sonin.mn

Токиогийн олимпод оролцох Монголын туялзуур сэлмийн тамирчид Японы Аомори мужийн Имабэцү хотод байрлаж, бэлтгэл сургуулилалтаа базаах болсон. Энэхүү үйл явдлыг тохиолдуулан Японы Төв шуудангийн Тохокү салбараас Монголын талаар дурсгалын марк гаргажээ. Уг маркт Монголын хөдөө тал, нүүдэлч уламжлал, байгалийн үзэсгэлэн, түүхээс гадна манай сэлэмчдийн зургийг багтаасан байна. Ташрамд сонирхуулахад, манай сэлэмчид ирэх сард Узбекистаны Ташкент хотод болох олимпын эрхийн тэмцээнд оролцохоор бэлтгэлдээ гарсан байгаа юм.

 

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин