сонин mn

Монголын балетын үндэсний сургуулийнхан цахим хөтөлбөрийнхөө ээлжит зочноо танилцууллаа. Тэд энэ удаа Сингапурын шилдэг балетын сургуулиудын нэг “Yan Ballet” академийг үүсгэн байгуулагч Ван Иенийг урьжээ. Тэрбээр Монголын балетын үндэсний сургуулийн дунд шатны I, II ангид хичээл заах аж. Ван Иен Монголын балетын хөгжил сангаас 2018 онд зохион байгуулсан балетын үндэсний хоёрдугаар уралдаанд шүүгчээр ажиллаж байсан юм. Мөн Олон улсын балетын анхдугаар уралдаанд урилгаар оролцсон билээ.

 

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин