ЛОНДОН. /CNN/. Их Британийн судлаачид “Pfizer”, “AstraZeneca” компанийн коронавирусний вакцины хоёр тун “Дельта” хувилбараас сайн хамгаалж буйг тогтоожээ.
"Харин эдгээр вакцины нэг тун “B.1.617.2” хэмээн нэрлэгддэг “Дельта” хувилбарын эсрэг тун бага хамгаалалт үүсгэж байна" гэж судлаачид “New England Journal of Medicine” сэтгүүлд нийтлүүлсэн судалгаандаа бичжээ.
Өмнө нь тэд урьд давамгайлан тархаж байсан “Альфа” буюу “B.1.1.7” хувилбар вакцины үр дүнд хэрхэн нөлөөлж байгааг судалж байсан бөгөөд сүүлд ийнхүү “Дельта” хувилбарыг судалсан байна.
“Вакцины эхний тунг хийлгэсний дараах “Дельта” хувилбарын эсрэг үйлчлэл “Альфа”-гийнхаас буурсан байсан. Ийм үр дүн хоёр вакцины аль алинд ажиглагдсан” гэж Английн Нийгмийн эрүүл мэндийн газрын доктор Лопез Берналь болон түүний хамтран зүтгэгсэд бичжээ.
Тодруулбал, хоёр вакцины нэг тун “Дельта” хувилбарын эсрэг ердөө 30 орчим хувийн үр дүн үзүүлсэн байна.
Харин “BNT162b2” буюу “(Pfizer/BioNTech”-ийн вакцины хоёр тунг хийлгэснээр “Альфа” хувилбараас 93.7 хувь, “Дельта” хувилбараас 88 хувь хамгаалагдаж байжээ. Мөн “ChAdOx1” буюу “AstraZeneca”-гийн вакцины хувьд энэ үзүүлэлт тус бүр 74.5 хувь, 67 хувьтай байгааг судлаачид тогтоожээ.
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Хөдөө аймгуудаар халдвар ихэслээ гэж хуцаж байхаар хөдөө аймаг сумуудын орох гарах товчоодоор зөвхөн хоёр тундаа хамрагдсан халдваргүй цоо эрүүл хүмүүсийг оруулж байгаачээ. Хоёр тундаа хамрагдаагүй халдвартай иргэдийг хот хөдөө аймаг сумуудын товчоодоор нэвтрүүлэхгүй буцааж байгаачээ. Тэгвэл аймгуудын халдвар гайгүй болно шдээ.
2 tund hamragdahaar haldvar gui bdag gej hen helcheev. ten egee
3 дахь вакцин ДЭМБ с зөвшөөрвөл файзер л хийж үзээрэй.
Хөвсгөлийн Рашаантын пост дээр ажиллаж байгаа нөхөр ажлаа хийхдээ олон түмэнтэйгээ энгийн боломжтой харьцана уу хиймэл хиймэл бүдүүн бүдүүн хоолойгоор дуугараад ийшээ, тийшээ гэж зандраад овоо юмаа . Замд тайван сайхан явж, зуны байгалийн өнгө аясыг харж явсан хүмүүс зүгээр л сэтгэл санааны хямралд орчих юм байна. Цаашдаа ч та илүү олон хүнтэй харьцах болно ямар ч зан ааштай хүмүүс тантай таарна шүү Бодоорой
za duunii ongoo nariisgalaa