сонин mn
Дэлхийг хамарсан цар тахал өвчний үед хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө санаа зорилго нэгтэйгээр мэдлэг чадвар бүхнээ дайчлан ажилласан байгууллага бол Алтан гадас болон Цэргийн гавьяаны улаан тугийн одонт БХЯ-ны харьяа Цэргийн төв эмнэлэг юм. 
 
 
Тус эмнэлэг 2020 оны 2 дугаар сарын 18-наас хэсэгчлэн, 3 дугаар сарын 10-наас бүрэн бүрэлдэхүүнээрээ улаан бүс болон ковид-19 вируст халдварын эсрэг хүч нэмэн ажилласан. Энэхүү 2 жилийн хугацаанд нийтдээ 8500 гаруй иргэнийг эмчлэн сувилж, 21 нэр төрлийн эмнэлгийн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлсэн байна. Ингэхдээ эмнэлгийн нийт ажилчдын 85 хувь нь улаан бүсэд ээлжээр ажилласан тоон судалгаа байна. Хүнд хэцүү цаг үеийг ардаа орхин ийнхүү Талархлын өдрийг ЦДБЭЧ-тай хамтран зохион байгууллаа. Цэргийн төв эмнэлгийн эмч, сувилагч, эмнэлгийн ажиллагчдын ажил мэргэжил хос тангарагтайгаараа онцлог.
 
 
Тиймээс батлан хамгаалах яамны харьяа ЦДБЭЧ эмч, сувилагч нарын яруу алдрыг бахадсан, цэрэг эх орны сэдэвтэй урлагийн номероор хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулсан юм. Тус хамт олны тухайд түүхт 90 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдах талархлын тоглолтын эхлэл болж байгаагаараа онцлог юм. Мөн энэ үеэр ЦДБЭЧ-ын дарга хурандаа Г.Золзаяа хүн ардынхаа эрүүл энхийн манаанд хөгжлийн түүчээ нь болж хос тангараг, ариун үйлсээрээ салбартаа манлайлан ажиллаж ирсэн Цэргийн төв эмнэлгийн хамт олны үнэлж баршгүй их хөдөлмөр зүтгэлээр бахархаж явдгаа илэрхийлэн “Хүндэтгэл” гардуулсан юм.