БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Батлан хамгаалахын сайд, хурандаа генерал Вэй Фөнхө Монгол Улсад албан ёсны айлчлал хийх үеэрээ Хил хамгаалах байгууллагад цэргийн буцалтгүй тусламж болгон автомашинууд хүлээлгэн өгчээ.
Энэ үеэр Цэргийн төв зөвлөлийн олон улсын цэргийн хамтын ажиллагааны газрын орлогч дарга, хошууч генерал Сун Янчао тэргүүтэй төлөөлөгчид Хил хамгаалах ерөнхий газарт зочилсон байна.
Автомашинуудыг Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагч, бригадын генерал Х.Лхагвасүрэн тэргүүтэй төлөөлөгчид хүлээн авч, хоёр орны хил хамгаалах байгууллагуудын хамтын ажиллагааг цаашид улам хөгжүүлэх талаар ярилцжээ.
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Батлан хамгаалахын сайд хурандаа генерал Вэй Фөнхө долдугаар сарын 26-ны өдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн юм.
Тэрбээр Хятад, Монголын Батлан хамгаалах салбарын харилцааг шинэ шатанд хүргэхэд энэхүү айлчлал чухал түлхэц үзүүлнэ гэдгийг онцлож байв.
Мөн цар тахлын нөхцөл байдал сайжирмагц цэргийн бүхий л түвшний айлчлал, солилцоо, хамтарсан хээрийн сургууль зохион байгуулах зэрэг хамтын ажиллагааг үргэлжлүүлэхээ илэрхийлсэн байна.
Сэтгэгдэл0
Монголын Тусгөөр тогтнол бие даасан гөдаад бодлого эрх чөлөө ардчилалд харшлана
ЯАСАН ТЭРГЭН ШУУРХАЙ ЮМ БЭ
Америк удахгүй цар тахлаас үүссэн хохирлоо нэхээд эхэлнэ дээ.Манай манигар нүүрт сармагчин чихт Хү СүЖан юу бодож сийдаг бол.
Сайн хөршийн сайхан харилцаа Амжилт хүсье МАН-гийнхан ингээд л нэр хүндтэй. Хоёр хөрш маань тужн найрсаг харилцаатай байна Хутган үймүүлэгчид баруунаас санхүүжигчид хол очиж хуцаарай
Ядаж батлан хамгаалах хилийн цэрэг цагдаадаа тусламжын техник хэрэгсэл аваад баймааргүй байна.жинхэнэ чиптэй эд ч байх юм билүү тусгаар улс байна даа
Chiptei gps- tei camertai chagnah tohooromjtoi baihad gaihah zuil alga
Тэгээд яах уу?! Морьтойгоо байсан нь дээр гэж үү?! Эсүл өөрсдөө машин хийх гээд үзчих юмуу?! Бүүр болку бол явган цэрэгтэй байх нь бүүр найдвартай ч юм уу??!!
Зөв. Ингэмээр байсан юм. Өчнөөн олон жилийн өмнөөс хамтраад эн тэнцүү сайхан хөгжөөд явчих байсан боломжийг бид алдсан даа. Одоо даанч их тасарчихсан тэнцвэргүй дэндүү том ахын байдалтай болчихлоо. Гэвч яахав! Оройтсоноос охинтой нь дээр гэдэг дээ.
Энэ хувцас формоо өнгий нь солихмоор бнаа хятадын сайдтай яг адилхан бн юу болоод бнаа
Bas tuslamjaar avsan bhgyi yu ! Tegeed tend n oyulsan biz
Ер нь бол Дэлхийн 3-р дайнд бэлдэж эхэллээ. Америк, Хятад улсууд холбоотнуудаараа айлчилж байгаа, хийж байгаа мэдэгдэл нтр нэг юм хэлээд байна. Энэ хоёр том улс бие биерүүгээ буу шагайхад ойрхон болжээ
ХАРИН ТИЙМЭЭ
Yun ch ulun yum be dee. Guilagchin
ene besdanuud chin yag adilhan huvtsastai bn shdee