sonin.mn
Өчигдөр буюу 5-р сарын 12-нд болсон БНХАУ-ын Худалдааны Яамны хэвлэлийн бага хурлын үеэр нэгэн сэтгүүлч АНУ-ын Худалдааны төлөөлөгчийн газар саяхан БНХАУ-д ногдуулсан нэмэлт татварыг судлах ажиллагааг эхлүүлснээ зарлаж, уг нэмэлт татвараа бууруулах эсэх талаар ярилцаж байгаад Хятад улс ямар байр суурьтай байгааг асуужээ.
 
Сэтгүүлчийн асуултад Худалдааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Шү Юйтин : "Инфляци өндөр байгаа өнөөгийн нөхцөлд АНУ Хятадад ногдуулах нэмэлт татвараа цуцлах нь Америкийн хэрэглэгчид болон аж ахуйн нэгжүүдийн язгуур ашиг сонирхолд нийцэж байна. Энэ нь Америк, Хятад хоёр улсаар зогсохгүй дэлхий нийтэд ч ашигтай юм. Хятад, Америк хоёр талын эдийн засаг худалдааны систем харилцаагаа хэвийн байлгаж байна" гэж хариулсан байна.
 
Г.Бямба