sonin.mn
Монгол Улсад өнөөдөр хэрэглэж буй вакцинуудын аюулгүй байдал ба хамгаалах чадвар нь эмнэлзүйн туршилт судалгааны дүнгээр баталгаажсан гэдгийг Монголын дархлаа, бичил амь судлалын нийгэмлэгийн тэргүүн Г.Батбаатар мэдээлэв.
 
 
 
 
Тэрбээр, “Синофарм” компанийн “Вероселл” вакциныг 100 гаруй жил, “Астразенека”, “Спутник V” вакциныг 40 гаруй жил амжилттай хэрэглэж буй аргаар гарган авсан. Нийтийг хамарсан дархлаажуулалтын үед вакцинуудын үр дүнг харьцуулсан судалгаа үргэлжилж байгаа учир дүгнэлт өгөх боломжгүй” гэдгийг тодотгосон юм.
 
 
 
“COVID-19”-ийн эсрэг вакцин хийлгэснээр,
 
-Өөрийгөө болон эргэн тойрныхоо хүмүүсийг халдвараас хамгаална.
-Вакцины бүтэн тун хийлгэсэн хүмүүст “COVID-19”-ийн шинж тэмдэггүй хэлбэр, хүнд, нэн хүнд хэлбэрээр өвдөх эрсдэл эрс буурна.
-Бусдад вирус халдаах эрсдэл эрс буурна.
-“COVID-19”-ийн эсрэг ямар ч вакцин аюулгүй, амьд вирус агуулдаггүй учир ямар нэг өвчин үүсгэхгүй бөгөөд хүний удмын мэдээлэлд нөлөөлөх ямар ч үндэс байхгүй.
-Нийтийн дунд халдвар тархсан үед вакцины бүтэн тун хийлгэсэн хүмүүс халдвар авч, богино хугацаанд бусдад халдаах, вирус илрүүлэх сорил эерэг гарч болох авч вакцин хийлгээгүй хүмүүсийнхээс эрс бага байна.
-Вакцины дараа эмнэлгийн тусгай заалт байхгүй бол үүссэн эсрэг биеийн хэмжээг тодорхойлох шинжилгээ хийх шаардлагагүй. Хувь хүний вирусний эсрэг дархлаа тогтсон эсэхийг хувиар илэрхийлэх боломжгүй.
-Вакцины дараа үүссэн эсрэг биеийн агууламж хувь хүний онцлог шинж ба вакцины дараа өнгөрсөн хугацаанаас хамаарч мөн богино хугацаанд өөрчлөгдөнө. Тиймээс эсрэг биеийн агууламж нь хэр зэрэг хамгаалах чадвартай дархлаа үүссэнийг шууд утгаараа илэрхийлдэггүй.
-Эсрэг биеийн агууламж вакцины бүтэн тун хийсний дараа тодорхой зааг хэмжээнээс их болсон бол дархлаа тогтсон гэж үзнэ.
-Вакцины бүтэн тун авсан бол ямар ч тохиолдолд PCR шинжилгээ өгөх шаардлагагүй болно.
 
Түүнчлэн вакцины бүтэн тун хийлгэсэн хүмүүс амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих шаардлагатай боловч өөр бусад бүтэн тун хийлгэсэн хүмүүстэй нэг өрөө, тасалгаанд байхдаа амны хаалт зүүхгүй байх, зай барихгүй байх боломжтой.
 
 
 
Тухайн вакцины бүтцэд орсон уурагт харишилтай л биш бол бүх төрлийн харишил, системийн өвчний үед вакцин тариулахад аюулгүй.
 
 
Хөхүүл эх вакцин тариулахад эсрэг заалт байхгүй. Хүүхэд ямар ч нөлөөгүй.