* Дөрөвдүгээр тун нь дасгал хөдөлгөөн, соёл урлаг, эрүүл зөв хоололт, эмчийн зөвлөгөө, инээмсэглэл хайр юм...
Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан сүүлийн хоёр жил дэлхий нийтээрээ уйтгар гунигтай амьдарлаа. Ам хаалттай, хөл хориотой, зайн харилцаатай, хүүхдээ ч үнсэхээс болгоомжилсон, хөндий хүйтэн уур амьсгалтай ажиллаж, амьдрах нь хүнийг сэтгэл гутралд оруулж, дархлаанд сөргөөр нөлөөлдгийг судлаачид ярих болсон.
Харин “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажилчдын хувьд дархлаажуулалтын 1, 2-р тунд хамгийн түрүүнд хамрагдсан. Улс орныхоо эдийн засгийн гол ачааг нуруундаа үүрч яваа стратегийн чухал ач холбогдолтой үйлдвэрийн баялаг бүтээгч шүү дээ гэх ухамсар сэтгэлгээ ажилтан бүрт гүн бат төлөвшсөн учраас тэр. Одоо Ковидын эсрэг дархлаажуулалтын 3-р тунд иргэдээ хэрхэн хамруулах тухай дөнгөж яригдаж байхад зууны манлай үйлдвэрийнхэн аль хэдийнэ 98 хувьтай хамрагдаж, бүр “Дархлаажуулалтын 4-р тун” аяныг эхлүүлчихсэн явна. Өөрөөр хэлбэл хариуцлагын вакцин буюу “дархлаажуулалтын 4-р тун” гэдэг нь дасгал хөдөлгөөнөөр, соёл урлагаар, амин дэмтэй, шим тэжээлтэй хоол хүнсээр, амьдралын зөв хэмнэл, дадал хэвшлээр, бие биедээ үзүүлэх халамж, хайр хүндлэлээр бие, сэтгэлийн дархлаа сэргээх нөлөөллийн үйл ажиллагаа юм.
“Эрдэнэт” үйлдвэр ТӨҮГ нь уул уурхайн олборлолт, үйлдвэрлэл явуулах үндсэн үйл ажиллагаанаас гадна уурхайчдын нийгмийн хамгаалал, хөгжлийн асуудлыг хариуцсан, спорт, урлаг, эрүүл мэнд, боловсрол, нийтийн хоолны чиглэлээр цогц үйлчилгээ үзүүлэх бие даасан бүтэцтэй Монголын цорын ганц үйлдвэр. Энэ нь нийгмийн хариуцлагаар тэргүүлэгч байхад том нөлөө үзүүлдэг. Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Ц.Бат-Энх үйлдвэрийн газрынхаа энэ онцлог, давуу талд тулгуурлан, ажилчдынхаа дархлааг хамгаалах, сэргээх зорилгоор “Дархлаажуулалтын 4-р тун” аяныг эхлүүлсэн нь цаг үеэ олсон, цар тахлын үеийн уур амьсгалыг зөөллөсөн, хүн бүрийн сэтгэлд хүрсэн “сэргээш” болон түгэж байна. Энэхүү аяныг Нийгмийн харилцааны хэлтэс, түүний харьяа цехүүд, Маркетингийн хэлтсийн Олон нийттэй харилцах албаны хүчээр өрнүүлсэн нь өнөөдөр 7000 гаруй уурхайчдыг бүрэн хамарчээ.
Долоон өнгөнөөс солонго бүрддэг шиг “Дархлаажуулалтын 4-р тун” аян долоо хоног бүр өөр өөр өнгө аяс, хэмнэлээр баяжигдан үргэлжилсээр...
Сар гаруйн өмнө Спорт цогцолборын хамт олон аяныг “Дархлаажуулалтын 4-р тун нь дасгал хөдөлгөөн юм” уриан дор эхлүүлж, нийт ажилчдыг ажлын байрны хөгжимт дасгалд уриалсан нь өнөөдөр 10:10, 15:10 цагт тогтмолжин, үйлдвэрийн соёлын хэмжээнд хэвшлээ. Олныг хамарсан тайлангийн хурал хийж байсан ч цаг нь болоход түр завсарлан дасгалдаа нэгддэг болсон нь том үр дүн, хөгжил юм. Мөн ажилчдын нэгдсэн алхалтыг баасан гараг бүр “Эрүүл мэндийн зам” дээрээ зохион байгуулдаг нь одоо цехийн нэрэмжит болон өргөжлөө. Спорт цогцолбор секц дугуйлангуудынхаа үйл ажиллагааг сэргээж, эхний ээлжинд ажилчдадаа үйлчилж байна. Дараагийн долоо хоногоос Соёл, урлагийн цогцолборын уран бүтээлчид “Дархлаажуулалтын 4-р тун нь соёл, урлаг юм” хэмээн зарлаж өөрийн үйл ажиллагаагаар өнгө нэмсэн. Мэргэжлийн урлагийнхан, ардын авьяастан ажилчидтайгаа хамтран өглөө бүр уурхайчдынхаа сэтгэлийн дархлааг сэгхийтэл өргөн дэмжиж байна.
Ажилдаа ирэхэд морин хуурын чуулга “Сэрсэн тал”-ыг эгшиглүүлж угтах нь юутай сайхан. Маргааш нь төгөлдөр хуурын аяз, сэтгэл сэргээсэн дуу, бүжиг, нөгөөдөр нь ардын хөгжим, хөөмий уянгалж угтана. Үүний дараа “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборын хамт олон шим тэжээлтэй хоол, дархлаа сэргээх ундааг нийтийн хоолны үйлчилгээндээ нэвтрүүлж, эрүүл зөв хооллолтын цахим зөвлөгөөний челенжээр аянд нэгдсэн юм. Харин “Эрдэнэт” сувиллын цогцолборын эмч, сувилагч нар “Дархлаажуулалтын 4-р тун нь зөв дадал, зөв хэвшил юм” сэдвийн хүрээнд ажилчдад сургалт, мэдээлэл хүргэж, инээмсэглэл бэлэглэх талархлын өдүүдийг үргэлжлүүлж байна. Эрдэнэт үйлдвэрийн ажилчдын албан ёсны фейсбүүк групп үүссэн. Тэндээ халуун ам бүлээрээ эерэг мэдээлэл, дүрс бичлэгээ хуваалцан, бие биедээ урам дэм хайрлаж байгаа нь дархлаа сэргээх бас нэгэн сонирхолтой хэлбэр хэдийнэ болжээ. Уурхайчид цех, нэгжээрээ, найз нөхдөөрөө, гэр бүлээрээ “Дархлаажуулалтын 4-р тун”-д сайн дураар хамрагдсаар... Энэ нь цар тахлын хөл хориотой нэгэн хэвийн уйтгарт амьдралыг сэргээх, бие, сэтгэлийн дархлаагаа өөрсдөө дэмжих цаг нэгэнт болсныг харууллаа. Эрдэнэт үйлдвэр “Дархлаажуулалтын 4-р тунд”-д аж ахуйн нэгж байгууллагуудыг уриалж байна.
М.ОДГЭРЭЛ
Сэтгэгдэл0
Удахгзй он гараад жинхэнэ 4р тунгаа хийлгүүлнэ шүү дэ наана нь муу ёрлоод уриалаад байх юм тэнэгүүд чинь !
4 дэх тун ч гэх шиг. Хүний дархлааны систем ч тоглоом биш байх шүү.
4-р тунгаа хийлгүүлмээр байнөө. Европт шинэ коронагийн хувилбар гараад байдал биш боллоо, "Делта"-гаас аюултай байж магадгүй гэцгээж байгаа гэнэ, өнөөдөр Германд гэхэд 76 мянган хүн шинээр халдвар авсан гэнэ. Оросын Путин өөрөө 4-р тунгаа хийлгээд 3,4-р тунгаа хийлгээгүй хүмүүст ял т"улгах хууль гаргана гэж мэдэглээ
Германд байж хүмүүс яаж үй олноороо жагсаж, эсэргүүцэж байгааг судлаач ээ. Хүмүүс хорт вакцин гэдгийг мэдээд хийлгэхгүй бгаа тул хийхийн тулд мутаци зохиож айлгаж бгаад хиых арга шүү!!! Дэлхийг удирдаж бгаа глобалистуудын мафи Вакцинаар дэлхийн хүн амыг багасгах нууц зорилготой БИОЛОГИЙН ЗЭВСЭГ хийхийн тулд эртнээс бэлдэж бгаад тахлыг зориуд хийсэн шүү. Барууныхан сэрж, нэгд гэж уриалж бгаа!!!! Улс төрийн н удирдагчид витамин шахуулчихаад вакцин гэж хуурч бгаа шүү. ДЭМБ бол долларын эздийн олихархуудын гар хөлийн газар шдээ!!! ЮМ СУДАЛ.
Darhlaahuulaltiin 4 tun nertei ene uil yadval ni neg taldaa zov yum shig hirnee nogoo taldaa uildveriin gol gol tsehuudiin ajil tsalgardah ersdel bii bolgoj bna. Sport tsogtsolbor, Soeliin ordon 2-iig l ajiltai bailgah gesen sanaa bish uu. Olnoor ni neg dor boognuuleh ni korona tarhaah neg ersdel sh dee. Darhlaa nereer neg hun 15-20 minut ajliin bairnaas hondiirch ter hereer ajil tsalgardaj bgaa sh dee. Saitar tungaan bodoj baij hiihees shou mayagiin bolgoj bolohgui gej bodoj bna
Ажлын цагаар гар хөлөө сарвалзуулсанаа улсын мөнгөөр үнэгүй хоол идсэнээ вакцин гээд байгаа ямар эргүү тэнэг новшнууд вэ.
Зүгээр л вакцинаа хийлгэ.
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Чи хятад хүн үү? Чи хүний эрхтэн наймаалдаг бузар хүн үү? Балиар амьтан бэ.
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Манай хоёр хөршид америкад европод африкт цар тахалын халдвар буурахгүй байна. Баярлах арай эрт байна.
1 jiliin dotor 4 udaa vaccine hunii bied shahna genee mongo unagah gej soliortsiin bish uu
Б адамсүрэнг Омикрон гуайтай танилцуулж 4-р тунг хийлгэх нь зөв үү буруу юу гэж асуулгах юм шүү.
ХАХА
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Уриа лоозон соц үеийн хэмнэлд орчихнээ эргүү дарга нар нь инээд хүргээд бай
Пөөх дэлхий даяараа вакцины найрлагыг судлаад хортой туршилт, биологийн зэвсэг бна гээд эсэргүүцэж, жагсаж байхад ямар тэнэг юмбэ!!! 3,4 р тун хийлгэсэн хүмүүс жаахан байж байгаад ямарч дархлаагүй болж ямар нэг өвчин, эсвэл хууч өвчин сэдэрч, үхэлд хүргэнэ гэж барууныг мундаг эмч нар ярьж бга шдээ. Танарт гадныханд худалдагдсан ЭМяаманд итгэж эрүүл мэнд, амь насаа хохироож бна. Монголчуудыг үхээсэй гэж хятадууд бодож, газар нутгийг авч, цэргийн бааз болгох зорилготой бна!!!! Сэрээч ээ!!! Удирдлагадаа үгүй гэж хэлээч ээ!!!!
БҮХ ВАКЦИН ХОРТОЙ!!! ҮҮНИЙГ МЭДЭЭД ДЭЛХИЙ ДАЯАРАА ЖАГСАЖ, ЭСЭРГҮҮЦЭЖ ҮЗЭЛЦЭЖ БХАД НҮДЭЭ НЭЭГЭЭЧ, БИЕГҮЙ БОЛЛОО ШДЭЭ. ОЛОН ХҮН ХОЁР ДУГААР ТУНГИЙН ДАРАА ЦУС ӨТГӨРСӨНӨӨС ЗҮРХ ӨВДӨЖ, ЗҮРХЭЭР ЯВАХАВ НАААХНУУР БНА. 3Р ТУН ХИЙЛГЭЭД ХЭДЭН ХҮН НАС БАРЛАА ШДЭЭ. ДАРХАНД 4 ХҮҮХДЭЭ ОРХИОД ЗАЛУУ ААВ ӨНГӨРСӨН,САЯХАН ВАКЦИН ХИЙЛГЭЭД!!!!