сонин mn
Их Британи өөрийн замаа өөрөө хааж байна
 
 
Хятадын мянга гаран судлаачийг хилээрээ нэвтрүүлэхээс татгалзсаны дараа Их Британи дахин тусгайлан БНХАУ-д чиглэсэн арга хэмжээ авсан нь Хятадын Олон Улсын Телевизийн нэвтрүүлэх цацах эрхийн зөвшөөрлийг цуцлахаа тус улсын Засгийн Газар 2-р сарын 4-нд мэдэгдсэн явдал юм. Их Британий эдгээр арга хэмжээ нь ихээхэн ноцтой үр дагавар дагуулж буй гэхэд болох бөгөөд Их Британи, БНХАУ-ын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг улам л эрсдэлд оруулж буй аж.
Лондон, Вашингтон болон Кени улсын нийслэл Найробид Хятадын Олон Улсын Телевиз буюу CGTN-ний хилийн чанад дахь гурван том салбар байрладаг бөгөөд эдгээр салбаруудад тус бүр тухайн орноос хэдэн зуун ажилтан авч, ажиллуулдаг байна. Их Британийн дээрх шийдвэрээс болж тус улсын хэдэн зуун хүн ажилгүй болно. Ажиглагчид Их Британи Америкийн хойноос орж, Хятад улсад чиглэсэн үйлдэл хийж байна гэж дүгнэж байна.
 
Хятадын тал харин энэ явдлыг : "Өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр гэдэг шиг үйл явдал болж байна. Саяхан Европын Холбооноос гарч байгаа Их Британийн хувьд Хятадын зах зээл хэзээ хэзээнээс илүү чухал болсон .
 
2019 оны 7-р сард тус орны одоогийн Засгийн Газрын тэргүүн албан тушаалдаа очсоныхоо дараа :  “Хятад улстай илүү ойр дотно ажиллаж, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг оролцуулсан олон төслөөр идэвхтэй хамтран, Хятад улсын Европ тив дэх хөрөнгө оруулалтын хамгийн нээлттэй зах зээл байх болно. Түүнчлэн Хятадын оюутнууд Их Британид ирж суралцахыг дэмжинэ” гэж байв. Харин өнгөрсөн оны 6-р сард тус улсын Засгийн Газар Хятад улсад чиглүүлсэн бодлого хэрэгжүүлсний дараа Их Британи-Хятадын худалдааны нийгэмлэг засгийн газартаа хандан байр сууриа тодорхойлж, хоёр орны харилцааг хамгаалж ажиллахыг шаардсан байдаг. Ямартай ч өнгөрсөн 10 жилд Хятад улс Их Британид 81 тэрбум гаруй ам долларын хөрөнгө оруулж, 100 мянган ажлын байр бий болгосон гэдгийг тус орны статистик тоо баримт харуулж байна. Тэгвэл 2020 онд Хятад улсад Их Британид зөвхөн 2 тэрбум 300 сая Фунт Стерлингийн хөрөнгө оруулсан нь 2019 оныхтой харьцуулахад 9 тэрбум 900 сая Фунт Стерлингээр багассан үзүүлэлт юм. Тийм болохоор Их Британи өөрийн замаа өөрөө хааж байгаа гэж хэлж болно.” гэж дүгнэжээ. Ер нь Хуавэй компанийн 5G сүлжээ гэх мэт асуудлаар Их Британи улс удаа дараа эрс арга хэмжээ авч байгаа нь тус хоёр улсын харилцааг улам л ээдрээтэй, тогтворгүй  болгож байна. Үүний хамгийн тод жишээ нь БНХАУ-ын аж ахуйн нэгжүүдийн Их Британи дахь хөрөнгө оруулалт 87 тэрбум 800 саяар багасаж, 150 гаруй төсөл зогсонги байдалд ороод буй явдал юм.
 
Г.Бямба