sonin.mn
7-р сарын 28-нд буюу өчигдөр БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад Харилцааны Сайд Ван И Хятад-АСЕАН харилцаа тогтоосны 30 жилийн ойн семинарын нээлтэд онлайнаар оролцож үг хэлжээ.
 
Тодруулбал Ван И: "30 жилийн турш, Хятад, АСЕАН стратегийн түншлэлийн харилцаа, чөлөөт худалдааны бүс байгуулах ажлыг тэргүүлэх чиглэл болгож, идэвхтэй зохион байгуулснаар олон олон салбарын хамтын ажиллагаа гүнзгийрэн хөгжсөн юм. Ялангуяа Хятад-АСЕАН-ны харилцаа нь Ази Номхон далайн бүс нутагт хамгийн амжилттай, хамгийн эрч хүчтэй хэв загвар болж, Хятад, АСЕАН нь сайн хөршийн найрсаг харилцаагаа баримталж, стратегийн итгэлцлээ бэхжүүлж чадсан билээ. Бид хүнийг  эрхэм болгон баримталж, цар тахлын эсрэг хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх ёстой. Мөн хөгжилд анхаарлаа төвлөрүүлж, өсөлтийн шинэ цэгүүдийг бий болгох хэрэгтэй. Бид энх тайван, тогтвортой байдлыг хадгалах ёстой. Мөн шударга ёсыг хамгаалахын тулд бид эв нэгдэл, хамтын ажиллагаагаа тууштай үргэлжлүүлэх ёстой" гэжээ. 
 
н.Ренчинсо