sonin.mn

АНУ-ын Сент-Луис хот дахь Вашингтоны их сургуулийн Анагаах ухааны сургуулийн эрдэмтэд мутацид орсон бүх коронавирусийг саармагжуулах чадвартай эсрэг биет илрүүлжээ. Эрдэмтдийн судалгааг их сургуулийн албан ёсны цахим хуудаст нийтэлсэн байна. Эрдэмтэд 43 сорьцыг судалж, Петрийн аяга хэмээн нэрлэдэг намхан шилэн эсвэл хуванцар цилиндр тавагт “SARS-CoV-2” анхны хувилбарын халдвараас хэрхэн сэргийлж байгаад дүн шинжилгээ хийжээ. Дараа нь хамгийн хүчтэй саармагжуулж байгаа есөн сорьцыг мэрэгч амьтдад туршиж, хамгийн үр дүнтэйг нь сонгосон байна. Энэ нь "SARS2-38" нэртэй эсрэг биет бөгөөд коронавирусийн түгээмэл хувилбар болон ховор төрлийн мутацитай тэмцэж чаддаг болох нь тогтоогджээ.

 

Эрдэмтдийн хэлснээр, "SARS2-38" нь өргөс уургийн өөрчлөгддөггүй хэсэгт наалддаг байна. Уг эсрэг биетийн өвөрмөц шинж чанаруудын нэг бол бага концентрацтай үед саармагжуулах өндөр чадвар юм.

 

 

Мөн коронавирусийн бүх хувилбарт нөлөөлдөг аж. Ирээдүйд шинэ мутаци үүсэх эрсдэлтэй тул бие махбодын дархлааг эмчилгээтэй хослуулан дэмжих үр дүнтэй саармагжуулагч эсрэг биет шаардлагатай байна гэж судлаачид үзэж байна.

 

Х.Орхон

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин