Сүүлийн үед хөгжмийн судлалын докторын зэрэг авч зиндаа, өгсөх гэсэн зарим хүний эрдмийн зөвлөлд оруулж буй эрдэм шинжилгээний бүтээл нь шинжлэх ухаан, танин мэдэхүйн хувьд онолын ямар ч ач холбогдолгүй, үнэ цэнэгүй, цагийн ая даахгүй өлбөгөр, арчаагүй, хуудуу ажлууд борооны дараах мөөг аятай шил шилээ дарж төрөх болсон нь монголын шинжлэх ухаанд гамшиг нүүрлэчихээ юү дээ гэж бодогддог болчихлоо.
Ерөөс диссертаци гэдэг маань чухам юуг хэлдэг юм бэ? Ямар байх ёстой юм бэ? Миний ойлгож байгаагаар, судлаж буй сэдвээ шинжпэх ухааны үндэслэлтэй судласан, тэргүүлэх үзэл санаа дэвшүулсэн, нээлт хийсэн бүтээл байх ёстой гэж бодогдном. Энэхүү гамшиг гэх үү, шившиг гэх үү үзэгдлийг би соёл урлагийн салбарт л хамааруулан ярьж байгааг минь уншигч Та болгооно бизээ.
Учир нь би өөрөө соёл урлагийн салбарт, тэр дундаа хөгжмийн судлалын салбарын хүн тул бусад салбарт юу болж байгааг үнэндээ мэдэхгүй байна. Өнөөдөр манай урлагийнхны дунд доктор болох моодонд ороод ихэнх нь энэ моод гэгчийн араас улайрчихдаг болжээ. Эрдмийн ажил хийж доктор болох хүсэл хэнбэ гуайд ч байлгүй яахав, энэхүү хүсэл эрмэлзлийг нь эрдэмтэд бид яахин боож хавчихав, харин ч час хийсэн чансаатай, дорвитой бүтээлийг уухайлан гар дээрээ тосож аваад дэмжинэ үү гэхээс биш дэгээдэн унагахгүй нь лавтай шүү дээ.
Харамсалтай нь, миний хэлээд байгаа ийм бүтээлүүд өдрийн од шиг ховор болжээ. Үнэхээр ч энэ 20 жилийн хугацаанд 30 гаруй доктор төрснөөс горилогчдын зарим нь шинжлэх ухаанч жинхэнэ бүтээл туурвиж, туурвиснаа хамгаалсан шиг хамгаалж нүүр бардам авч байсан бол сайны хажуугаар caap гэгчээр өөрийгөө зовоосон, өрөөлийг хуурсан тун ч ядмаг, арчаагүй бичигдсэн ажлууд ч хэлэлцэгдэж байсан нь гутамшигтайяа!!!
Түүгээр ч барахгүй энэхүү хуудуутай ажлуудыг хэлэлцээд баталчихаад байдаг нь бүр шившигтэйеэ!!! Яагаад манай улсын докторын чанар чансаа тэгтлээ доод түвшинд бууж ирэв ээ? Яагаад ийм хачирхалтай, гажиг байдал үүсчихэв ээ? Учир юунд байна вэ? Үүнийг би чадах ядахаараа тайлбарлахыг оролдьё.
Нэгэн зүйл: Докторантурт элсдэг хүмүүсийн сурах эрмэлзэл сул, ямар нэгэн аргаар эрдмийн зэрэг, цол олоод авчих гэж есөн шидийн арга чарга хэрэглэж үхэлдэх нь хэрээс хэтэрч байна. Тухайлбал, нэг намаас нөгөө нам руу хольбироод орчихдог зарим улс төрчдийн үйлдлийг дуурайж байгаа мэт хөгжим судлалын чиглэлээр хийсэн ажил нь манай эрдмийн зөвлөлөөр ороод "боломжгүй" гэсэн хариу авангуутаа цэргийн, аль эсвэл хэл шинжлэлийн салбар руу цовхчоод очиход нь тус салбарын эрдэмтэд ч уриалгахан аргагүй хүлээж аваад доктор болгочихдог юм билээ.
Доктор болно гэдэг тун амархан болчихсон байгаа биз? Хамгийн гол нь хөгжим судлалын талаас ч, хэл шинжлэлийн талаас ч аваад үзэхэд даан ч үнэ цэнэгүй ажил байдаг нь лхалагламаар аймаар даа!
Нэгэн зүйл: Доктор гэсэн цол хүртээд авбал гуншин дээр минь гуншин нэмэгдэж нэр төрд маань хэрэгтэй гэсэн өрөөсгөл, инээдэмтэй, өрөвдөлтэй ойлголт нэгэнт газар авчихжээ!
Нэгэн зүйл: Удирдагч багш, эрдэмтэд оюутнуудтай маш няхуур, чин сэтгэлээсээ хандаж анхааран удирддаггүй нь шавийнх нь ажлаас харагддаг. Тэгээд ч доог төр цол өвөртлөсөн маруухан эрдэмтэд өрөөлийг яаж ч удирдах билээ дээ! Тэгтэл өнөө цагт бид иймэрхүү л "докторууд" төрүүлж доог болж байна шүү дээ!!!
Нэгэн зүйл: Одоо цагт сургууль бүр л өөрийн гэсэн эрдмийн зөвлөлтэй болжээ Энэхүү зөвлөлд манай улсын урдаа барьдаг чадалтай эрдэмтэд ордог нь бахархууштай. Харин сүүлийн үед эрдмийн зөвлөл маань төрөл арилжиж, эрдэмтэд маань энэ чадлаа ашиглахгүй байна уу даа гэж бодогдоод байх болчихлоо. Тухайлбал, докторын зэрэг хамгаалуулах хурал дээр манай зарим эрдэмтэд тааруухан ажлыг муу байна гэж хэлж чадахгүй нэг л бөөрөнхийлсөн зүйл ярьсан, аль эсвэл цаасан малгай өмсгөх мэт хоосон чамирхан гоё үг хэлсэн, тэр ч байтугай бүлх залгичихсан мэт чив чимээгүй суухыг нь харахаар арай амруугаа ембүү чихүүлчихсэн юм биш байгаа даа гэж бодогдоод явчихдагийг нуух юун.
Тиймээс ч манай эрдэмтэд тэгтлээ аймхай, хулчгар, цагааныг цагаан, харыг хар гэж шулуухан хэлчихэж чаддаггүй, доктор цолтой болъё гэсэн хэн бүхний өмнө бөхөлздөг болчихсон юм байлгүй дээ. Үнэхээр ч хоолойнд нь ороод тээглэчихсэн ембүү, хоолой хоёрын завсраар үнэн шударга үг яахин багтаж гарахав дээ!!! Ер нь эрдмийн зөвлөл гээч нь ийм зарчимгүй, шударга бус болчихсны гол учир бол бие биендээ тал засдаг, долигонодог, хулчганадаг, хаяагаа манадаг зэрэг ёс суртахууны хувьд үнэхээр арчаагаа алдсан байдал газар авсантай шууд холбоогой.
Гэтэл эрдмийн ажлын чанарыг дээшлүүлж улмаар олон улсын жишигт ойртуулахад их, дээд сургуулиудын чухлаас чухал үүрэг мөнөөс ч мөн баймаар. Энд би үсээ цайтал, нүдээ бөлцийтэл, ясныхаа хөлсийг гартал хөдөлмөрлөж байж туурвисан агуу бүтээлүүдтэй жинхэнэ эрдэмтдээ "хамруулсандаа" хүлцэл өчье. Тэгэхдээ хэлэхгүй байж үнэхээр чадсангүй. Ерөөс судалгааны гол үнэлэгч, шүүмжлэгч нь тухайн салбарын мэргэжилтэн, эрдэмтэн судлаачид байх ёстой гэдэг нь хэнд ч ойлгомжтой шүү дээ!
Нэгэн зүйл: Хуурамба доктор төрөхөд ресторан гэгч гайхал бас нөлөөлдог бололтой. Энэ чинь юү гэсэн үг вэ гэвэл, манай докторын зэрэг горилогчид бүгд дажгүй сайн сэтгэл зүйчид /психолог/ юм байна шүү гэж нэг л өдөр надад санагдаж билээ. Хамгаална гэдэг үгийн утга, учир начрыг зориуд ухаараагүй дүр эсгэж доктор хамгаалах товлосон өдрөөс аль өмнө эрдэмтэн мэргэдээ дайлж цайлна гэдгээр ресторанд ширээний захиалга өгчихдөг, түүнийгээ эрдмийн зөвлөлийн гишүүдэд зарлачихсан байдаг нь үнэхээр гайхалтай. Манай эрдэмтэд гэхээр монгол хүний өгөөмөр зан гаргаж улмаар арчаагүй ажил байсан ч нүдээ анин батлаад ресторанд оччихдог л юм даа!
Нэгэн зүйл: Доктор цолонд донтсон хүмүүс диссертацийг янз бүрийн мэдээ баримт, фактын / маш үнэ цэнтэй мэдээ байхыг огт үгүйсгэхгүй/ цуглуулга гэж ойлгодог тал бас байна. Цуглуулж олж авсан мэдээ сэлт дээрээ дүн шинжилгээ хийж онолын гаргалгаа гаргах номтой гэдгийг огт ухаарахгүй нь харамсалтай.
Нэгэн зүйл: Олон жилийн өмнө урьдчилсан хамгаалалт гэж маш чухал арга хэмжээ зохиогддог байж билээ. Чухамхүү энэ урьдчилсан хамгаалалт дээр эрдэмтэн мэргэд өөрсдийн оноо санаагаа илэн далангүй ярьж, харамгүй сэтгэлээр зөвлөгөө өгөх боломжтой байсан юм. Хэрэв горилогчийн хийсэн ажил нь учир дутагдалтай, засвар хийх шаардлага бүхий болсон бол хамгаалах хугацааг хэдэн ч cap, жилээр хойшлуулж болдог байлаа.
Гэтэл энэ шилдэг аргыг ямар ухаантай нь хэзээ сольсоныг бүү мэд, нэг л мэдэхэд гажиг гэж хэлмээр тогтолцоо бий болгочихсон нь угтаа сайн, чанартай диссертаци төрөх замыг үндсэнд нь хаачихсан юм. Өөрөөр хэлбэл, хэд хэдэн эрдэмтдийг /бүгд эрдмийн зөвлөлийн гишүүд/ зөвлөх багшаар томилж горилогчийн ажлыг уншуулж зөвлөгөө өгүүлдэг юм. Зөвлөгөө өгчихсен эрдэмтэн хамгаалалт дээр ямар шүүмж хэлэх вэ дээ? Ийнхүү докторын зэрэг хамгаалах процесс үндсэндээ устаж зүгээр л доктор цол олгох шоу болж хувирсан нь нэг талаас харуусмаар, нөгөө талаас жинхэнэ доог юм даа!
Нэгэн зүйл: Сүүлийн үед манай их дээд сургуулиудын докторантурт элсэх гадаадын иргэдийн /ялангуяа урд хөршөөс/ жингийн цуваа хөвөрсөөр л...
Сайнаар бодвол манайхыг тоож байнадаа гэж сайрхмаар, саараар бодвол доктор болчих хамгийн амархан зам нь монголд байна даа гэж гутмаар... Би энд нэг л жишээ дурдъя. Өвөр Монголоос нэг эмэгтэй СУИС-ийн докторантурт суралцаж улмаар тус сургуулийн эрдмийн зөвлөл дээр диссертаци хамгаалах болж билээ. Сонгосон сэдэв нь хөгжим судлалын чиглэлээр бичигдсэн ухаантай байсан.
Өөрөөр хэлвэл, хөгжмийн онолын өчүүхэн мэдлэгтэй тэрээр хөгжмийн онолын зарим зүйлийг өөр хооронд нь хольж хутгасан хөгийн өрөвдөм ажил бичсэн байж билээ. Монголчууд биднийг хөгжмийн онолын мэдэгдэхүүнгүй гэж басамжилсан ч байж магад. Ямар ч л гэсэн миний бие хамгаалалт дээр нь гаргасан алдаануудыг нь зааж, хэрхэн яаж засах талаар дараа зөвлөгөө өгнө, тэр болтол хамгаалуулахыг нь хойшлуулах санал гаргасан боловч миний саналыг нэг ч эрдэмтэн дэмжээгүй нь хачирхалтай. Ийнхүү тэр эмэгтэйд манай эрдэмтэд доктор цол харамгүй өгч билээ.
Харин докторын гэрчилгээ авахад тусгай журам байдаг юм. Тэр нь, хамгаалалтанд албан ёсоор оролцсон эрдэмтэд бүгд гарын үсэг зурсан нөхцөлд гэрчилгээ олгоно, харин докторантын ажлаас илэрсэн аливаа алдааг горилогч засаж залруулаагүй бол эрдэмтэн гарын үсэг зурахгүй байх эрхтэй, горилогч ч гэрчилгээгээ авах боломжгүй болдог номтой. Өөрөөр хэлвэл, бүх эрдэмтдээс нэг нь л гарын үсэг зураагүй бол тэр хүнд гэрчилгээ олгогдохгүй гэсэн үг юм л даа. Хамгаалалт болсноос хойш тэр эмэгтэй над дээр ирж алдаануудаа хэрхэн яаж засах талаар зөвлөгөө аваад явсан.
Тэгээд л усанд хаясан чулуу шиг алга болчихсон. Ямар ч гэсэн миний гарын үсгийг авч чадаагүй боловч гэрчилгээгээ авчихсан нь үнэхээр гайхмаар. Энэ бүгдийг эргэцүүлэн бодохноо, ер нь яагаад ийм хүмүүс өөрийн нутагтаа докторантурт элсэж доктор цолоо хамгаалахгүй байна вэ? Тэнд доктор болох гэж байгаа хүнд тавигддаг шаардлага илүү өндөр байж таарах нь. Тийм учраас л манайхыг зориод байдаг байх нь...
Доктор цол өвөртлөөд явсан эрдэмтний тар нь нутагтаа танигдахвий дээ гэж бодохоос яс маань өөрийн эрхгүй хавталзаад байдаг юм. Монгол улсынхаа нэрийг дэлхийд бадрааж, өндөрт өргөж явах үүрэгтэй Монголчууд бид ийм гоомой юм хийж шившигээ тарихаа болъё л доо гэж монголын эрдэмтэддээ хандаж уриалъя! Гашуун боловч үнэн үг хэлсэн, бичсэн миний бие алдаа гаргаж адлагдана гэж эмээлгүйгээр зориг зүрхээ чангалан зон олондоо хүргэлээ.
Өнөөгийн доог төрүүд эрх мэдэлд хүрвэл жинхэнэ доктор та нарыг нэг л өдөр залгичихна шуү гэдгийг санаж явах нь илүүдэхгүй бизээ!!!
Заа, ингээд нуршаад байвал нурших юм ундраад байх бололтой юм. Тиймээс "Худалч эрдэмтэнг яах вэ? гэхэд Хуурамба гэхэд ононо доо..." "Савхин дээлний Саарамба Худал үнэмлэхний Хуурамба нараас ямар нээлт гарахсан билээ" гэсэн Б.Ринчен докторын хэлсэн үгээр өндөрлөе дөө.
Урлаг судлалын ухааны доктор, Хөгжим судлагч Д.Оюунцэцэг
Сэтгэгдэл0
Хуурамба нар Монголоор дүүрчээ
bas neg Huuramba Doctor bichsen bn. Mongoliin Doctoruud uneheer huuramba, ali ni ch yalgaa alga. Ene Oyuntsetseg ch tednii neg biz
Urlag sudlaliin uhaany Doctor boloh buur amarhan shdee. Ene duuchin Sarantuya bn. Ter Ariunaa duulj bn. Ene ni Kamerton bn gej nerleed l boloo.
Mongo ogood l Ok sh tee. Teneg hun hurtel mongold doktor. prof. bolood baih chin. Udahgui Argo prof. bolno doo. Hoorhiid daanch mongo alga.
IIMERXUU DOKTR MONGOLOR DUURCH BAIGA BOLXOOR MONGOLIN XÖGJILD CAAD BOLOOD BN SCHUDEE ENE UNEN BOLOBCH TA GANZAARA UUNI ZAAN GARXAD XEZUUG OILGOJ BN MANAI MONGOLD XÖGJMIN XEDEN NOTOO XAAN BAIRLDGUG MEDEXGUI TÖGCOJ BAIGAA CURAGCHID XED XUBI BE GEDGIG CUDLAXAD XÖGJMIN DOKTRUUD XAAN Y SCHINEER CANJ BODOJ NEBTRUULBEE CANA TABIJ BAIGA XÖGJIMCHID BAIDAG BOLU ARD TUMNIG XÖGJIM URLAGIN BOLOBCRL OILGUULAX GEJ IXENX URLAGIN XUMUCIN XELDEG UG BOL ABYACTAI XUUXDED ZAAN GECN UZELTEI YM BILE ZÖBCH BAC BURUU SCHUDE " TALIG XOCLUULJ CHADBAL GOE BISCHU:XUND YM CURGAD ULDEX XUCELEEC MONGO XÖÖCN XÖGCHIM CHID IX BOLCN BAIN SCHUDE:
Бичиг усэг сурчихаад сэтгэгдэл бич л дээ
mongotoi bolovch 10- r angi togsoogui hun humuulgiin uhaanii doktor geed nalaihad yavj baigaa
Doktor hamgaalah ni odoo yed amarhan bolj dee. mani metiin yed hulhaa huuluuldag baij dee. 20 garyu erdemtdiin 3 asuultand haruilah gej 2.30 min sogsoogooroo sogsood hamag hulsuu ursgan baij hamgaaldag baijee. odoo bol amarhan 3,4 erdemten suugaad hamgaaldag um bish uu. Erdemtdiin chanar chansaa gej baihgui bolj dee. gantumur saidaa
Энэ хөдлөшгүй үнэнийг бичсэн байна. Үнэхээр Монголын төр эрдэмтэн гэдэг хүний шалгуураа өөрсдөө сайн хянахгүй бол, эмэгтэйн улаан цайм биеэ үнэлж бөгөсөө худалдаад, эр нь мөнгө атгуулж худал хэлж яваад доктор болж байгаа нь хаана ч байгаа завхарал. Би ХАА-и салбарын төлөөлөлөөс саналаа элж байгаа хүн байна. Бүгд ийм дүр зурагтай болсон, бүр хүний бүтээл хуулаад, профессороосоо улаан цайм худалдаж аваад хамгаалсан болсон доктор нэртэй хүмүүс ч байна шүү дээ та мин ээ.
Дурын газраас нэг чулуу аваад дурын зүгтээ шидэхэд дурын нэг докторонцорын толгойг ононо гэж Баабарын хэлсэн үг юутйа үнэн
Гантөмөр сайдаа та энэ балай юмыг цэгцлэх хэрэгтэй шүү, Хуучин Ху намынхан толгой дараалан доктор профессор болсон шүү. Бүр ичихээ байгаад УИХ-ын гишүүд хүртэл. Тэдний наук хийнэ гэж юу байхав дээ. Гутамшиг гутамшиг
Баавар үнэн хэлсээн. Соц нурсантай адил эрдмийн зэрэг олгох тогтолцоо бас унасан. Одоо бол гадаадад хэдэн сар мэргэжил дээшлүүлсэн нэртэй байж байгаад ирсэн, эсвэл тэнд хамгаалах шаардлага хангаагүй гологдсон ажил, дээд сургуулиудын докторантур дүүргэсэн нэртэй хүмүүс л монголд хамгаалдаг болсон шүү дээ. Тэр зэргийг нь хаана ч хүлээн зөвшөөрдөггүй юм. Докторт 3 жил сурахдаа 2 удаа хүүхэд гаргаад хамгаалчихдаг байхгүй юуу
Emegtei hun huuhed gargaj davhar surna gedeg bol hundedsen asuudal. Bugdeeree uhaanaa dundaa zadalj hamtiin buteel bolgohson.
ôîðìòîé áîëãîí íü õóðàíäàà ôîðìã¿é ñýõýýòí¿¿ä íü äîêòîð ýíãèéí íýã àëáàí õààã÷ íü îäîíòîé áîëîõûí õýíýý í¿¿ðëýýä àëü õýäèéíýý 20 ãàðóé æèë ºíãºðñºí áàéíà ø¿¿ äýý. Òýð îäîí òýìäýã íü ÷ ÿàõàâ óëñàä íýã èõ õîð óðøèã ãàéã¿é þì áîëíî ë áèç. Õàðèí ýíý äîêòîð õóðàíäààíóóä ÷èíü óëñûí õàðìààíààñ àæèëëàæ áàéõäàà ÷ òýòãýâýðò ñóóñàí õîéíîî ÷ èõýýõýí ìºí㺠ñóãàëæ áàéãàà íºõä¿¿ä ø¿¿ äýýâ Òèéìýýñ èíãýæ ¿õýëäýýä áàéãàà þì. Æèíõýíý "õ¿í" áîëð ÷àäààã¿é õýð íü íýýã ë èõ òîìîðñîí äîêòîð õóðàíäààíóóä öààãóóð ÷èíü íýã áàéíà äàà.Àðààñ íü ¿ëãýð àâààä æàãñ÷èõñàí ¿ð õ¿¿õä¿¿ä íü º÷íººíººðºº áàéíà äàà ãýæ
Bi uuruu doctor hamgaalsan hun bna l daa. medeej munguur avsan humuus bgaa l baih, minii huvid bol munguur zodood avah bayan hun bish, 2003 onoos hoish l buh tsag zavaa zartsuulan hiisen ajliinhaa ur shimiig nodnin namar hamgaalj hurtsen geh uu dee. bid nart l tavigdsan shaardlaga gevel gadaadad dor hayaj 4-5 ajil heletsuulsen, nertei setguuld 2 uguulleg hevluulsen geh shaardlagiig hangaj l hamgaalsan, deer ni bi suuliin 7 jil tasraltgui europad yavj erdem shinjilgeenii ajlaa hiij heletsuulj baij daraa ni mongold hamgaalsan, bid nar shig bayan bish deer ni ur huuhedtei humuust gadaadad amidraad bh bolomj ch bdaggui deer ni ger bulee avaad ochihoor sanhuu hetsuu, orhiod yavahaar ail ger salchih geed bdag sh dee. bi l mongold hamgaalsan doctoruud bugd muu, hudlaa gedegtee sanal niilehgui
Gadaad ulsad saihan buteel niitluuleh chini tiim saihan gej uu? Nariin yarih yum bol bidnii eh hel deeree ter buteelee tuurivaj mongolchuudad hurteemjtei bolgohson. Gadaaduudaas sanaa avah zov. Ar amidral maani saingui baigaa ter unen.
yag unen shuu, mgl-d hamgaalj baigaa gadaadiin irged manaihand mongo ogch bichuuleed hamgaaldag, ter ni erdmiin ajil gehed tun hetsuu manai 10 jiliin huuhed hiichihmeer ajil baina gej helsen ni uurlaj boon yum bolj baij bilee, ene tal deer ali ertnii anhaarah estoi baisan yum,hereggui olon erdemten bna, ted nariig yaltai bilee, shinj.uhaan.akademi.ene aldaag zasah estoi gazariin neg
Zov taldaa rultei mercedes mashinaar Doktor zol solino! Utas 9911 8888
ийм зүйл бичиж өөрсдийгөө муулахаа болихгүй юмуу? хэрэгтэй зүйл бичилдээ судлагчаа? би хөгжимд дуртай ч намайг баясгачих нийтлэлүүд лав нетээс олж харахгүй юм гарсан нь энэ тэгсэн доктор хамгаалсан нэгнээ муулчихсан албан тушаал хөөцөлдсөн нийтлэл ч юм шиг цаашид саналыг хүлээж аваад бичнэ гэж итгэж байна шүү амжилт хүсэе
Yag uneng bichij. Tuuh, uls toriin shinjleh uhaanii salbar hamgiin amarhan magister, doktor boldog salbar. Hunii yumiig hulgai hiigeed l niiluuleed l bicheed mongoor zodood hamgaalna.
Ер нь манайд эрдэмтэн гэдэг чинь зальтай хүний мөнгө олдог нэг арга болсон. Ялангуяа дарга нарын татварын мөнгийг 50 хүртэл хувь цохьдог цэвэрхэн сайхан арга. Доктор биш даргыг олоход бас бэрх. Зарим нь нэрээ бичиж чаддаггүй л байхгү юү. Түүхийн ухааны доктор гэхэд, архив гэгчийн хаалгаар шагайж үзээгүй нь ихэнх нь. Бүтээл гэвэл бүр ч ярих юмгүй таг, бүр паг. Үнэхээр манайх тийм олон эрдэмтэдтэй юм бол, яалаа гэж ингэж хөгийн байх билээ? Докторыг зөвхөн бүтээлээр л өгдөг байх хэрэгтэй. Дарга нарын тэр докторыг болиулъя. Бөх яахав, найр ч л байг. Нэг муу цол шиг юм авна. Улсад хэрэггүй. Түүнд улс мөнгө зарахгүй. Харин тэр хууранбаа, хулгайч нар чинь цолтой том луйварчид учраас цэгцлэх цаг нь болсон. Энэ жирийн ард олны шаардлага шүү. Соц-зм-ын докторуудын цол гэгчийн хүчингүй болгоё. Их хурлын дарга дэмбэрэл, гишүүн Ганди нар доктор болсон гээд л бодчих. Бас тэгээд ичихгүй, намтартаа тодоор бичээд байна гээч. Би өмнөөс нь ичих юм. Ийм завхралыг засах нь мөнгө хэмнэх, луйврыг таслан зогсоох, авлигыг саармагжуулах арга шүү, хүмүүсээ.
Shijleh uhaanii heden salbart l doctoroo gej tsoloo uldee. Mathematik, Physic, Chemistry, Biology, Health science 5 salbart doctor gej baival bolno. Information, History, Politic, Economy, ... gedeguuded sudalgaanii tovtei baij bolno. Tend ajildag humuusiig Uhaan sudaldag sudlaach gej baival deer. Sudalsan zuiliig shalgaj bolohgui tiim salbart doctor gej zuil hereggui.
Оюунцэцэг багшаа! Тантай яаж холбогдох вэ? Би таны шав нарын нэг байна. АНУ-гаас.
Тогтолцоо нь тэгж өдөөгөөд байна аа, шинжлэх ухааны ганц өгүлбэр томъёолж эс чадах товарищ л эрхзүй, философи, эдийн засаг, улс өтрийн доктор гээд явж байх юм, арай ч дээ, энэ цадигаа алдсан, БЯ болон ШУА-аас аттестацичилаад зайлуулбал таарах бус уу, цалин нэмэгддэг, албан тушаал ахидаг шалгуурт доктор профессор байх гэсэн ийм шаардлага тавихаар л доктор монгол болчихно доо, тийм доктор нэртэй хавтаснуудыг олныг мэднэ ээ, бас үнэхээр ШУд өөрийгөө зориулсан нь ч буй, гэхдээ тэд даанч цөөн, ганц өгүүллийг нь уншаад л ойлгомжтой байдаг шүү дээ
Oюунцэцэг багш аа! Та энэ хөгжим судлал урлаг судлал цав цагаанаараа шахам байгаад байхад энэ юм судлах гээд яваад байгаад нь тэр хүмүүст тус болох хэрэгтэй л байгаа юм даа. Шүүмжлээд хориод байвал хөгжим, урлаг судлал явахгүй танаар дуусчих вий.Үйлээ үзэж хамгаалсан хэд нь бүүүүүр нуруугаа авахуулсан морь шиг, юм сурах гэсэн хүмүүсээс зугтаад зулраад алга болчихдог юм уу гэж бодогдсон шүү.
таны саналыг маш их дэмжиж байна, судалгаа хийх гэж яваа хүнийг дэмжиж зөвлөж халуун сэтгэлээр шүүмжлэх ёстой болхоос биш хориод шүүмжлээд байхаар чинь судалгаа хийх гэж яваа хүмүүсд үнэхээр гунигтай санагддаг шүү.
зөвхөн өөрөө л зовлон үзэж байж доктор болсон, бусад нь тийм ийм байна гээд байгаа хүмүүсийг би ерөөсөө ойлгодоггүй. доороосоо шинэ хүн гаргах дургүй хүн л тэгэж ярьдаг гэж боддог.
unen ym bichsen bna .suuliin ueiin dokoruud bol bugd huuranbaa.Munge tuluud guitsee.Deed bolobsrol bol deehen ueiin dund surguuliin suraltaas ch door dee surguul tugssen gesen murtluu yu ch medehgui naad zahiin ym medehgui humuus olshirloo.
Unen bichjee ayh argagui niigmiin tigtoltsoo ni iim um ruu tulheed baina aymarch hamaagui argaar doktor gedeg nerig zuuchihvel ner hund tsalin huls nemegdeed baina shu dee tegeheer hun bur zutgehees uur ayhav dee
Д.Оюунцэцэг доктор их л үнэнийг хэлсэн байх юм. Эрхэм докторууд ядаж хамгаалсан сэдвээ олонд биш юмаа гэхэд мэргэжлийн хүрээнийхэндээ хүртээлтэй болговол сайн байхсан. Олон доктор байлаа гээд монголын хөгжим судлал хөгжсөнийг нь олж харахгүй л байгаа. Ядаж сонинд ганц шүүмж өгцгөө л дөө. Хөгжмийн урлагийн төлөө хэлдэг бичдэг хүн алга шүү. Үнэнээс айлгүй бичсэн доктор Д.Оюунцэцэгт амжилт хүсэв.
энэ Оюунцэцэг гэж хүн одоо юу донгосоод байгаа юм бэ, тэгж ярих юм бол өөрснөө бас яаж ч авсан юм билээ, худлаа өөрснөө цөөхөн байхын тулд доороосоо хүн битгий гараасай гэсэн атгаг санаатай авгай нар байдаг тэдний л нэг биз. багш нар тэнцүүлж байгаа нь зайлуул шавь нараа өрөвдөөд бас энэ нийгэм дээр зарим албан тушаалд доктор байх ёстой гээд балай шаардлага тавьдаг болчихсоноос болоод л хөөрхий багш нар шавынх нь амьдралтай холбоотой асуудал гэж л докторы нь хамгаалуулж байгаа шүү дээ, үүнд багш ч тэр шавь ч тэр ямар ч буруу байхгүй, энэ бол дарга нарын л буруу болохоос өөр хэний ч буруу биш.
тэгэж ярьхын бол монголд доктор хамгаалснаас гадагшаа гадны орнуудад очиж доктор хамгаалсан нь илүү амархан байдаг юм, монголд хамгаалж чадахгүй бол гадаадад тэтгэлгээр очоод докторт элсчихсэн ньхамаагүй дээр. гадаадууд хүндлээд жигтэйхэн,одоо юу хэрэгтэй вэ гээд л, маш боловсон ш дээ, бүүр нэг өөртөө итгэлтэй болоод ирдийн бас дээр нь сураад л баймаар гоё шүү дээ , манай монголд тэгэхэд яаж байна, судалгаа хийх очин хомс ядуу дээр нь хаа сайгүй хүнд суртал, судалгаатайгаа холбоотойгоор материал цуглуулах гээд албан газрын хаалга сахиж цариа алдана, зарим багш нараа хоолонд оруулах ажилтай, харин монголд доктор хамгаална гэдэг чинь хамгийн хэцүү болчихоод байхад чинь, тэр дарга нарын баян хүүхдүүд л энэ Оюунцэцэг гэж хүнийх бичиж байгаа шиг л байдаг байх, энэ хүний санааг хэрвээ зөв гэж үзээд энэ хүнийхээр байх болно гэвэл монголд ямар хууль бүгдэд нь үйлчлэх биш дарга нарын хүүхдүүдэд үйлчлэхгүй мань мэтийн дундаж давхаргын хүмүүсд үйлчлээд бидэнд л төмөр нудрага нь ирэх биз, ийм балай шүүмжлэл маягийн юм бичихээ боль, ер нь альваа юм болохгүй байна гээд л хориг саад тавьчихлаараа дандаа л дундаж амьдралтай энгийн хүмүүс дээр л хатуу ёс жаяг нь буудаг ш дээ. Оюунцэцэг гуай та ийм балай юм бичихгүй байхыг хүсье.