sonin.mn
ПЁНЬЯН. /Yonhap/. БНАСАУ-д нийт 42 мянга гаруй хүнийг коронавирусний шинжилгээнд хамруулахад халдварын нэг ч тохиолдол илрээгүй байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ өнөөдөр мэдээлжээ.
ДЭМБ-ын долоо хоног тутмын тайланд дурдсанаар, БНАСАУ-д 10 дугаар сарын 8-14-нд 678 хүнд шинжилгээ хийснээр шинжилгээнд хамрагдсан хүний нийт тоо 42773-д хүрсэн байна.
 
“COVID-19”-ийн шинжилгээнд шинээр хамрагдсан хүмүүсийн 113 нь томуу төст өвчин, амьсгалын замын цочмог өвчин туссан байсан бол үлдсэн нь эмнэлгийн ажилтнууд юм. Хилийн хатуу хяналт тогтоох зэргээр цар тахлын эсрэг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсэн БНАСАУ нь улс орондоо коронавирусний халдвар тохиолдол огт бүртгэгдээгүй гэдгийг мэдэгдсээр ирсэн юм.
 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг