Нийслэлийн онцгой комиссын “Орон зайн дүн шинжилгээ”-ний баг Ковид-19 халдварын тархалтын идэвхжлийн орон зайн дүн шинжилгээ хийж ажиллаж байгаа.
2021.02.10-18-ны өдрүүдэд батлагдсан Ковид-19 халдварын 360 тохиолдлын бүртгэлийг нэгдсэн мэдээллийн санд бүртгэж орон зайн дүн шинжилгээний арга аргачлалаар тархалт, нягтрал, тархалтын чиг хандлагыг тооцоолсон.
Энэхүү зурагт улаан өнгөөр “Нэг хаалга-Нэг шинжилгээ” нэгдсэн тандалт, илрүүлгийн арга хэмжээний хүрээнд илэрсэн 68 тохиолдол болон түүний идэвхжилт, цэнхэр өнгөөр 2021.02.10-2021.02.18-ны өдрүүдэд батлагдсан Ковид-19 халдварын өндөр эрсдэл бүхий орон зайн тооцооллыг харуулж байна.
Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул, Чингэлтэй дүүргүүдийн хувьд “Нэг хаалга-Нэг шинжилгээ” нэгдсэн тандалт, илрүүлгийн арга хэмжээ бүрэн дууссан бөгөөд шинжилгээний үр дүнг харахад Орон зайн дүн шинжилгээний багийн боловсруулсан Ковид-19 халдварын идэвхжлийн хэсэгтэй таарч байна.
Тус прогнозоос харахад цаашид хийх “Нэг хаалга-Нэг шинжилгээ” нэгдсэн тандалт, илрүүлгийн арга хэмжээ үргэлжлэн явагдах Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн зарим хороодод халдвар илрэх магадлал өндөр байна.
Иймээс эрсдэл бүхий хороодод хэсэгчилсэн хөл хориог үргэлжлүүлэн зохион байгуулах, халдварын идэвхтэй хэсэгт оршин суудаг иргэд, төрийн албан хаагчид халдварын нууц үед гэрээсээ ажиллах, нийтийн тээвэр, олон нийтийн газраар зорчихгүй байх зэрэг Нийслэлийн онцгой комиссын зүгээс зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллах болно.
НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Тодруулбал Чингэлтэй дүүргийн 2, 3, 6, 12, 13 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 16, 18, Баянзүрх дүүргийн 26, 25, 16, 8 дугаар хороонд халдвар илрэх эрсдэл өндөр байгаа аж.
Сэтгэгдэл0
Бас сайхан шаацгаах юм аа, хаана тийм байр хөршөөрөө голомтолсон юм бгаан?
Гэр хороололынхон нэг гудмаараа ах дүүс, найз нөхөд, эсвэл хамт ажилладаг гэх мэт бөөнөөрөө халдвар авчээ л гэж ойлголоо
Энэ системийг хэрэглэж байгаа нь сайн хэрэг. Мэргэжлийн байгууллага, судалгааны байгууллага, судлаачдын ажлаа төлөвлөх, хэрэгжүүлэх, дүгнэх үйл ажиллагаанд хэрэгтэй зүйл. Гэхдээ энэ бол нийтэд зориулсан зураг биш. Үүнийг ойлгоход мэргэжлийн болон газарзүйн тодорхой мэдлэг шаардагдана.
За зүгээр бай. Хотын зарим хороо аймаг шиг, хотхон нь сум шиг оршин суугчтай байгаа. Өвчин гарсан байраа л тусгаарлана биз. Юун хороо?
chingeltein 6rhoroo gej haana bgam be ene duuregt bgan unen yumuu sain totorhoi heleldee lab horio togtooson bair lab bhgui
6r horoon d tusgaarlagdsan bair bhgui
Өөө Чингэлтэй бас хорионд орох хэрэг үү болийёо үнэхээр худлаа санагдаад байна шүү.Сумъяабазар ,Амарсайхан даргаа энэ шинжилгээ нэг л худлаа юм шигээ анхаарлаа хандуулаарай дарга нараа.
CHINGELTEI 2 3 horoo chin hotiin tov shuu dee yachihaad baigaa yum neebel nee neehgui bol boli yadag erguunuud be