Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, “Монгол Цэргийн нэгдсэн холбоо” ТББ хамтарч “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал: Хүн амын оюуны дархлааны асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулсан билээ. Бид уг хуралд хэлэлцүүлсэн илтгэлүүдээс доктор, профессор Б.Галиндэвийн илтгэлээс тоймлон хүргэж байна.
Улс орнуудын харилцаа даяаршиж байгаагаас үүдэлтэйгээр өнөө цагийн аль ч улс орны үндэсний аюулгүй байдал олон зүйлээс хамааралтай болжээ. Монгол Улс эдийн засаг, улс төр, газар нутаг, эрүүл мэнд, хүн амын удмын сангийн зэрэг аюулгүй байдлаа хангахын зэрэгцээгээр бүх аюулгүй байдлын үндэс болсон хүн ардын оюун санааны аюулгүй байдлын дархлааны асуудлыг тал бүрээр хэлэлцэж, шинжлэх ухааны үндэстэй боловсруулах зүй ёсны шаардлага тулгарч байгаа нь дараах учир шалтгаантай.
Нэгд. Манай хүн амын 70 орчим хувийг амьдралын олон талт туршлага эзэмшиж амжаагүй, оюун санаа, үзэл бодлын тогтсон нэг чиг баримжаа, төлөвшил олж чадаагүй хүүхэд, өсвөр үеийнхэн, залуучууд эзэлж байна.
Хоёрт. Даяаршиж байгаа дэлхийн хөгжил, хөдөлгөөний хандлагад өртөж байгаа залуучуудын тухайд ажил, амьдралынхаа чиг замыг сонгох сонголт өргөсөж байгаагийн улмаас эх оронч үзэл итгэл, төлөвшлийн эрч хүч суларч саармагжих хандлагатай боллоо.
Гуравт. Зах зээлийн тогтолцооны үед материаллаг хэрэглээг өнөөгийн монгол хүн илүүтэй эрхэмлэн амьдардаг болов. Ийм үед олон түмний дотор ялангуяа залуу үеийнхний нэг хэсэг эд хэрэглэгдэхүүний хувьд л элбэг хангалуун амьдарч байвал хаа ч яах вэ гэсэн үзэл итгэл үнэмшилтэй болж байгаа нь ажиглагдах боллоо. Үндэсний аюулгүй байдлын оюун санааны дархлааны дотор нийгмийн ёс суртахууны төлөв байдал, үнэлэмж, сонголтын чиг хандлага онцгой байр эзэлдэг.
Хувь бие хүнээс эхлээд бүхэл нийгмийг бүрдүүлж байгаа хүмүүсийн зан үйлдлийн сонголтоос ардчилагдаж байгаа манай нийгмийн оршин тогтнож, хөгжин дэвжих үйл явц бүх л талаараа шалтгаалдаг болохыг өнгөрсөн 30 орчим жилийн нийгмийн өөрчлөлтийн туршлага харууллаа. 1990-ээд оноос эхэлсэн нийгмийн шинэчлэлийн явцад хуучин “соц” тогтолцооны үеийн ёс суртахууны үнэлэмжүүд ажиллахаа больж, ардчилсан нийгмийн эрх чөлөө, тэгш эрх, шударга ёс, хүнлэг энэрэнгүй сэтгэл, нэр төр гэх мэт үнэт зүйл өнөөгийн шинэчлэлт өөрчлөлтийн үеийн Монгол хүний зан үйлдлийг зохицуулах ёс суртахууны үнэлэмжүүд болж төлөвшин бүрэлдэж, олон түмний оюун санаанд сууж, дадал зуршил болж хараахан чадаагүй байна.
Хувь бие хүн, нийгмийн нийтлэгүүдийн ёс суртахууны шинж төлөвөөс нийгмийн ардчиллын төгөлдөржилт, шударга нийгмийг цогцлон бүтээх үйл явц бүхэлдээ шалтгаалдгийг Монголын нийгмийн өөрчлөлтийн өнгөрсөн жилүүдийн туршлага харууллаа. Мөн энэ хугацаанд гарч байсан хулгай, дээрэм, залилан, авлига, албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлсэн гажиг зэрэг бүх л сөрөг үзэгдлүүд хүмүүсийн зан авирын илрэл болдог ёс суртахууны алдралтай холбоотой байсныг үгүйсгэх аргагүй.
1992 онд батлагдсан Монгол Улсын Үндсэн хуулиар манай иргэдийн улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын эрх, үүргүүдийг орчин үеийн хүн төрөлхтний амьдралын нийтлэг жишигт нийцүүлэн тодорхойлж хуульчилсан билээ. Ийнхүү Монгол Улсын иргэд улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын хүрээнд үйлдэх бүх л зан үйлдлээ өөрөө сонгож сайн дураараа хийх өргөн боломжтой болсон юм. Үзэл суртал, нэг намын шахалт дарамтаас ангижирсан өнөөгийн Монгол хүн өөрсдийнхөө төлөөлөлд итгэл хүлээлгэж, өөрсдөө төр засгаа сонгон байгуулах улс төрийн өргөн эрхтэй болсон билээ. Нөгөө талаар иргэн бүр бусдад, цаашлаад нийгэмдээ хор аюул учруулах сонголт хийхгүй байх эрх зүйн ба ёс суртахууны үүрэг хүлээсэн юм. Ардчилсан тогтолцоо руу шилжсэнээр Монгол Улсын иргэд олон нийтээрээ сонгож байгуулсан УИХ-аасаа батлан гаргадаг, ард нийтээр, үгүйдээ олонх нь хүлээн зөвшөөрч хэрэгжүүлж байгаа төрийн хуулиас өөр гаднаас дарамталж, зан үйлдлийн хэм хэмжээ тулгаж үйлдэл хийлгүүлэх албадлагагүй болсон. Ийнхүү Монгол хүн бүрэн эрх чөлөөт иргэн болсонд эргэлзэх юмгүй болов.
Нийгмийн ардчиллын эхний жилүүдэд зохиогдон мөрдөгдөж эхэлсэн хуулиуд юуны өмнө нийгмийн баялаг, эрх мэдлийг зохистой хуваарилахад чиглэх ёстой байжээ. Эндээс л ардчилсан нийгмийн шударга ёсны хэрэгжилт эхлэх учиртай байв. Нийгмийн шударга ёсны хэрэгжилт зөв зохиогдсон хуулиудаа биелүүлэхээр л бодит ажил хэрэг болдгийг ардчилсан улс орнуудын туршлага баталжээ.
Харин 1990-ээд оноос эхэлсэн манай нийгмийн өөрчлөлтүүд өмч хувьчлах үйл явцаасаа эхлээд нийгмийн цөөнх хэсгийн эрх ашгийг эрхэмлэсэн, эрх мэдлийн хуваарилалт гажиж, мөнгөтэй цөөнхийн гарт улсын эрх мэдэл төвлөрч, ардчилсан сонгууль маань завхарч мөнгөний сонгууль болж, нийгмийн баялгийг шударга бус хуваарилсны улмаас өнөөгийн ядуурал эхлэлтэй болжээ гэж дүгнэж болохоор байгаа юм. Байгалийн нөөц, баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулж, бүх нийтээр тэгш хүртээмжтэй хуваарилахыг Монголын олон нийт хүсэн хүлээдэг. УИХ-аар баталсан ашигт малтмалын орд газруудыг хуваарилах хуулиуд алдаатай, хий цоорхой ихтэй байсныг уул уурхайн өнөөгийн өрнөл, эзэмшлийн хожмын амьдрал батлан харууллаа. Байгалийн баялагтай, 70 орчим сая малтай, өргөн уудам газар нутагтай, 3-хан сая хүн амтай Монгол орон 30 жилийн дотор ядуурлаасаа салж чадахгүй байгаа өнөөгийн манай нийгмийн амьдрал үүний бэлээхэн жишээ юм.
Монголын олон нийт сонгож байгуулсан төр засгаа хүндэтгэж итгэхээ больсон улс төрийн үйл явц олон жил үргэлжлэв. Улс төрчдийн нэр хүндийн уналт нь эцэстээ сонгогч олон түмний итгэл найдварыг хүлээж сонгогдсон төр, засгийн эрх мэдэлтнүүд нийгмийн орлого, баялгийг дахин хуваарилахдаа нийгмийн шударга ёсны зарчмыг ноцтой зөрчиж байсантай л холбоотой. Нийгмийн зохион байгуулалтын гол зарчим болдог шударга ёсыг хөсөрдүүлж байгаа тохиолдлуудыг сонгогч олон түмэн үл тэсвэрлэж байсан учраас л улс төрийн тоггворгүй байдал үүсэж сүүлийн 30 жилд Засгийн газар дунджаар 1,8-2,5 жил тутамд огцорч байв.
Нийгмийн шударга ёсны хуваарилалтыг хянаж, үнэн зөвийг нь тогтоож байх ёстой манай шүүхийн институци ардчилсан тогтолцооны төлөвшлийн эхний жилүүдэд олон түмний итгэл хүлээхээр ажиллаж чадсангүй гэдэг нь нэлээд хожим, барагцаалбал 2019 оноос л илт ойлгогдож эхлээд байна.
Нийгмийн ёс суртахуун-сэтгэл зүйн шинжтэй энэ үзэгдлийн үр дагавар болсон бусдаас хожих хомхой ховдог сэтгэл, оюун санааны бодомж, асуудал шийдэх гаргалгаа нь эрх мэдэлтэй эрхмүүдийн зарим хэсгийн сэтгэл, оюун ухаанд гүн суучихсан болох нь Монголын нийгмийн авлигын индекс буурахгүй байгаа үзүүлэлтээр нотлогдож байна.
Нийгмийн шударга ёсны ийм зохисгүй дахин хуваарилалт цаашлаад улс орны эдийн засгийн сэргэлтээс хойш татаж, баян, хоосны ялгааг улам бүр лавшруулсан үйлдэл болж байгаа юм. Ардчилал, зах зээлийн тогтолцоо руу шилжиж байгаа энэ он жилүүдэд цогцлон бүтээхээр зорьж байгаа нийгмийн маань гол ялгагдах шинж хандлага болдог өрсөлдөөний улмаас хүн амын дунд амиа бодох үзэл, итгэл өргөн тархаж, тэдний амьдралын гол хөтөч-үзэл санаа болоод байна. Хувийн эрх чөлөө, хувийн өмчийг гол эрхэмлэлээ болгодог барууны либерал үзлийг манай иргэдийн олонх нь материаллаг амьдралын хувьд ямар ч аргаар хамаагүй өмч хөрөнгөтэй болох, танин мэдэхүйн хүрээнд бол эрх чөлөөг дур зоргоороо авирлах үзэл баримжаа гэж ойлгож ухаарсан байна гэсэн дүгнэлт ч хийж болохоор дүр зураг нийгмийн амьдралын алхам бүрд ажиглагдаж, мэдрэгдэх болжээ. Манай иргэдийн дийлэнх олонхын оюун санааг эзэмдээд байгаа улс нийгмээ хохироож байж өөрөө, гэр бүл, хамаатан саднаа элбэг хангалуун амьдруулах гэсэн аминч үзэл, хомхой сэтгэл нь эцэстээ ардчилсан нийгмийн өөрийнх нь амьдрах арга болдог нийгмийн шударга ёсны үзэл санаа, туйлын зорилготой мөргөлддөг. Нийгмийн шударга ёсны гол зарчим ноцтой зөрчигдөж үнэт чанараа алдаад байгаа учраас ардчилал, зах зээлийн тогтолцоо руу шилжсэн он жилүүдэд үнэнч шударга хөдөлмөрийн үнэ цэн ч ихэд уналаа.
Ёс суртахууны илрэл зан авирын үйлдэл бол оюун санаа, сэтгэл мэдрэмжийн хамтын үйлдлийн үр дүн болдог. Оюун сэтгэлдээ төсөөлөгдөж бодогдож, дүгнэж цэгнэж байгаа санаагаа хүн тодорхой зан авираар гаргаж үйлддэг. Энэ зан авир бол хүний сэтгэл ханамж, дур таашаалын эсхүл сэтгэлийн гэмшил, буруутгал шаналгааны үндсэн дээр төрөн гарч үйлдэгддэг. Ингэхлээр хүн оюун санаандаа төрж бий болсон төсөөлөл, бодол санаагаа зан авираараа илэрхийлдэг. Энэ зан авирын үйл нь сайн дураараа сонгон авч байгаа, нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн, бусдад ач тус үзүүлэх, ядахдаа гэм хортойгоор нөлөөлдөггүй, нийтлэг хэм хэмжээ, зарчимд захирагдаж байна уу? Эсхүл бусдын амь нас, эд хөрөнгө, нэр хүндэд хохирол учруулах дур зоргын авирлал байна уу? гэдгийг нь ёс суртахууны талаас нь хэлэлцэж хэмжүүр тавьдаг. Ямар ч хүний ёс суртахууны дүр төрх бол тухайн иргэний өөрийнх нь дотоод сэтгэл, оюун ухаанд боловсорч цэгнэгдсэн бодол, шийдлийн илрэл байдаг. Шударга, энэрэнгүй, эрх чөлөөт нийгмийн ёс суртахууны үнэлэмж, зарчим, хэм хэмжээг хэлбэрэлгүй сахиж, ардчилсан ёс суртахууны үнэлэмжүүдийг иргэн бүр сэтгэл санаандаа хоногшуулж, зан үйлдлийнхээ дүрэм болгох туйлын зорилго хэрэгцээ манай нийгэмд чухалчлагдаж байна.
Иргэд ёс зүйн өргөн боловсрол эзэмшиж, өөрсдийнхөө зан үйлдэлд хэрэгтэй цагт нь ёс суртахууны хориг тавьж, хэмжүүр тогтоож хэвшсэн, төр, засгийн бүх шатны эрх мэдэлтнүүд чөлөөт нийгмийн ёс суртахууны үнэлэмжүүдийг эрхэмлэж, түүний зарчим, хэм, хэмжээнүүдийг хэлбэрэлтгүй сахин хэрэгжүүлдэг, ёс суртахууны чансаатай болсон нийгэмд ёс суртахууны институци зохих ёсоор ажилладаг боллоо гэж үздэг.
Ийнхүү бүхэлд нь дүгнэж үзвэл, 1992 онд Монгол Улс шинэ үндсэн хуулиа батлан гаргаснаар иргэд нийгэм-улс төр, эдийн засаг, соёлын хүрээний өргөн сонголт хийж эрх нь бүрэн хуульчлагдсан. Сонголт хийх өргөн эрхээр хангагдсан эрх чөлөөт Монгол хүн нийгмийн болон хувийнхаа амьдралын хүрээнд зан үйлдлээ сайн дураараа сонгох эрхтэй болсноор ёс суртахууны хариуцлагыг илүүтэй эрхэмлэх шаардлагатай болов. Нийгмийн баялаг, орлогыг олон нийтийг хохироохгүйгээр дахин хуваарилах хууль эрхийн ба ёс суртахууны үүрэгтэй болсон шийдвэр гаргах түвшний эрх мэдэлтнүүд энэ хуваарилалтынхаа төлөө хариуцлага хүлээж нийгмийн шударга ёсны зохион байгуулалтыг бүтээдэг. Нийгмийн баялаг, орлого, эрх мэдлийн шударга хуваарилалтаас нийгэм, улс төрийн тогтвортой байдал хамаарна. Нийт иргэдийн зан үйлдлийн дотоод зохицуулагч, зохисгүй үйлдлийн сэтгэлийн хориг болж үйлчилдэг нийгмийн ёс суртахууны институцийн төлөвшлөөс ардчилсан нийгмийн хөгжил, дэвшлийн хувь заяа шалтгаалдаг.
Эх сурвалж: "Соёмбо" сонин
Сэтгэгдэл(11)
үндэсний аюулгүй байдал СССРийн аюулгүй байдалаас хамаарна СССР-ийн аюулгүй байдал украйн гэсэн хуурамч улсын фашист нацист националистуудаас НАТО гоос хамаарна Тийм учраас монгол улсын төлөө РОССИЯ украйныг бүрэн эзлэж НАТО-гийн хил дээр шууд тулан очиж харуул хамгаалтаа чанагатгах ёстой
Монгол хүмүүс чөлөөт, зах зээлийн нийгмийн мөн чанарыг нэг л ухаарч ойлгохгүй, төдийлөн мэдэхгүй учраас дасан зохицож чадахгүй явсаар өдий олон жилийг өнгөрөөчихсөн шүү! Нийгмийн гажуудал нь ихэссэн тул хүмүүс огт хүлээж авч чадахгүй байх шиг санагддаг юм. Одоо ч энэ байдал үргэлжилсээр байна. Хар тамхи, мансууруулах бодис хил гаалиар байнга нэвтрүүлэх гэж оролдож байна. Илгээлт, каргогоор явуулдаг болчихжээ. Хар тамхитай тэмцэх алба, гаалийнхан нэлээд илрүүлдэг бололтой. Энэ мэт сөрөг ( хулгай, дээрэм, залилан, авилга, хээл хахууль, албан тушаалын гэмт хэрэг, архидалт, завхайрал, биеэ үнэлэлт, хүний наймаа гэх мэт) үйлдэл бий болсон учраас хүмүүс энэ нийгэмд итгэхээ больчихсон байхгүй юу? Та бол онолын талаас нь л тайлбарлаад байна. Онол талаасаа тийм боловч практик амьдрал чинь хүмүүсийн итгэлийг алдуулаад, тэр ёс суртахуун чинь аль хэдийн нийгмийн хог дээр хаягдчихаад байгаа шүү дээ!
Б.Галиндэв мэтийн коммунистууд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд зөвлөлгөө өгдөг гэхээр Монгол улс минь хөгжих болоогүй байнаа Монголын үндэсний аюулгүй байдлын баталгаа орос ах биш Монгол улсын ардчилсан үндсэн хууль юм Монголын иргэн бүр ардчилсан үндсэн хуулиа дагаж мөрдөхөд Монголын тусгаар тогтнол баталгаатай байна 122.201.31.199 орос троллын комментэд СССР гэж шаажийн СССР мөхөөд 30 гаруй жил өнгөрлөө Цөмийн зэвсгээр айлгадаг шүдгүй арслан Путиний фашист орос улс Украйнд ялагдах нь жижиг улсыг эсрэг сонирхолоо тулгах Хятадын түрэмгий бодлогод цохилт өгнө
Социалист нийгмийн үеийн Монголчууд залхуу,аймхай, Буриадууд ажилсаг зоригтой гэдэг суртал ухуулга биднийг Хужаа Хасаг Дөрвөд гэж турхирч хагалж ирсэнтэй адил үндэстнийг мөхөөх хол явсан хортой.Энэ суртал ухуулга одоо ч бас явдаг.
Галиндав багш маань юм уншдаг, ойлгож ухаарах чадвартай хүнд маш хэрэгтэйгээр бичиж чаджээ. Ялангуяа манай дээд боловсролтой болон Их хурлын гишүүд, сайд дарга дарга нар ахин дахин олон удаашиж судлаастай. Болдог сон бол цээжилж аваад цаашдаа алхам тутамдаа санаж, дүгнэлт хий яваасай. Мэдлэг гэдэг чинь үүнийг хэлдэг юм.
Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1989 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Харин манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Америк Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл, Зориг, Баабар, халзан Ганболд, Гончигдорж, Энхсайхан, Амаржаргал мэтийн солиотой залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь сүүлийн 30-хан жилд Марксист онолоор зэвсэглэсэн Хятадын коммунист нам Хятад улсыг дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болгон хөгжүүлсөн бөгөөд харин Америк Ардчиллын онолоор зэвсэглэсэн АН Монгол улсыг улс төрчид нь нам дагасан, цүнх барьсан, авилгал, хээл хахуульд автсан, мэдлэггүй, чадваргүй, дадалгүй, сэтгэлгүй, ёс суртахуунгүй, сахилга батгүй, хариуцлагагүй; ард иргэд нь өр зээл, өвчлөлд баригдсан, боловсролгүй, соёлгүй, ажилгүй, ядууралд автсан, бэлэнчлэх сэтгэлгээтэй хүн дүрстэй адгууснууд болгон хувиргаж, энэ дэлхийн хамгийн ядуу буурай орон болгон бүрэн хэмжээгээр дампууруулсан.
Хамгийн өөдгүй адгийн шаарууд нь манлайлсан тэнэгүүдийн хүн сүргийг Ардчилал гэнэ. /Алдарт зохион бүтээгч, Нобелийн шагналыг санаачлагч, санхүүжүүлэгч Альфред Нобель/
“Ардчилал гэдэг бол хоёр боохой, нэг хурга нийлээд үдийг хоолондоо юу идэхээ шийдэж буй хэрэг юм” гэж АНУ-ын ерөнхийлөгч асан Бенжамин Франклин нэгэнтээ хэлжээ. Эндээс ямар дүгнэлт гарна гэвэл бүх юм шударга үнэн, олонхийн саналын дагуу үдийн хоолонд хөөрхий хургыг иднэ гэдэг нь тодорхой. “Олонхийн санал”, “Ардчилал” гэдэг ийм л аюултай үг. Махчид, шимэгчид, сорогчид ардчилсан “Олонхийн санал”-ын дагуу, “Ардчилал”-ын дагуу эрх баригчдын эгнээнд орж ирэх нь ийм л аюултай. Ардчиллыг үүрд устгасан цагт л Монгол орон өндийнө.
Монгол орны хөгжлийн хамгийн зөв зам бол Америк Ардчиллын үзэл баримтлалыг таягдан хаяад агуу Марксизмын үзэл баримтлалыг баримтлах зам юм. Монгол шиг буурай оронд Америк Ардчиллын үзэл баримтлал зохихгүй гэдэг нь сүүлийн 30 жилд батлагдлаа.
Хятад улс 1989 онд АРДЧИЛЛЫГ Тэн-Ан-Миний талбайд бут ниргээд конвергенцийн онолын (загварын) дагуу “НЭГ УЛС-ХОЁР СИСТЕМ” хөгжлийн загвараар амжилттай хөгжиж байна. Орос улс 2000 онд АРДЧИЛЛЫГ бут ниргээд конвергенцийн онолын (загварын) дагуу амжилттай хөгжиж байна. Харин Монгол улс 1990 оноос эхлэн Америк АРДЧИЛЛЫН хоронд гүн гүнзгий хордсон бөгөөд одоо хүртэл тэр хордлогоос гарч чадахгүй АРДЧИЛАЛ, АРДЧИЛСАН ҮНДСЭН ХУУЛИЙГ магтан дуулсаар ардчиллын хоронд мансуурсан хэвээрээ явна. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь Адам Смит, Карл Маркс нарын дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцийн онолоор бол уул уурхай, хүнд үйлдвэр, эрчим хүч, соёл, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах салбаруудыг хувь хүнд, хувийн болон гадаадын компанид өгдөггүй, 100 хувь төрийн өмчид байлгадаг.
Америк Ардчилал, хувийн өмчийг шүтэх үзэл юунд хүргэв. Дэлхийн хамгийн баян 8-хан хүний өмч 3,5 тэрбум жирийн хүний өмчтэй тэнцэж байна. Америк Ардчиллын гайгаар сүүлийн 70 жил Монголын ард түмний хөлсөө дуслуулсан хөдөлмөрөөр бүтээгдсэн 3 сая ард түмний өмчийг сүүлийн 30 жилд хэдхэн хүн ард түмнээс нь хулгайлж, луйвардаж авав. Эдгээр хулгайч, луйварчид Монголын банкны нийт хадгаламжийн 98 хувийг эзэмшихийн зэрэгцээ, гадаадын оффшор дансанд түүнээс ч илүү хадгаламжийг эзэмшиж байна. АН баялагийн тэгш бус хуваарилалтыг явуулж сүүлийн 30 жилд Монголын 3 сая ард түмэн ямар ч өмчгүй хоосон хоцорч гадаад өрөндөө баригдсан гуйлагчид болов. Одоо том үйлдвэрүүдээ Монголын төр мэдэлдээ авах нь маш зөв.