Хүн төрөлхтөний хамгийн том тэнэглэлүүдийн нэг болох 60 сая гаруй хүний амь авч одсон Дэлхийн 2 дайнд монголчууд түүхэн нөхцөл байдлаас улбаалан нилээд идэвхтэй оролцсон байдаг юм. Дэлхийн ихэнх улс орнуудыг хамарсан энэ дайнд монголчууд өөрийн эрхгүй татагдан орж Европ тивд Берлин, Ази тивд Бээжин хүртэл байлдаж оролцсон түүхтэй.
Дэлхийн 2 дайн эхлэхэд хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд, хараат байдлаар байсан Монголчууд болох халимаг, буриад, тува, монгол, угсаа гарвал нэгт якут, тунгус, эвенки татарууд гм олон улс ардууд цусаа урсган байлдан үрэгдэцгээж, агт морьд амьд мал, үнэт эд, газрын баялгаа ялалтын төлөө зориулсныг түүх гэрчилнэ. Монголчуудын зүтгэлийг Зөвлөлт засгийн үед нэг их ил тод үнэлдэггүй байсан ч сүүлийн жилүүдэд ОХУ-ын эрдэмтэд судлаачид түүхийн үнэнийг эргэн сөхөж зарим нэг цөөн нийтлэл материалуудыг хэвлэх болжээ.
Буриад зоноос гэхэд 120 000 гаруй цэрэг буюу Буриадын автономит эрх улсын таван хүн бүрийн нэг нь байлдаж 37 хүн ЗХУ-ын баатар болж дайны талбараас 39000 хүн эргэж ирээгүй билээ. Бүх холбоотын /ЗХУ-ын/ 1939 оны тооллогоор Буриадад 546 000 хүн ам тоологдсон байна.
Фронтод Буриадаас 18575 вагон махан консерв нийлүүлж, Буриадын Жидинскийн заводоос үйлдвэрлэсэн Зөвлөлтийн 3 танк бүрийн 1 нь Монголын вольфрамаар хуягласан байдаг байсан гэж түүхэн материалд нийтэлсэн байх юм..
Дайны өмнө Зөвлөлт засгаас булгыг гадаад зах зээлд нийлүүлэхэд хяналт тавьж байсан боловч дайн жилүүдэд энэ ховор үст анг амьдаар нь гаргаж байсан байдаг. 1944 онд Нью-Иоркийн үнэт үс арьсны захын үнэ хаялцуулах худалдаанд баргузин аймгаас авчаачсан булга 2000 ам доллар хүрсэн байдаг. Тэр үед зөвлөлтийн Т-34 нэг танк америкийн 26000 ам доллараар үнэлэгдэж байжээ.
Буриадаас фронтод махор тамхи, чихрийн манжин, наранцэцэг, маалинга,загасны консерв, талх, гурил, буудай, төмс хүнсний ногоо, арьс шир, ноосыг нийлүүлж Улаан-Үд хот 4400 ор бүхий эмнэлгийн хот болж байв. Дайны жилүүдэд Буриадад 30 гаруй мянган шархадсан цэрэг эмчлүүлж 16 мянга гаруй хагалгаа хийгдсэн байдаг




Солдаты Красной Армии
Буриадаас дайнд нийт хүн амын 120 мянга гаруй хүн явсан бөгөөд 39000 буюу гэрван хүн бүрийн нэг нь үрэгдсэн байна. 6,5 мянган хүн тахир дутуу болж эргэн ирсэн байна. 43 хүн ЗХУ-ын баатар цол хүртэж 11 хүн кавалер ордена Славы цолыг хүртсэн байна.

Берлин хүрсэн буриад цэргүүд / Солдаты Красной армии из Бурятии у Бранденбургских ворот. Берлин. Г.Д. Викулов, Б.Д. Балданжапов, Б.М. Лодонов, С.М. Дугарон, Б.У. Рабжаев. 5 мая 1945 года/
.

ЗХУ-ын баатар Базар Ринчинович Ринчино
/Герой Советского Союза Базар Ринчинович Ринчино/

ЗХУ-ын баатар Жамбыл Ешеевич Тулаев
/ Герой Советского Союза Жамбыл Ешеевич Тулаев/

Сбор самолета на Улан-Удэнском авиационном заводе
Улаан-Үдийн махны үйлдвэр дайны үед мах үйлдвэрлэлээрээ ЗХУ-д гуравт бичигдэж байсан байна.

Тувагийн морин цэргийг фронтод илгээж буй нь /Проводы тувинского кавалерийского эскадрона на фронт. Кызыл, 1943/
Дайны эхний өдрүүдээс эхлэн Тагна Урианхайчууд- Тувачууд ЗХУ-д туслахыг санал болгосон байдаг Тэр үед Тувагийн армид 489 цэрэг буюу 4 эскадронаар туслахыг санал болгосон боловч Москва хэт цөөн хүн амтайг харгалзан тусламжаас татгалзсан түүхтэй.
1941-1944 онуудад Тувагийн бүгд найрамдах улсаас ЗХУ-д 50 000 морь 700 000 гаруй толгой мал, 52 000 хос цана, 10 000 хагас шуба 19 000 бээлий16000 эсгий гутал, 67 тонн ноос, 400 тонн мах, гурил буудай, олон тонн зөгийн бал, консерв, боолтын материал, бинт бэлэглсэн байдаг.

Тувагийн ард түмнээс бэлэглэсэн байлдааны 10 онгоцны нэг /Фотографии построенных на тувинские средства самолётов Як-7Б, сделанные 16 марта 1943 года на аэродроме «Чкаловский». На нижних фотографиях видны надписи «От Танды хошуна ТНР» и «От тувинского народа»/
208 цэрэгтэй Тувагийн сайн дурын морин цэргүүд Украйны Муроме Коврове-ийг чөлөөлөхөд оролцсон байна Тувачууд Украйны 80 гаруя хотсууринг чөлөөлөхөд оролцсон байна. ЗХУ-ын армид 8000 гаруй тувачууд байлдаж 20 хүн орден Славы, одонгоор шагнуулж 5,5 мянган тувачууд зөвлөлтийн одон медалиудаар шагнагдсан байна. 1944 оны 8 дугаар сарын 17 –нд Тува улс ЗХУ-ын бүрэлдэхүүнд орсон, 80 000 хүн амтай Тува улс


Караван с хлебом, направляемый в подарок Красной Армии аратами Эрзинского кожууна. 1942 год

В Кызылской пошивочной мастерской. Девушки шьют полушубки для фронта. 1943 год

«Мягкое золото» Тувы охотники показывают друг другу добытую пушнину (соболей). Сарыг-Сеп, 1941 год
Цэргийн экспертүүдийн тэмдэглэснээр цөөхөн Монголчууд Тувачууд дайн эхний жилүүдэд ЗХУ-д АНУ, Канад, Англи, Австралий холбоотон улсууд бүгд нийлсний гуравны нэгтэй тэнцэх хамжээний тусламжийг үзүүлсэн байдаг

Тувагийн сайн дурынхан 1943 он /Первые тувинские добровольцы (около 200 человек) вступили в ряды Красной армии в мае 1943 года/

Фронтод илгээх Тувагийн тусламж /Помощь фронту и Тувы. 1943/

Тувагийн ард түмний тусламжаар босгосон байлдааны нисэх онгоц /Фотографии построенных на тувинские средства самолётов «От Танды хошуна ТНР» и «От тувинского народа»/
Улаан армийн эгнээнд Тувагийн 8000 цэрэг байлдаж 67 нь ЗХУ-ын дээд одон медалиар шагнуулсан байна.

Хар үхэл хэмээн нэрлэгдсэн тува цэрэг /Тувинцы «черная смерть» вермахта/

Тува морин цэрэг 1943 он /Тувинский кавалерист.1943/
Халимагийн ард түмэн ч бас дайнд идэвхтэй оролцсон билээ. Германы арми дайны эхний үед Халимагийн нутгийн тал хувийг эзэлсэн бөгөөд зөвлөлт оросын хэлмэгдүүлэлтээс болж зарим халимаг иргэд германы армийн талд орж тулалдсан түүх бий.
(нем. Kalmücken-Kavallerie-Korps) — 3200 орчим хүнтэй цэргийн корпус 1942 оны зун германчуудын талд байлдаж байсан байна. Оросууд “Улус “ нэртэй ажиллагаа явуулан халимагуудыг хэлмэгдүүлэн улс орныг нь устган ЗХУ-д хавсарган Урал Сибирь дундад Ази руу хөөж зөвхөн 1956 онд цагаатгасан түүхтэй. Улаан армийн талд 25747 халимаг иргэд байлдан 9026 нь үрэгдсэн байна.

Халимагуудыг хэлмэгдүүлэн Дунда Ази Урал Сибирт цөлөхөд ашиглаж байсан төмөр замын вагон /Железнодорожный вагон. Фрагмент мемориального комплекса «Исход и Возвращение», Элиста/
1947оны байдлаар 91 919 халимаг иргэд бүртгэгдсэн бөгөөд хэлмэгдсэн дайнд үрэгдсэн нь 16 017 хүн гэсэн тоо байдаг ба нийт хүн амын гэравны нэг нь дайны хөлд үрэгдсэн байна. Дайны 4 жилийн хугацаанд Монголчууд 485000 агт морь илгээсэн нь улаан армийн бүртгэлд байсан 5 морь тумын 1 морь нь монгол морьд байсан байна. Оросууд монгол хүний тусыг нэг их тоогоогүй ч монгол морины тусыг өргөмжлөн Москва хотод монгол моринд зориулсан хөшөөг .. онд босгосон байдаг. АНУ-аас ленд-лиз хөтөлбөрийн дагуу ЗХУ-д 665 000 тонн махан консерв нийлүүлсэн байдаг бол ядуу 800 000 хүрэхгүй шахам хүн амтай Монгол улс бараг 500 000 тоон мах, 64000 тонн ноос /АНУ 54000 тонн ноос/, буюу улаан армийн 5 шинель бүрийн 1 нь монгол ноосоор хийсэн байжээ. Зөвхөн 1941 онд гэхэд Монгол улс 65 сая төгрөгийн үнэ бүхий 140 вагон бэлэг дурсгал, 2,5 төгрөг бэлэглэжээ. Монгол ард нисэх онгоцны эскадриль танкийн цуваа зэргийг бид сайн мэднэ дээ. 1941 онд дайн эхлэхээс өмнөхөн улаан армид 526,4 мянган морь байсан бол 9 дүгээр сард 1324 000 1941-45 онуудад манай улсаас агт морьд бэлэг дурсгалаас гадна хоол хүнсэнд цэрэг дайнд хэрэглэж болох бүхнийг илгээж байсан бөгөөд 1944 онд манай улсад өөрт маань өлсгөлөн нүүрлэсэн байдаг. Зээр гөрөөсний мах, ховор үнэт ангийн үс, үнэд хүрэх соелын дусргалт зүйлсээ ч харамгүй илгээж байсан байна. Вольфрам хэмээх хатуу металлийг зөвхөн Монгол улсаас авч байсан бөгөөд “пантер” “тигр” танкуудыг буудсан 3 сум тутмын 1 нь монголоос олборлосон вольфрамаар хийгдсэн гэж оросын түүхчид шинжээчид өөрсдөө дүгнэдэг.
Азид Японтой ЗХУ дайнд татагдаагүйн нэг нөхцөл нь Хасан нуурын дэргэд болон Халхын голд байгуулсан ялалт байсан гэдэг. Хэрэв ЗХУ тэр үед 2 фронтод зэрэг дайтсан бол дэлхийн 2 дугаар дайны төгсгөл хэрхэн эргэхийг таашгүй билээ.
Ц. Мөнхжаргал
2021 оны 5 дугаар сар 9
Сэтгэгдэл0
Астрасенака тариулсан сая хүнээс 2 хүн нас барчихлаа гээд Дани, Швед улсууд астрасенакаагын вакцинаа бусад оронд бэлэглэнэ гээд германы зурагтаар ярьж бн. Вакцин элбэгсэж байгаа учир Германд астра сенакаагийн вакциныг тариулий гэсэн хүн болгонд тарьж байна. Нээрээ л ард түмнийхээ төлөө санаа тавьж байгаа юм бол элчингүүдээ сайн ажиллуулж тэр вакциныг авчирч иргэдээ дархлаажуулаачээ. 2, 3 сарын дараа вакцины хомсдол гэж байхгүй болно гэж германд зарлаж бн.
German uuruu yamarch vaccingui baij beleglej kharagdaach
япон хүч хүрэхгүй гэдгээ мэдээд дэлхийн 2-р дайныг монгол руу довтолж монголыг эзэлчихээд зүүн өмнөд ази руу дайтаяа гэсэн чинь орос орж ирээд орос монгол хоёрт хийр цохиулаад германтай хийсэн хулгайн гэрээ гэрэл цохиж дорно зүгээс довтолж дийлэхгүй юм байна гээд дахиж довтлоогүй 1945 онд орос монгол японд дайн зарлаж бүрмөсөн бууж өгсөн дахин зэвсэглэх гэж оролдвол дахин цөм цохиулна
Монгол руу Япон эхэлж довтлоогүй. Харин ар Монголд цэргээ оруулахгүй гэж Хятад Япон хоёрт өгсөн амлалтаа Зөвлөлт зөрчиж өөрийн эрхгүй байсан Монголтой харилцан туслалцах гэрээ байгуулсан жүжиг тавиад л 1936 онд цэргээ оруулаад үнэн хэрэгтээ өөртөө нэгтгэчихсэн.1939 онд Манж Монголын хил Халх голоор гэсэн гэрээг зөрчиж цаагуур нь Халхын сүмээр гэж зүтгэн Монголчуудаар золиосолж байгаад дайн өдөөсөн. Харин Монголтой Англи 1963 онд дипломат харилцаа тогтоох ажлыг Япон хийсэн.Ингэснээр Барууны орнууд Монголын тусгаар тогтнолыг зөвшөөрөх эхлэл тавигдсан.Монголыг гадагшаагаа Хужаа Хасаг Америк Япон гэж турхирч гацаардуулдаг байсан нь Орос буриадууд.Ханахгүй биднийг дов жалгаар дотор нь турхирч ирсэн нь бас тэд.
За , тэгээд онгироод байх юмгүй ээ. ,монгол хүнд биш моринд нь хөшөө босгодог байхаа , буянаараа болог цаашаа , одоо өөрсдөө өөрийн гэсэн бодолтойухаалаг байж дэлхийн шинэ дэглэмд оршино ш дээ ,
1932 оноос эхлэн япон монголын лам феодал гадаадт урван гарсан лам хувраг дилав хутагт мэтийг ашиглан мөн монголын арми цэрэг засгийн удирдлагад байсан хүмүүсийг өөрийн талд элсүүлж байнга манж японууд хил зөрчсөөр давраад 1939 онд улаан цайм монголын хил рүү довтлон орсон квантууны армийн нууц төлөвлөгөөг орос монголын армийнхан олсон ЯПОН ТАНАКИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ БАЙСАН япон орос монголын цэрэгт бууж өгсөн гарын үсэг бий шүү энэ чинь япон герман хоёрын дэлхийн 2-р дайны нууц төлөвлөгөө гэрээ байсан хэрэв дахиж довтолсон бол японыг бүрэн эзлэх байлаа япон зогсдог юм уу монгол руу дайрч байснаа зүүн өмнөд ази америкийн далайн флот руу довтолж пийр л харборт камакедзе хийж америкуудыг алаа биз дээ АМЕРИК өшөөгөө авч хиросима нагасакийг атомдаа биз дээ 1905 онд порт артур луу пийрл харборт довтолдог шиг орсын алс дорнотын флотыг гэнт довтолж буланд шахаж устгаснаас орос дэлхийн 1-р дайнд ялагдаж ихээхэн нутгаа өгч байж найрамдлын гэрээ байгуулж хаант засгийг устгаад өгсөн дайны төлбөрийн мөнгөөр ЛЕНИН хувьсгал хийсэн лениний 55боть унш
Зөвлөлт Монголын тусламжийн тухай ганц үгээр ч дурсаж байгаагүй.Одоо л нэг их санаж гэнэ.Монголын зоон дээр зуухан жилд хэл соёлоо бүгдийг голж хаясан буриадуудыгаа Оросууд нь Халимагуудыг хядсан шиг өнгөрсөн зуунд гэхэд 2 удаа аймаглан устгаагүй. Ажилсагаараа малчин удамтай бидэнд гайхуулдаг ногоочин гахайчин буриадуудын европ Оросууддаа яаж зүтгэсэн нь Монголчуудад хамаагүй. Хүндэтгэн хүлээн авсан үүрэг нь юм чинь.
Ingej muuhai yas hayahaa bolioch hujaa yu chi? Mongol hun ingehgui dee!
монголчууд сүхбаатар бичиг хийж бие төлөөлөгчөө москвад ЛЕНИН СТАЛИНД явуулж амь насаа даатгасан түүнээс хойш 100 жилийн дотор гадаад дотоодын дайсныг устгаж-япон гамин манж төвд лам нарын бослого бароны цагаантан оспаны дээрэмчид яр тэмбүү сүрьеэ мал хүнгүй мал эмнэлэг хүн эмнэлэг 500 000мянгаас 3 сая хүн амтай болгосон одоо спутник аварч байна дайнд ялсан сталин ЧЕРЧИЛЬ РУЗВЕЛЬТ СТАЛИН гурав ялтад уулзаж гурван улсын гэрээгээр монгол улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлж орсын хүчээр тайваны оронд НҮБ-д орсын шууд түлээсээр элсч амсан жаргасан түүхтэй тэгээгүй монгол улс сөнөх байв монгол хүн амь насаа орсод даатгасан СҮХБААТАР ДААТГУУЛСАН
Зөвлөлтийн үе гэлтгүй одоо ч Оросын хамгийн ядуу мужууд нь Халимаг Тува Алтай Ингушет. Тохиолдол уу? Тэд өөрсдийнхөө газар шороон дээр өөрийн хэл дээрээ сурах ажиллах ч эрх байхгүй.
Юун халимаг Тува Алтай буриад, тэр байтугай Ар Монголд өөрийн хэл дээрээ сурч боловсрох Гэдэг гутамшгийн гутамшиг болоод монголд борооны дараах мөөг шиг болсонолон зуун гадаад сургуульд монгол баячууд аллага хулгай луйврийн мөнгөөрөө хүүхдүүдээ сургаж байна. Баячуудын хүүхдүүд монголоор ярихаас ичдэг болоод удаж байна
хуучин монгол хэл хоцрогдсон уйгар улсын хэл шүү баяд дөрвөд шууд чингэсийн нууц товчоог уншаад орчуулаад хэлээд явдаг юм байналээ нууц товчоо чингэсийн үеийнх биш манжийн үед бичсэн үлгэр шүү
Тэр үед БНМАУ , Монголын ард түмэн Зөвлөлтийн улаан армид тэгж туслаж байсныг өнөөгийн оросын иргэд мэдэх үү дээ, интернет харж байхад нэг их ярьж бичиж байгаа юм огт харагдахгүй л юм.
178.196.223.0 Та монгол төрийн гутамшгийг үнэнээр нь тодорхойллоо. "Англи хэлийг 2-р хэл болгож дэлхийн иргэнийг бэлтгэнэ" гэж Оюуэрдэнэ Энэ гутамшигт төийн бодлогыг зарласан. Гутамшигт төрийг даран сөнөөе.
88.103.231.157 Хөгийн буриад та социализмын үед Монголд мэдлэгийн хэмжүүр байсан төрөлх орос хэлээрээ өндөр авч ирснээ мартаж байна.Одоо ч бид Монголд дэлхийд байхгүй кирилл монгол гэж бичиг хэрэглэдэггүй зүгээр л кирилл бичиг хэрэглэж, дэлхийг оросжуулж гажуудуулан хүлээн авдаг. Хамгийн ноцтой нь Кирилл Мефоди санваартнуудын Оросын үнэн алдартны шашин Будда Күнз сургаальтай Азийн ард түмнүүдийг хүлээн зөвшөөрдөггүй. Тиймээс бидэнтэй гэрлэх,хамтарч ажиллах амьдрахыг ч хориглодог. Боломж гарвал зүгээр л устгах нь буян гэж тооцогддог юм. Монгол латин үсэг авах ёстой. Англосаксон ертөнц Азид элэгсэг.
тэгвэл МОНГОЛ тусгаар тогтнолоо алдаж зүүн өмнөд ази болон азийн бусад англи хэлтэй хаа газрын гуйлгачдын хогийн сав оромж болох юм байна
Монголд социализмын үед оросоор ярих нь боловсролын илэрхийлэл болчихсон пзидагаар бүгд солироч байхад та хаана байсан бэ? Англи хэл дэлхийн хэл,шинжлэх ухаан технологийн хэл.
Ялтсын гэрээгээр Сталин зүтгэж байж Монголын тусгаар тогтнолыг зөвшөөрөх асуудлыг АНУ,Их Британиар зөвшөөрүүлсэн. Энэ чинь л хамгийн том хариу биш гэж үү. Энэ бол цаасан дээр үлдсэн түүх, Хүний хариу тусыг үнэлж байя. Дандаа л өөрийн өгсөнийг бичээд бусдыг чамлаад, илүү ихийг өг гээд шаарддаг муухай Монгол зангаа засах хэрэгтэй байна шүү. Бидний ухаант өвөг дээдсийн алсыг харах ухааны буянаар бид өдий зэргийн тусгаар улс байгаа юм биш үү.
Өнөөгийн оросууд 41 оны эцсээр Москва орчмын байлдаанд давшилт хиййж байгаа цэрэг дарга нарын цагаан нэхий дээлийг монголчууд хийж армид илгээсэн, Белобородов, Доватор, Панфилов мэт баатарлаг дарга нар монгол цагаан дээл өмсч хахир өвлийн хүйтэнд фрицүүдийг хядсан, хөөж зайлуулсан гэдд итгэчихсэн ярьж байдаг юм.