Эх орны торгон хил дээр хүү мэндэлсэн талаар Хил хамгаалах ерөнхий газрын Олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Энэ тухай тус хэлтэс: "Баян-Өлгий аймгийн Цагааннуур тосгон дахь хилийн 0285 дугаар ангийн дугаар салбарт эх орны торгон хил дээр хүү мэндэллээ.
Харуулын дарга, ахлах ахлагч Д.Түмэн-Өлзийгийн эхнэр Ц.Наранчимэг 2021 оны дөрөвдүгээр сарын 10-ны 21:00 цагийн орчим өвдөж, дуудлага өгсөн боловч эмнэлэгт хүргэгдэж амжилгүй, 22:35 цагт салбарын байрлалд амаржиж, 2,700 грамм хүүтэй боллоо. Тухайн газар орны хувьд сум, орон нутгаас нэлээд алслагдмал, газар орны бартаа, саад ихтэй тул эмч нар хилийн байрлалд нь эх барих шийдвэр гаргасан байна.
Нярайг Улаанхус сумын эмэгтэйчүүдийн их эмч Х.Жанболат, Улаанхус сумын III багийн эмч Х.Үмбат, салбарын ариун цэврийн зааварлагч Б.Хадах нар эх барьж авчээ. Эх хүүгийн биеийн байдал сайн, сумын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Аавын хувьд тухайн өдөр хилд үүрэг гүйцэтгэж байсан бол ээж Ц.Наранчимэг салбарын байранд охин, хүү хоёртойгоо байжээ. Ийнхүү эх орны хил дээр Монгол Улсын нэгэн иргэн дуугаа хадаан мэндэлсэн сайхан мэдээг та бүхэнтэйгээ хуваалцаж байна. Монголын үрс маш олон болох болтугай" гэжээ.
Сэтгэгдэл0
Бурхан минь,Монгол улсын минь хил амгалан тайван байх болтугай.Хилийн минь хамгаалагчдыг нөхөж шинэ хүү мэндэлжээ.
Хотол олныхоо төлөө Хорин жил үүр цайлгасан тэр үүрээр чинь хүү төрсөн юм шүү
Хилдээ эргэн төржээ
Ямар гое мэдээ вэ.Гэтэл 4х орны хил дээр 3 нялх балчир үрс өнчирөв
хилээр чөлөөтэй орж гарах эрх өх байлгүй
Нэг сайхан хүү мэндэлжээ.3 өнчин хүү аавгүй хоцров.Дайны үед зэвсэгээ аваад оргосон цэргийг өвчингүй бууддаг юм.Эцэггүй өсөх 3 хүүхэд ,ганцхан жилийн цэргийн албаа хааж чадаагүй нусан буу 2 цэрэг .Хэнд хариуцлага хүлээлгэх вэ.Цэрэг гэдэг цэцэрлэгийн хүүхэд биш.Хөнжил гудсаа үүрээд 10 км гүйдэг,10- 50 суниагаад амьсгаагаа задалдаг их ярьвал сонс 30 50 эргэдэг хүнийг эр цэрэг эх орноо манах хүн гэдэг юм.Ганц жилийн цэрэг гэж юу байсан юм.Цаашид ийм халцгай цэцэрлэгийн хүүхдээр алба хаалганд нөгөө хүүхэд буу барьж ,болохгүй байна гээд зэвсэгээ аваад зугтаагаад байвал монгол орноо хамгаалж чадах юм уу.Бүгдийг адил тэгш цэрэгт татаж байж монгол улсын өөрийгөө хамгаалах чадавх дээшлэнээ.Даргын хүүхэдийг цэрэгт авах, хүүхэд нь эх орноо батлан хамгаалах ажилд яваагүй бол,явуулаагүй бол төрийн алба хаах эрхийг хасах, Цэргийн алба хаагаагүй бол төрийн ажилд авахгүй байх заалт хэрэв Цэргийн албыг хаасан бол 1 жилийг 2-3жилтэй тэнцэхээр ажил алба эрхэлснээр хуулийн заалт оруулах хэрэгтэй
Yamar huurhun yum be? Mongolyn urs olon bolog doo! Eej huu hort bolon aavd ni eruul enh az jargal sain saihan buhniig husen ERUUE DEE.
Сансарт анх хүн ниссэн 60 жилийн ой билэгтэй сайхан өдөр мэндэлжээ. Эцэг эхэд нь тэдний хамт олонд сайн сайхныг хүсье, эх орны манаанд зогсох сайхан залуу болох нь тодорхой шинэ улаадайхан
Бүгдэд нь аз жаргал эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.