гэнэ. Хуссан замын доороос хурц, хурц хад, чулуу ёрдойно. Хамаг биеэ чангалж, хажуу хавирганыхаа хүмүүсээс зуурна. Зарим жолооч нар чулуунаас зугатаж түр замын (гадаадад түр зам нь асфаалт байдаг бол манайд хад, чулуу, шороо байдаг) хажуугаар олон шинэ зам гаргажээ. Зуны сар эхэлж байгаа болохоор бороо хур гайгүй байна. Ороод эхэлчихвэл юу болдог билээ. Санаж байна уу.
Донсолгоо гаргана гэхээс давхичихсан шулуун аж. Яст мэлхий аятай том тэргүүдийн хажуугаар дэвхрэг аятай жижиг тэргүүд дээр, дээр үсчин сүнгэнэнэ.
Ерөнхий сайд замын дэд сайдыг замаа дуусгаж байж хариарай гээд Дарханы зам руу цөлчихжээ. Та минь гэр бүлээ Дархан руу татчихгүй гэдэгт итгэж байна. Хурдан дуусгаад харихыг бодоорой. Бид ч гэсэн адил гэр лүүгээ яардаг шүү.
Дарханы зам гэсэн тарнийг зөвхөн Дамдинням ч бус Баттөмөр, Жавхлан, Өнөрболор, Эрдэнэбат, Ундрам, Батлут, Алтанхуяг, Ганбаатар, Анандбазар, Бат-Эрдэнэ, Энх-Амгалан, Даваасүрэн, Мөнхбаатар нар үдэш бүр уншиж унтмаар байна.
14-н гишүүнтэй "Дарханы зам" гэсэн лобби бүлэг ч байгуулж болох юм. Та нөхдийн тойргийн сонгогчид чинь энэ замаар элэг, бөөрөө доргион 4 жил сэгсчүүллээ шүү дээ.
"Зам аймаар байна. Гэхдээ түрүүчийг бодвол ганц л дугуй хагарлаа" хэмээн мишээж буй жолоочийг харахад ямар намд саналаа өгсөн хүний үр юм бол доо гэж бодмоор. Найзын маань эмээ би эс ч миний удам энэ замаар явах болноо, аръяабал хэмээн 4 настай ачийнхаа толгойг үнэрлэж, эрхээ эргүүлдэг гэсэн шүү. Аав нь "Дарханы зам эхэлдэг жил төрсөн юм. Хэлд орлоо, хөлд ч орлоо. Удахгүй сургуульд орлоо доо" гэнэ.
Шороогоороо сэгсчүүлж яваад шинэ засмал дээр гарах нь шороон шуурганд нүдүүлж яваад гэртээ орох шиг нэг л амгалан, тайван мэдрэмж төрүүлнэ. Торго шиг сайхан засмал болжээ. Машиныхаа хамар дээр аягатай цай тавиад явмаар. Харин хуулсан зам дээр нь бол коктээл тавибал зохино.
Ард иргэдээ боддог, ардын намтай улсад хуулсан замаар давхиулж үйлийн үздэггүй гэнэ лээ. Ер нь Дарханы замыг хуулсан хүний турсагыг хуулах хүн байна уу. "Ааваа" суран бүсээ тайлаач. Ард иргэдээ энх амгалан бус замаар дөрвийн, дөрвөн жил явуулсан хариуцлаггүй хүний тоосыг гөвөөд өгөөч. Бид чинь энэ замаар 4 жил тоосоо гөвж явлаа шүү дээ. Бусдад нь сургамж болог. Эс бөгөөс цаана чинь Эрдэнэт, Сэлэнгэ орох замууд хуулуулхаа хүлээгээд байж байгаа бус уу. Хэмээн бодохоор "хүрэл бөөр" ч өвдөнө.
Ч.Явуухүү
Сэтгэгдэл(23)
Өчигдөр явж ирлээ арай 2 нуль тоосон дунд хоёр бөөр салж унах дөхлөө ,бас нэг сайд ч юмуу саад ч юмуу хэдэн нөхөр цагдаагаар гуперлүүлээд байн байн зогсоод л зам шалгаад яваа юмуу бүү мэд хар жип унасан хэдэн нусан дарцагуудыг хархаар нүд хосоод хагархай дугуйгаа зам дээр нь шидчих шахлаа муусайн арчаагүй гөлөгнүүд!!!
prius tei darga l baimaar ba. jeep unaad hamgaalttai bhaar zamaaa medehgui shdee
Б.Энх амгалан энэ замыг там болгосондоо. Бүр мөрөөдлийн ТЭНГЭРИЙН ЗАМ , ДҮҮЖИН ЗАМ гээд авч өгсөн .4 жилийн хугацаанд аль нь ч алга байна .Говь алтайд тэнгэрийн зам ,дүүжин зам гээд баг бригад сумыг нийслэлтэй холбоно гээд авч өгөад гарсан байхаа даа..Түүнээс биш УИХд гарах хүн биш дээ. За тэгээд МАН 200 КМ зам 4 жил тавьдаг АН З000 КМ зам 4 жилд тавьдаг түүх бичигдлээ дээ
зам бол нийтийн эзэмшлийнх, замын ажлыг технологи сайтай, стандартын дагуу хийдэг компани шударгаар өрсөлдөж бус, харин нам дагаж намирдгууд нь авдаг учраас компаниудын өрсөлдөх чадвар сайжирсангүй, харин намд авилгал өгдгүүд нь үлдэж бусад компанид оршин тогтнох боломж үлдсэнгүй, иймд цаашид замын ажлыг гүйцэтгэх компанийг намын шалгуураар бус шударгаар өрсөлдөж авдаг механизм руу оруулмаар байна.
Энх-Амгалан гэдэг новш наад замыг чинь бүгдийг нь нэг дор хуулснаас ийм юм гарч бна. Ядахдаа эхлээд Баянчандмань хүртэл, дараа нь Урьхан, Баруунхараа, Дархан гээд хуулсан бол ингэж тамаа идэхгүй бсан даа. Хөгийн Энх-Амгалан Говь-Алтайгаас УИХ-д гарчихсан тууж явна. Энэ новшийг хараасаар бтал хамаг муу үг дууслаа. Хүмүүс Халтар луу их дайраад бхын, Энх-Амгалан руу дайраач.
tiim shuu. tairdas iin business misheeel tun sn. da zam suraggui
Хуучин замаа хуулахгүйгээр шинэ замаа тавьж дуустал ашиглах байсан. Дараа нь шинэ замаа ашиглалтанд оруулж хуучин замаа шинэчлэх байсан. Даан ч эрх мэдэлд мөнгөний боол болсон үхэрнүүд идээшилж байна.
Яг гацаагаад байгаа нөхрийг олох хэрэгтэй. Үр хүүхдийнхээ эрүүл мэндэд санаа зовдоггүй дарга сэтэртэй нэг нөхөр дарганцар хийгээд цалин аваад инээгээд явж байна гэж бодохоор санаанд ер буухгүй л байгаа шүү. Мянганы зам мянгуужингийн үлгэр болоогүй. Сайн төсөл болсон сайн ч явж буй. Мега төслүүд болох хэдэн мянган км төмөр зам, хийн хоолой, дагавар хотууд, сэргээдэх эрчим хүч,хосолмол жижиг АЦСтанцууд, Хүнсний салбарын сэргэлтүүд гээд том төслүүдийн хажууд 300ч хүрэхгүй км зам шийдэж чадахгүй бол том мөрөөдөөд яанавда. гэртээ жорлонгоо бариад суувал таарна. Хүнд хэцүү байна, нийгэм шалдаа буулаа гээд хүн чанраа гээж буй бол улс төрд ороод хэрэггүй. зөв хүмүүст нь сайхан зай болоод өгөөрэй..
Үгүй ядахдаа Баянчандманы урдуур явна гэсэн тэмдэг тавьж болоогүй юм уу? Төөрөөд буцахыг хүсэхгүй уул давж аймшгийн замаар явж бурхан минь нэг олон нийтийнх нь чулуутай зам руу орсон доо бүр нэг сэтгэлгүй залхуу шуналтай монголчууд ичих ч үгүй бас хил гараад монголруу тамын замруугаа оруулж байж мөнгө авна
Ёстой новшийн юм болж байна лээ дээ, монголчууд ч өрөвдмөөр тэнэг хүмүүс юмоооо
ЭНХАМГАЛАН ХАЛТАР 2 шаарын харгай. Олон хүн алсан алуурчид нүгэлээ эдлээсэй
Энэ замыг анхнаас нь Бат-Үүлд харицуулаад саад хийхгүй ажиллуулсан бол аль эрт ашиглалтад орчих байсан даа??!! Хүрэлсүхийн кадрууд огт ажил хариуцах чадваргүй ямар хаашаа хүмүүс вэ??
Тэр нэг Доржханд билүү авгайг шоронд суулгасан уу. Хүүхдээ алдсан хүн сураглаж байна
Улс орны хөгжилд саад болсон ийи нөхдүүдийг дор нь ажилаас нь халаад чаддаг хүнээр нь ажилийг нь хийлгүүлээчээ. Ямар дамфуу улс гэхээрээ ийм Тамын байдаг юм бэ?
Естой зам биш там болсон хажуугаар нь эрүүл газар үгүй болсон харин зүлэг ногоо газар шороо хуучин замнь байсан бол хажуу газар нь ядаж эрүүл байх б.сан
ЭНЭ ЗАМЫГ ТАМ БОЛГОГЧ НЬ ЯАХ АРГАГҮЙ, ЭНХАМГАЛАН МӨНӨӨС МӨН. ГОВЬАЛТАЙН БҮХ СУМДЫГ АЙМАГТАЙ ХАТУУ ХУЧИЛТТАЙ ЗАМААР ХОЛБОНО ГЭЖ ДЕПУТАТ БОЛСОН, ОДОО ЮУ БОЛСОН ВЭ?
Юм гэдэг 2 талтай. Анх хятадууд орж ирээд тавих гэж байхад юу боллоо. Бид хийрхэхээс өөр юу ч хийдэггүй. Гонгинохоосоо өмнө бод
XELEX UG OLDOXGUI YUM.. TOM TOR ZASAG BAYAN GISZUUD DARGA NAR ICZMEER .. OLON ULSIIN GANTSXAN ZAM .
Энх-амгалан гэдэг амгалан унтаж байгаа байхдаа. Оюун-Эрдэнэ сайдаа та юу боддог вэ
Замыг олон улсын стандартаар дор хаяж 100 жилийн эдэлгээ даахаар нэг удаа бүтээн байгуулдаг. Хэн нэг үхэр монголын толгойд орж ирсэн бодлоор зам тавьдаггүй юм. Ойлгох ч чадваргүй мөнгөний боолууд эрх мэдэлд хүрсэн нь үнэхээр харамсалтай.
Та нар шороон замаар явж тоос шороонд булуулж байсан ч хамаагүй сайхан замаар явж ирлээ гэж бод. Бид 24 гэхэд 100 % ашиглалтанд өгчнөө тэгэхээр энхрий хайрт МАН минь мандан бадраг !!! Эцэг Хүрэлсүх минь түм наслаг гэж хэлэхгүй байгаад үзээрэй
Монголын авилгачдын хөгжлийн нам
Хүмүүс юманд маш амархан дасаж ,хүний ачийг умартах нь жигшүүртэй. Дөнгөж хэдхэн жилийн өмнө Монгол улсын бүх зам ийм л байсан. Яваад л байдаг, болоод л байсан. Гэтэл Ерөнхий сайд асан Н.Энхбаяр "Мянганы зам" гэсэн хөтөлбөр дэвшүүлж Монгол улсын бүх аймгийг засмал замаар холбоно гэхэд нь баабар тэргүүлэн Ан н гамингууд Мянгуужингийн үлгэр гэж эсэргүүцэж байсан цаг саяхан. Гэтэл одоо бүгд засмал замаар холбогдоод хүмүүс дасчихаад шороон замаар явахдаа түүртдэг болж. Та нар олон долоон юм хуцаж байхаар Н.Энхбаярын их бүтээн байгуулалтын үйлсэд нь баярлалаа гэж хэлээч.Хүн чанар,мөн чанар,ёс жудаггүй хүн хогнууд бол өөрсдийгөө ард түмэн гэж нэрлэсэн жигшүрт новшнууд юм.Н.Энхбаярын санаачилсан өөр нэг маш сайн хэрэгжсэн төсөл бол "Буман нарны гэрэл" буюу хөдөөгийн бүх айлыг нарны зайгаар ажилладаг эрчим хүчний эх үүсвэртэй болгосон ажил юм. Одоо хот хөдөөгийн ялгаа арилсан байна. Харин Н.Энхбаярт баярлалаа гэж хэлсэн өөрийгөө малчин гэж нэрлэдэг гахай олон болов уу.