sonin.mn
11-р сарын 29-нд болсон Хятад-Африкийн хамтын ажиллагааны форумын Сайд нарын 8-р удаагийн хурлын нээлтийн ёслолын үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин Хятад улс цаашид Африк тивийн орнуудтай нягт хамтран ажиллаж, хамтран "Есөн мега төсөл” хэрэгжүүлнэ гэдгээ мэдэгдсэн билээ. Эдгээрээс хамгийн эхэнд эрүүл мэндийн төслийг хэрэгжүүлэх аж. Тодруулбал БНХАУ Африкт 1 тэрбум тун вакцин нийлүүлэх бөгөөд эдгээрээс 600 сая тунг нь буцалтгүй тусламжаар, 400 сая тунг нь Хятадын компани холбогдох Африкийн орнуудтай хамтран үйлдвэрлэх чиглэлээр хангах аж.
"Есөн мега төсөл”-д үүнээс гадна ядуурлыг бууруулах, хөдөө аж ахуй, худалдааг дэмжих, хөрөнгө оруулалт, дижитал инноваци, ногоон хөгжил зэрэг чиглэл багтсан байна.  “Есөн мега төсөл” нь хамрах цар хүрээ өргөн, тодорхой индексүүдтэй байгаа нь Африк тивийн орнуудын цар тахлын эсрэг тэмцэл, цар тахлын дараа эдийн засгаа сэргээх, цаашид тогтвортой хөгжих хэрэгцээ шаардлагад нь нийцэж буй бөгөөд мөн ирэх гурван жилийн Хятад, Африкийн хамтын ажиллагааны зургийг гаргажээ.
 
Хятадын Олон Улсын Радио энэ тухай:  “Есөн мега төсөл” нь Африк тивийн хөгжлийг урагшлуулж, Африк тивийн ард түмэнд ашиг тус өгөх болно. Энэ нь  Хятад улсын Африк тивд хандсан “үнэнч шударга, дотно, чин үнэнч” хандлагын илэрхийлэл юм.
Африк тив бол олон улсын хамтын ажиллагааны том индэр болохоос бус харин том гүрнүүдийн өрсөлдөөний талбар биш юм. Сүүлийн жилүүдэд өрнөдийн зарим улс төрчид Хятад Африкийн харилцаа сайн байгаад дургүйцэн, элдэв өдөөн хатгалга явуулж, гүтгэн харлуулж байна. Гэхдээ эдгээр оролдлого нь бодит байдлын хажууд үнэхээр инээдтэй, утгагүй юм. Өдгөө Африк тивийн эх газарт төмөр зам, том гүүр,  олон зуун сургууль сүндэрлэн боссон нь хэдэн арван жилийн хугацаанд Хятад Африк хүндрэл бэрхшээлийг хамтдаа туулан, зовлон жаргалаа хамтгасан найрамдлын гэрч болж байна.
 “Есөн мега төсөл”-ийг дэвшүүлснээр хоёр улсын харилцаа шинэ эриний Хятад, Африкийн хувь заяаны хамтын цогцыг байгуулах шинэ гараан дээр ирлээ. Ирээдүйд Хятадын Африк тивийн ахан дүүст амласан амлалт бүхнээ заавал биелүүлэх болно." гэжээ.
 
Г.Бямба