Америкийн “CELL” хэмээх шинжлэх ухааны сэтгүүлийн /Volume 183, Issue 4, P890-904.E29, November 12, 2020/ дугаарт Евразийн зүүн бүс нутгийн 6000 жилийн генетикийн түүх хэмээх судалгааны өгүүлэл хэвлэгдэн гарав. Тус бүтээлийг БНСУ, АНУ, Герман, Монгол, ОХУ, Английн 20 гаруй эрдэмтэн хамтран туурвисан байна. Монгол Улсаас профессор Дашзэвэгийн Түмэн, Аюудайн Очир, Диймаажавын Эрдэнэбаатар, Мягмарын Эрдэнэ, Уламбаярын Эрдэнэбат нарын 10 эрдэмтэн зохиогчоор оролцсон байна. Уг өгүүлэлд Монгол Улсын олон эрдэмтний бүтээлийг эшлэн ашиглажээ. Хүрэл зэвсгийн эхэн үеэс бараг одоо хүртэл Монгол орон, түүний зах залгаа нутгуудад сууж байсан хүмүүсийн гарал, соёлын харилцаа холбоог сүүлийн үеийн байгаль, нийгмийн шинжлэх ухааны ололтод тулгуурлан шинжилсэн байна. Уг бүтээлд нотлон өгүүлж байгаагаар судлаачид түүхийн нэн эрт үеэс нааших Евроазийн Зүүн бүсийн тал нутаг дахь хүн амын генетикийн динамикийг илрүүлэхийн тулд ойролцоогоор 6000 жилийг (НТӨ 4600-НТ 1400) хамарсан Оросын гурав, Монголын 85 дурсгалт газраас олсон 214 антропологийн олдворын генетикийн дэлгэрэнгүй мэдээллийн санг үүсгэж, үүнд генетик, түүх, угсаатны судлалын анализ хийжээ. Мөн Монголын хойд хэсгээс олдсон хүрлийн үеийн 19 хүний генетикийн мэдээллүүд (Jeong et al., 2018) Орос болон Казахстанд байсан хөрш зэргэлдээ эртний хүн амын генетик мэдээллүүдийг ч хамруулж судалжээ. Энэ нь монгол нутаг, түүний зах залгаанд байсан эртний улсуудын генетикийн мэдээллүүдийг дэлхий дахины орчин үеийн хүн амуудтай хамтатган анализ хийсэн цоо шинэ судалгаа болжээ. Энэ судалгаагаар он цагийн хувьд НТӨ V болон IV мянганы үед хамаарах гурван дурсгалт газраас олдсон хүрлийн өмнөх үеийн зургаан антропологийн олдворыг бас судалсан. Үүнд зүүн Монголоос нэг, төв Монголоос нэг, Байгал нуурын зүүн бүс нутгаас олдсон дөрвөн олдвор оржээ. Эдгээр олдворын геномыг өмнө нь хэвлэгдсэн эртний болоод орчин үеийн Евразийн мэдээллийн сантай харьцуулснаар Тэдгээр нь баруун Байгаль (“Baikal_EN”, НТӨ 5200- 4200) болон Оросын Алс Дорнодын (“DevilsCave_N”, ойролцоогоор НТӨ 5700) түүхэн тухайн үеийн анчин түүвэрлэгчидтэй хамгийн ойр холбоотой болохыг олж тогтоосон ба энэ нь уг генетик профилийн тархалт дахь газар зүйн хоосон орон зайг нөхөж байгаагийн хувьд судалгааны цоо шинэ үр дүнд хүрч, хүрлийн түрүү, хөгжингүй болон хожуу хүрлийн үеийн гурван талт генетикийн бүтцийн үүслийг судлан олж тогтоосон байна.
Түүнчлэн Алтай болон умард Монголын хүрлийн хөгжингүй болон хожуу үеийн оршуулгын томоохон уламжлалуудын (Мөнххайрхан, Буган хөшөө, хиргисүүр болон ангилагдаагүй дурсгалууд) хооронд соёлын ялгаа байсан ч генетикийн хувьд ялгаатай бүлгүүд биш хэмээн дүгнэсэн байна. Судалгааны үр дүнд хүрлийн үеийн Зүүн бүсийн тал нутгийн хүн амд төмрийн түрүү үеийн төгсгөл хүртэл зүүн ба баруун бүсийн генетикийн ялгарал байсныг мөн илрүүлжээ. Судлаачид цаашлаад НТӨ 200-НТ 100 онд хамаарах Монголын нутгаас илэрсэн Хүннүгийн үеийн 60 антропологийн олдворын генетикийн дэлгэрэнгүй мэдээллийг ашигласан бөгөөд энэ олдворуудын ихэнх нь Хүннүгийн сүүл үед (НТӨ 50-аад оноос хойш) хамаарахаас 13 олдвор нь НТӨ 100 оноос өмнөх цаг үед холбогдож байна. 12 олдвор нь Салхитын амны (SKT) болон Ацын голын Хүннүгийн үеийн дурсгалаас (AST) олдсон бол нэг антропологийн олдвор нь Зүүн Монголын Хүннүгийн түрүү үеийн Жаргалантын ам (JAG)-ны малтлагаас олджээ. Судлаачдын үзэж буйгаар Хүннү гүрэн анх бүрэлдэхэд хүн амын хувьд ялгаатай хоёр үйл явц оролцжээ. Нэгдүгээрт, антропологийн эрт үеийн олдворуудын тал (n=6) нь түүний өмнөх үеийн Алтай Саяны бүс орчмын Сагил-Уюкын соёлын генетикийн (early Xiongnu west) кластерийг үүсгэсэн байна.
Хоёрдугаарт, энэ генетик бүлэг нь баруун зүгийн Хүннүгийн түрүү үе болон Улаан зуух, дөрвөлжин булшны (генийн санг холбож) Зүүн бүсийн тал нутаг дахь хамгийн их ялгаа, зөрүүтэй хоёр угсаа болох баруун тийшээ Буган хөшөө, хиргисүүр, Мөнххайрхан болон Сагил-Уюкийн үр удам, харин зүүн Улаан зуух, дөрвөлжин булшны соёлын үр хойч нар нэгдэн нийлснээс үүссэн аж.
Эдгээр дүн шинжилгээ нь Хүннү нар хөрш зэргэлдээ улсууд болох Төв Азийн Торгоны замын хот улсууд ба Хань гүрний Хятад улсад мөн Монгол руу орж, гарахыг завдсан нүүдэл, суурьшлыг ч хянаж, улс төрийн нөлөө үзүүлж, ноёрхлоо тогтоож, Хүннүгийн үед баруун, зүүн Монголын удмын санг нэгтгэж, цаашлаад бүр баруун, зүүн Азийн удмын санг нэгтгэн, уудам цар хүрээг хамарсан, өргөн хүрээний генийн урсгалуудын нэг байсан хэмээн тодорхойлсон байна. Тус зохиолд, Монголын эзэнт гүрэн (1206-1368 он) хамгийн оргил үедээ Евразийн бараг гуравны хоёрыг хамарч байсан дэлхийн хамгийн том хуурай нутаг дэвсгэрийг эзэлсэн нь дэлхийн өнцөг булан бүрээс олон хэлийн үндэстэн цугласан улс байсан. Тэгээд уг судлаачид Монголын эзэнт гүрний үеийн жирийн иргэд, орон нутгийн жижиг ноёдын булшнаас олдсон 62 антропологийн олдворыг судалсан байна. Монголын эзэнт гүрэн янз бүрийн угсаа гаралтай хүмүүсээс бүрдэж байсан ч Хүннүгийн үетэй харьцуулахад генетикийн олон янз байдал нь бага бөгөөд Хүннү болон түүнээс өмнөх баруун, хойд хэсгийн хүрлийн дунд, хожуу үеийнхэнд байсан Эртний Хойд Евразиас гаралтай генийн үлдэгдэл бараг байхгүй байгааг илрүүлжээ. Монголын эрин үеийн антропологийн олдворууд өмнөх улс гүрнүүдээ бодвол Зүүн Евразийн удамшил илүү өндөртэй байгаа. Энэ үеэс орчин үеийн монголчуудын генийн сан бүрэлдэж эхэлсэн ба монголчуудын генетикийн төлөв байдал нь орчин үеийн монголчуудын дунд одоо хүртэл байгаа нь генийн сан сүүлийн 700 жилийн турш харьцангуй тогтвортой хадгалагдаж ирснээс харагдаж байна хэмээн дүгнэсэн байна.
Өнөөгийн монголчуудын генетикийн түүх хүрэл зэвсгийн үед бүрэлдэн буй болсон тэр цагаас тэдний угсаа соёл нь Хүннү болон түүний дараах дундад эртний улсуудаар дамжин хөгжсөн нь нотлогдсон байна. Энэ судалгаагаар 6000 жилийг хамрах 214 антропологийн олдворын өмнө нь судлагдаж байгаагүй, генетикийн дэлгэрэнгүй шинэ өгөгдлүүдийг шинжлэн үзснээр энэ бүс нутгийн генетикийн түүхийг нээн илрүүлсэн нь шинжлэх ухааны ач холбогдолтой цоо шинэ бүтээл болжээ.
Мөн бэлчээрийн мал аж ахуй нь Монгол нутагт одоогоос 5000 жилийн тэртээ тархан дэлгэрсэн болохыг олж тогтоон хүрэл зэвсгийн хожуу үе гэхэд Монгол орны хүн ам биологи, газар зүйн хувьд гурван тусдаа бүлэгт хуваагдаж байсныг илрүүлээд тэдгээр бүлэг нь гарал үүслээсээ үл хамааран бүгд цагаан идээнд түшиглэсэн бэлчээрийн мал аж ахуйтай байжээ хэмээн дүгнэжээ.
Байгаль, нийгмийн ухааны сүүлийн үеийн ололтод тулгуурласан энэ бүтээл нь зарим судлаачийн монголчууд VI-VIII зууны үед Хар мөрний шугуйд суусан анчид байгаад түрэг, уйгарчуудын хаанчлалын үед тэдний нөлөөгөөр ой шугуйгаас тал хээрт гарч сая малчин болсон. Тэгээд тэд мал маллах арга мөн малын нэр томъёог түрэг уйгарчуудаас зээлдэн авч хэрэглэсэн. Тэгж малчин болсон монголчууд нь VII-IX зуунд Хар мөрөн, Хөлөнбуйр хавьд үүсэж бүрэлдсэн бөгөөд тэдний соёл тэр үед буй болсон гэсэн дүгнэлтүүдийг бүхэлд нь няцааж, монголчуудын гарал, соёлын үүсэл наад зах нь хүрэл зэвсгийн (6000 орчим жилийн өмнөөс) үеэс эхтэй гэдгийг нотлон шинэ онол дэвшүүлсэн байна. Энэ бүтээл нь монголчуудын гарал, соёлын үүсэл хөгжил нь дэлхийн эрдэмтдийн анхаарлыг татаж байгаа нь Монголын эрдэмтэд олон улсад өндөр үнэлэгдэж байгаагийн нэг гэрч болж байна.
Нүүдлийн соёл, иргэншлийг судлах олон улсын хүрээлэнгийн ЭША Г.Зулбаатар
Сэтгэгдэл0
Олон улсын тесел хэрэгжуулэхээр ур дунд нь ийм ном гарч л таарнаштээ.
Юу солиороод бнаа
Монгол эрдэмтэдийн маань олон жилийн нөр их хөдөлмөрийн үр дүн гарч нүүдлийн мал аж ахуй соёлын түүхээ 5000-6000 жилийн өмнөөс эхтэй гэж баримт судалгаагаар нотолж олон улсын эрдэмтэдээр хүлээн зөвшөөрүүлж чаджээ. Баяр хүргэе!
Естой гое мэдээ уншлаа
Баяр хүргэе их сонирхолтой судалгаа бн.
Science is based on facts and events.
Түмэн бол эрдэмтэн мөн . Аль соц . үед дэлхийд зөвшөөрөгдчихсөн эрдэмтэн ш дээ . Өөр тийм мундаг амьтныг сонсоогүй л юм байна , харин элдэв цол - шан харамж гогдогсод бол бий байх аа ...
Оросууд Монголчуудыг урд нь ерөөсөө байгаагүй хиймэл үндэстэн л гэдэг дээ.
Za bitgii hudalaa buraad bail da.orosiin olon erdemted mongoliin tvvhiig sain sudalj chonges haan mongol gedeg.harin svvliin ved kazakstanuud mongol bol bid men - koli byui myangan gar gesen vg gej yriad.mongolchuud bol manj tungusuud 15 zuund mongolchuud baruun tiish ybhad irsen geed l oros helt sait youtube r dvvren bna.deer chinges haan tvreg kazak hvn . Tvregvvd han gesen tsoltoi monholchuud huntaij gedeg geed vlger zohioj bnaa..
САЙН БАЙНА.МОНГОЛЧУУД ЭВТЭЙ БОЛ ХҮЧТЭЙ ШҮҮ
Saihan medee unshlaa Erdedemteddee bayar hurgej amjilt husie
Sain baina saihan sudalgaanii ajil hiijee hicheegeerei! Amjilt husie!
Odoo mongoliin tort esonii oig hvnni ulsaas 2200 jiliih gej helj yrij baih heregtei de. Getel odoo tort esoniig zobhon 800 jiliin ih mongoliin veer l toolood bna.. deer ene bvteelee oros angili heleer gargaj kazakstan metiin mongoliih tvvhiig bulaaj avah gesen ulsuud totshilt ogoh hereg bna.oros helt saitaar dvvren mongolchuud bol manj tungusuud 15 zuund vvssen geh hudal domog zohioj bna.ted chinges haan tvreg kazak hvn geef hudalaa domogoo bvr vnemshiid mongoliig ilt doosh hiij bnaa..ene vzeliig pan tvreg vzelt dundad azi turkuud mash ih demjij bnaa..
2200 жил ГЭЖ ХЭЛЭЭД Л БАЙГАА КОМНИСТЫН ОРХИДОС УУД Л ОГТ СОНСОХГҮЙ БАЙГАА МАЛНУУД
Hervee manai erdemted hamgiin ehend ni neree oruulsan bol sain bna. Sanaag ni olj gardaj hiisen hun hamgiin turuund, hamgiin suuld udirdsan hunii ner baidag. Harin dund ni ner oroh bol tiim chuhal bish baidag zuil bukh tusalsan humuusiig bichih yostoi.
Монголын эрдэмтдийн яруу алдар улам бадраг. Цаашдынх нь ажилд улам их амжилтыг хүсье.