sonin.mn
11-р сарын 28-нд буюу өчигдөр БНХАУ-ын Гуанжоу хотод тус улсын Ховор өвчний холбооны Амьсгалын замын анагаах ухааны салбар нийгэмлэгийн үндэсний анхдугаар хурал болж, Хятадын инженерийн академийн академич Жүн Наньшань оролцон, үг хэлсэн байна.
 
 
Энэ үеэрээ Жүн Наньшань омикрон хувилбарын талаар байр сууриа илэрхийлжээ.
 
Тодруулбал тэрээр: "Одоогийн нөхцөл байдлаас харахад, Омикрон хувилбар хурдан тархаж, Өмнөд Африк зэрэг бүс нутагт дэлгэрэн, түүнчлэн Хятадын Хонконг хотод ч уг хувилбарын нэг тохиолдол илэрсэн. Энэ мутаци омог нь нэн шинэ бөгөөд хэдийгээр молекулын генетикийн шинжилгээгээр рецепторыг холбосон хэсэгт илүү их өөрчлөлт орсон нь тогтоогдсон ч гэсэн хир их хортой, хир хурдан тархах, өвчнийг улам хүндрүүлэх эсэх болон үүний эсрэг вакциныг гаргах шаардлагатай эсэхийг судалж дүгнэх ёстой. Гэвч одоогоор дүгнэлт хийхэд дэндүү эрт байна. Омикрон мутаци омгийн хор нөлөөг судлан дүгнэхэд зохих хугацаа шаардлагатай, энэ талаар ямар ч үед анхаарах хэрэгтэй, гэвч одоохондоо дорвитой арга хэмжээ авч чадахгүй байна. Мөн бүр илүү анхаарал хандуулах ёстой бас нэг зүйл бол аливаа улс орнууд маш хурдан Өмнөд Африкийн холбогдох газраас ирсэн хүмүүсийг хяналтдаа авах явдал юм" гэсэн байна.   
 
Г.Бямба