sonin.mn
АНКАРА. /NTV/. Америкийн сөнөөгч онгоцуудыг нийлүүлэх талаар Вашингтонтой тохиролцоонд хүрч чадахгүй бол Анкара Оросын Су-35, Су-57 онгоцыг авах боломжийг судлахад бэлэн хэвээр байна гэж Туркийн Батлан хамгаалах аж үйлдвэрийн газрын дарга Исмаил Демир мэдэгджээ.
"Хэрэв F-35 сөнөөгч онгоцтой холбоотой нөхцөл байдлын дараа АНУ F-16 онгоцоо нийлүүлэх талаарх хэлэлцээрийг батлахгүй бол Турк улсын хувьд өөр сонголтгүй үлдэхгүй бөгөөд Су-35, Су-57 онгоцыг худалдаж авах асуудлаарх хэлэлцээг ямар ч үед эхлүүлэхэд бэлэн байна” гэж тэрбээр мэдэгдсэн байна. 
 
 
 
F-35 сөнөөгч онгоц бүтээх төслөөс Анкараг хасах шийдвэр гарсны дараа АНУ Турк улсад F-16 онгоцыг худалдаж магадгүй гэж тус улсын Ерөнхийлөгч Тайип Эрдоган урьд нь мэдэгджээ.
 
 
 
Өмнө нь "Reuters" агентлаг мөн Туркийн эрх баригчид АНУ-аас “F-16” загварын 40 сөнөөгч онгоц худалдаж авах, мөн Анкарад байгаа энэ загварын 80 орчим онгоцыг шинэчлэх хүсэлт тавьсан гэж мэдээлсэн байна. 
 
Д.Жаргал
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг