САНКТ-ПЕТЕРБУРГ. /TASS/. Нэг тунт "Спутник Лайт" вакциныг нэг сарын дараа олон нийтийн хэрэглээнд нэвтрүүлж магадгүй гэж тус вакциныг үйлдвэрлэгч “"Р-Фарм" компанийн ерөнхий захирал Василий Игнатьев мэдэгдэв.
"Спутник Лайт" вакциныг Эрүүл мэндийн яам 10 өдрийн өмнө бүртгэсэн юм. "Бүртгэснээс нь хойш ихэвчлэн нэг сарын дотор вакциныг эргэлтэнд оруулдаг” хэмээн Василий Игнатьев хэлсэн байна.
"Спутник Лайт" нь 2020 оны 8 дугаар сард дэлхийд анх удаа коронавирусний вакцинаар бүртгэгдсэн "Спутник V" вакцины эхний тун юм. "Спутник Лайт" вакцин ОХУ-д 5 дугаар сарын 6-нд бүртгэгджээ. Сүүлд мэдээлснээр, "Спутник V" вакцины үр дүн 97.6 хувьд хүрсэн нь бусад вакцинаас хамгийн өндөр үзүүлэлт аж.
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Оросууд өөрсдийгөө магтаад л байхын тэгсэн мөртлөө ядарсан монголд өгч чадахгүй үйлдвэрлэж чадахгүй хүрэлцээгүй байна гээд байхын бүр солонгос хятадаас манай вакциныг үйлдвэрлээд өгөөч гээд гуйж байна гэхийн нөгөө барилдахаасаа таахалцах гээч нь болоод байна уу да
Орос хамгийн түрүүнд монголд спутник вакциныг хямд боломжийн үнээр худалдан авах санал тавьсан боловч монголын эрх баригчид тоохгүй авахгүй байсан юм.
Манай орон вакцинжуулалтаараа дэлхийд тэргүүлж байна. Энэ бол сайн мэдээ. Энэ вакцинжуулалтаа улам эрчимжүүлж, иргэд ч бас вакциндаа маш идэвхтэй хамрагдаж, вакциндаа хамрагдсан ч маскаа тогтмол байнга зүүж олны хөлөөс өөрийгөө тусгаарлаж хувийн ариун цэвэр сахилга батаа сахин хамгаалвал өөрийгөө болон бусдыг халдвараас хамгаалаад зогсохгүй халдварын тархалтыг бууруулж ковидгүй орон болно. Ковидын халдвар буурч ковидгүй орон болох эсэх нь иргэд биднээс 100% хамаарна гэдгийг анхаарцгаа.
Астрасенака тариулсан сая хүнээс 2 хүн нас барчихлаа гээд Дани, Швед улсууд астрасенакаагын вакцинаа бусад оронд бэлэглэнэ гээд германы зурагтаар ярьж бн. Вакцин элбэгсэж байгаа учир Германд астра, жонсоны вакциныг хүн болгонд чөлөөтэй тарьж байна. Европын холбоо хэдийгээр 300 сая хүнтэй ч бусад оронд бэлэглэхээр файзертай 1.8 тэрбум вакцин энэ онд авах гэрээ хийлээ. Нээрээ л ард түмэндээ санаа тавьж байгаа юм бол тэр вакциныг авчирч иргэдээ дархлаажуулаачээ. 2, 3 сарын дараа вакцины хомсдол гэж байхгүй болно гэж германд зарлаж бн. Европт хориоо тавигдаж онгоцууд нисээд эхлэлээ.