5-р сарын 14-ний өдрийн 6:52 цагт В-001J дугаартай C919 онгоц БНХАУ-ын Шанхайн Пүдүнгийн нисэх онгоцны буудлын 4-р нислэгийн замаас хөөрч, 9:54 минутад аюулгүй газарджээ. Ингэснээр Хятадын COMAC компаний C919 онгоцны анхны нислэгийн туршилт амжилттай болсон байна.

COMAC компаний мэдээлснээр 3 цаг 2 минутын нислэгийн явцад нисгэгчид ба инженерүүд маш сайн гар нийлж ажилласан гэнэ. Удахгүй С919 онгоцны туршилтын дараа баталгаа авах, үйлчлүүлэгчид хүлээлгэн өгөх ажээ.
Г.Бямба
Баасан - 11 сарын 07,
2025

Сэтгэгдэл0
Оросоос авсан технологи гэж байсан. Боенгийг орлох гээд байгаа гээд байгаа юм даа.