Аливаа хүнд байх сэтгэхүйн нэг гол онцлог бол биеэ барих чадвар юм. Биеэ барьж ухаалаг төлөв томоотой байна гэдэг нь хувь хүн өөрийнхөө зан төлөвийг хянаж санаа зорилгоо үнэнч шударгаар жолоодно гэсэн хэрэг билээ. Биеэ барьж, сэтгэл санаагаа жолоодож чаддаг хүн тэсвэрлэшгүй хүнд цаг үед ч ямагт “Ухаанаа урьд нь уураа хойш тавьж” алив юманд ухаалаг тайван хандаж чаддаг. Оросын их зохиолч Н.Островский хэдийгээр хоёр нүд хараагүй болж, хүний гарт ороод байсан ч, сэтгэл санаагаа өндөр байлгаж, биеэ бариад зогсоогүй “Болд хэрхэн хатаагдсан нь” гэдэг алдарт зохиолоо бичсэн байдаг. Монголын гарамгай математикч, физикч Шагдар гуай мөн л хараагүй боловч шинжпэх ухааны үнэтэй олон бүтээл туурвиж, их сургуульд он удаан жил багшилж байлаа. Иймээс ямар ч бэрхшээл саад тохиолдож, хүнд цаг, үе ирэхэд биеэ барих чадвар буюу сэтгэлийн хат тэнхээ эрэгтэй эмэгтэй, хөгшин, залуу хувь хүн бүрд заавал байх, байлгах оюун ухааны сорил шалгуур юм.
Хүний биеэ барих чадвар нь нэг ёсны зоригийн шалгуур, залуур болж өгдөг. Сэтгэл судлалын шинжлэх ухаанд хүнд байх сэтгэхүйн зайлшгүй нэг чанар бол зориг гэж үздэг. Зориг гэдэг нь оюун ухааны идэвхийн дайчлал юм гэж тодорхойлдог. Зоригийн эх үүсвэр нь ухаан юм. Хүн хэчнээн ухаантай, ухамсартай байвал, оюуны идэвхээ улам дайчилж, зүрх, зориг гаргаж чадна.
Монголчууд бид эрэлхэг, гүжирмэг, сэргэлэн, зоригтой гэж алдаршсан үндэстэн билээ. Ялангуяа Монгол эрчүүд ямар ч саад бэрхшээлийг даван туулах, ажил төрлийг амжуулж бүтээх биеэ дайчлах, ухаанаа уралдуулах, сэтгэхүйн өндөр чадвар, бие махбодын тэсвэрлэх дархлаатай.
Зориг зүрхийг ухаан, ухамсраас ангид ойлгож болохгүй. Ухаан, ухамсаргүй “Биеэ бариагүй хар зориг" гэж бас байж болно. Мал төхөөрөх, (гаргах, идэш авах, муулах) гэж цээрлэн хэлдэг. Монголчууд эдүгээ үед Эрдэнэт хүний амь насыг хэрцгийгээр хөнөөсөн жигшүүрт хэрэг гаргах боллоо. Машин техникийн хурд хэтрүүлж жилдээ олон зуун хүний алтан амь хохирч, эрэмдэг зэрэмдэг болж байна. Биеэ бариагүй ухаанаа гаргаагүйгээс болж хувь хүн алтан амиа өөрөө егүүтгэж аав ээж, алаг үрс, ахан дүүсээ гашуун зовлонд унагаж, аймаг сум, ариун дагшин нутгийнхны сэтгэлийг сэртхийлгэж байна. Эдгээр үйлдэл бол ухаан ухамсаргүйгээсээ үйлдсэн “Хар зориг”-ийн хор уршиг юм. Ийм л чавцаантай цаг үед хүний биеэ барих, ухаанаа гаргах зөв зориг зүрх, уужим сэтгэл хэрэгтэй дээ.
Зоригийг ажил хөдөлмөр хийх, амжилт бүтээл гаргах, эрдэм номд хичээнгүйлэн суралцах, гадаад хэл сурах, техник, шинжлэх ухааны шинэ бүтээл, оновчтой санал шийдэлд ашиглах, айл гэр, аймаг сумынхаа эдийн засаг, хөрөнгө зоорийг арвитгахад ашиглаж баймаар...
Тэгэхээр биеэ барих чадвар бол сайн зоригийн зөв илэрхийлэл болж таарч байна. Хийх бүтээхээс халшран бэрхшээх нь биеэ барьж байгаа чадвар биш, харин бие сэтгэлээ оюун ухаанаа өөрөөсөө харамлаж, зориг зүрх алдаж байгаа сөрөг үзэгдэл юм.
Биеэ барих чадвар нь муу үйл, муухай явдлыг хаах оюун сэтгэлийн “хаалга” гэж зөв ойлгох ёстой. Бие, сэтгэлээ бариагүйгээс ухааны чагт (түгжээ, жолоодлого) мултарч гэмт хэрэг муу бүхний эх уурхай болж байгааг хүмүүн бүр ойлгох шаардлагатай.
Сайн юманд бас сэтгэлээ барьснаас (биеэ зовоохгүй гэснээс) ажил амьдрал бүтээл, хичээл сурлагын их амжилт буурч байгааг бас бодох шаардлагатай. Ажил амьдралын туршлага багатай (ухаан суугаагүй) ааш араншин, сэтгэлийн тэнхээ дутмаг айл гэр, аав ээж, ардын багшийн алтан сургаал, хараа хяналт сулаас алив тохиол сэтгэцийн эмзэглэлээс болж биеэ барьж, сэтгэлээ жолоодож чаддаггүй, архины андуу, сархдын сандуу нөлөөлөөд алдаа эндэлд автаж байгаа, тэр замыг бүрэн хаах хэрэгтэй.
З.Цэвээнравдан /Профессор багш/
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл0
1990 оноос өмнөх монгол иргэд их тайван биеэ сайн барьдаг бие биетэйгээ хүндэтгэлтэй соёлтой харьцдаг хүн чанар сайтай бие биедээ халамжтай хөгшчүүл нь нас намбатай залуус нь хүмүүжилтэй хүмүүс байсан. 1990 онд ардчилал гарч ирээд монголын төр монголын нийгэм маш муухай болсон.
өнгөрсөн 31 жилийн 25-д нь түүний 13-т нь үнэмлэхүй олонхиор засгийн эрхийг барьсан танай МАН-ын л бүтээл шүү, өнөөгийн энэ их эмх замбараагүй байдал.
Оросуудын шүтдэг "үнэн сэтгэлийн хөдөлгөөнийг" үзэн яддаг Азид нь араатны шинж гэж үздэг. Гэхдээ нарийндаа Оросуудын сэтгэлийн хөдөлгөөн үнэн биш л байдаг. Орос буриадуудын театрчласан жүжигчилсэн орилсон хийрхсэн шоунд гэнэн Монголчууд хууртсаар ирсэн.Аль хувьсгалын үед ганц ямаа хулгайлсан орос цэрэгийг дарга нар нь бариад, гомдоллоод байсан өвгөний нүүрэн дээр нь буудаад алчихсан нь дараа нь амьд гудамжинд нөгөө өвгөнтэй таарч байсан гэдэг.
Yadarsan byhimdsan ardyyd byeen barih chadbaraa aldaj yhbel ch yheye?...gej bodoog baih?yynd ene toriin orolzoo mas ikhe zeb bodlogoor ard tymenee ylas ornoo ydirdbal saitar sainaas ni syralzan ardyyd sergene?...ygyisen bol yryydan doroitono?erdee l ene syy dee!!!
Тэвчээр чухал шүү.