sonin.mn
 Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын түвшингийн зэрэглэлийг энэ сарын 8-ны 06.00 цагаас бууруулж өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхээр болсон.
 
 
 
Үүний дагуу нийслэл хот доторх нийтийн тээврийн хэрэгсэл бямба гарагаас ердийн цагийн хуваариар зорчихоор болж байна.
 
 
 
Ингэхдээ халдвар хамгааллын дэглэмийг сахин үйлчилнэ. Мөн автомашинууд улсын дугаарын хязгаарлалтын дагуу замын хөдөлгөөнд оролцох зохицуулалт хийхээр болоод байна. Засгийн газрын хуралдааны шийдвэрээр 18 чиглэлээс бусад ААН-ийн үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэм сахиулж хэвийн горимд шилжүүлэх журмыг УОК-оос батлаад байна.