sonin.mn
АНУ-ын Тагнуулын албанаас "Ковид-19" вирусийн эх үүсвэрийг хайх асуудлаарх судалгааны тайланг гаргасан билээ. Үүнтэй холбоотойгоор хэд хэдэн улсын Засгийн Газар болон эрдэмтэн судлаач мэдэгдэл гарган, "Ковид-19" вирусийн эх үүсвэрийг хайх явдлыг улс төржүүлэхийг эсэргүүцэж буйгаа илэрхийлжээ.
 
Тухайлбал  9-р сарын 8-нд Шри Ланкагийн Гадаад Харилцааны Яам “Ковид-19" вирусийн эх үүсвэрийг хайх асуудлаарх мэдэгдэл” гарган, вирусийн эх үүсвэрийг хайх асуудлыг улс төржүүлэхийг эсэргүүцэж байна хэмээгээд ДЭМБ-ын хамтарсан судалгааны тайланг хүндэтгэхийг шаарджээ.
Уг мэдэгдэлд:
 
"Ковид-19" вирусийн халдвар дэлхийн олон орны ард түмний эрүүл мэнд, аюулгүй байдал, аж амьдралд ноцтой нөлөө үзүүлсэн, иймээс олон улсын хамтын ажиллагаа  шаардлагатай бөгөөд энэ нь цар тахлыг ялан давах хамгийн сайн арга зам юм. Вирусийн эх үүсвэрийн асуудалд олон талын, шударга судалгаа өрнүүлэх нь чухал.
 
 
Шри Ланка цаашид олон улсын хамтын нийгэмлэгтэй бүтээлч хамтын ажиллагаа өрнүүлж, Ковид-19 вирустэй холбоотой асуудлыг шийдвэрлэх шударга, бүх талын арга зам эрэлхийлэх болно" гэсэн байна.
Мөн Боливийн Гадаад харилцааны дэд сайд Мамани нийгмийн сүлжээнд байр сууриа илэрхийлэхдээ: "Ковид-19" вирусийн эх үүсвэрийг хайх нь нийт хүн төрөлхтөнд холбоотой чухал асуудал бөгөөд иймээс зайлшгүй шинжлэх ухааны үүднээс хандах хэрэгтэй. Цар тахлаар зэвсэг хийж, улс төржүүлэх оролдлогыг Болив улс эсэргүүцнэ" гэжээ.
Түүнчлэн Угандагийн зөвлөхүүдийн төвийн Хөгжил судлалын газрыг үүсгэн байгуулагч, эрдэмтэн Семанда саяхан Угандагийн сонинд “Ковид-19" вирусийн эх үүсвэрийг хайх нь улс төрийн биш шинжлэх ухааны асуудал” гэсэн өгүүлэл нийтэлж, АНУ вирусийн эх үүсвэрийг хайх асуудлыг улс төржүүлж байна гэсэн байр суурь илэрхийлсэн байна.
 
 
 
н.Уртнасан