sonin.mn

“The Guardian” сайтад Монголын үзэсгэлэнт Богдхан уулын тухай бичжээ. Бид 1870 онд байгуулсан “Yellowstone”-ийн байгалийн цогцолбор газрыг дэлхийн анхны үндэсний цэцэрлэгт хүрээлэн гэж боддог. Гэтэл үүнээс бүтэн зуун жилийн өмнө буюу 1783 онд монголчууд Чин гүрний хараанд байхдаа Богдхан уулыг дархалжээ. Монгол Улсын өнөөгийн нийслэл Улаанбаатар хотын чимэг болсон энэ уул бол дэлхийн анхны үндэсний цэцэрлэгт хүрээлэн юм. Богд уул одоо ч ЮНЕСКО-гийн шим мандлын нөөц газар, алдартай явган аяллын цэг хэвээр байна. Байгалийн үзэсгэлэнгэас гадна Богд уул түүх, шашны ач холбогдолтой. Уулын нөөц баялгийг ашиглах, ан амьтныг нь агнахыг хориглодог. “Азийн Микеланжело” хэмээгддэг Занабазар Богдхан уулын Нүхтийн хөндий дэх Жанчивсэмбэ хэмээх модны дор бясалгал хийдэг байжээ. Оросын элч В.С.Турскийг 1681 онд Хутагт Занабазар нь ах Түшээт хан Чахундоржийн хамт Богд уулын өвөрт хүлээн авч уулзсан байдаг. Хүрээний сайд Сансрайдорж 1778 онд Тэнгэрийн тэтгэсан хаанд Богдхан ууланд жил бүр тэмдэглэх ёслолын ажиллагааг батлуулахыг хүссэн захидал илгээжээ. Социализмын эрин үед буюу 1921-1995 онд ууланд мөргөл, ёслол үйлдэх зан үйл тасалдсан. Гэхдээ сүүлийн жилүүдэд тахилгын үйлийг сэргээсэн байна. Богд уул хээр ба ойт хээрийн байгалийн бүсийн заагт оршдог. Сибирийн их ойн өмнад хил юм. Богд хан уулын дархан цаазтай газар 416 хавтгай дөрвөлжин км талбайтай. Хамгийн оргил цэг нь далайн түвшнээс дээш 2256 метр өндөрт орших Цэцээ гүн юм. Богдхан ууланд 220 гаруй зүйлийн ургамал, зарим ховор ан амьтан, буга, сибирийн буга, сибирийн янгир, зэрлэг гахай, нийтлэг шувуу, тоншуул, өрөвтас болон бусад олон зүйл байдаг. Явган аялал хийхэд тохиромжтой бөгөөд шинэс мод, зүлэг, гайхалтай ургамал, амьтдын орон болсон ой модоороо алдартай.

 

 

Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин