sonin.mn
Дотуур байрны оюутнаас коронавируст халдварын тохиолдол илэрвэл Өрхийн эрүүл мэндийн төвд хандаж, хяналтад орно. Тандалт судалгааг ӨЭМТ, дүүргийн ЭМТ-өөс хийнэ гэдгийг ЭМЯ-наас мэдээлэв.
Дотуур байр нийтийн гал тогоо, ариун цэврийн өрөөтэй учир халдварын тохиолдол бүртгэгдвэл дамжин тархах эрсдэлтэй. Иймээс оюутны дотуур байранд амьдардаг оюутнууд дотуур байр-сургууль-дотуур байр гэсэн маршрутыг мөрдөх хэрэгтэй. Нийтийн өрөөгөөр үйлчлүүлэхдээ амны хаалт зүүх, өрөө тасалгаандаа агааржуулалт, ариутгал, халдваргүйтгэлийг тогтмол хийх шаардлагатай.
Мөн их, дээд сургуулийн удирдлагууд дотуур байрны нэг өрөөнд аль болох цөөн оюутан оруулах, оюутан сурагчид гараа савандаж угааж хэвших, шим тэжээлтэйй хоол унд хэрэглэвэп халдвараас сэргийлэх боломжтойг ЭМЯ-наас зөвлөлөө.