МОСКВА. /РИА Новости/. Монгол Улсын Эрүүл мэндийн яам ОХУ-ын “Спутник V” коронавирусний вакциныг бүртгэсэн тухай Оросын шууд хөрөнгө оруулалтын сан мэдэгдэв. "Коммерсант" агентлагийн мэдээлснээр, Монгол Улс "Спутник V" вакциныг хэрэглэх зөвшөөрөл олгосон 23 дахь орон болжээ.
“Монголын Эрүүл мэндийн яам Оросын “Спутник V” коронавирусний вакциныг бүртгэсэн тухай Оросын шууд хөрөнгө оруулалтын сан мэдэгдэж байна. Бүртгэх шийдвэрийг тус улсад эмнэлзүйн нэмэлт туршилт явуулахгүйгээр онцгой байдлын үед ашиглах журмаар гаргасан” хэмээн тус сангийн мэдэгдэлд дурдав.
Оросын шууд хөрөнгө оруулалтын сангийн түнш, Монголын тэргүүлэх эмийн компани “Mongol Emimpex Concern LLC”-н дэмжлэгтэйгээр вакцинд зөвшөөрөл олгосон байна.
Монголын түншүүд "Спутник V” вакцины өндөр үр дүн, аюулгүйг батлан харуулсан эмнэлзүйн судалгааны мэдээллийг нягт судалсны дараа вакциныг бүртгэн авах шийдвэрийг гаргажээ.
"Дэлхийд тэргүүлэх коронавирусний вакцинуудын нэг болох “Спутник V”-г хэрэглэхийг зөвшөөрч буй орнуудын тоо өдөр ирэх тусам нэмэгдэж байна" хэмээн Оросын шууд хөрөнгө оруулалтын сангийн тэргүүн Кирилл Дмитриев мэдэгдсэн байна.
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Сайхан мэдээ байна
Төрөхөөсөө аваад өдий болтол хийлгэсэн юм.
Зөвөө зөв. Ах нарын шинжлэх ухаанд эргэлзсэн зүйл бий. Тэхдээ л даравч далдайгаад, булавч бултайгаад гараад ирлээ дээ. Ах нар монголчуудыг олон өвчнөөс, тэмбүүнээс хүртэл салгаж өгсөн. Одоо коронагаас..
xurdan oros vaccine bodokh sanakh yumgyi
Аль эрт л ийм шийдвэр гаргах байсан , тэгсэн бол одоо бараг тариа эхлэчихсэн байх байсан , гэвч яахав - лам олдохгүй болсон тул буцахдаа \ арга буюу \ залжээ ....
Амэрик ахаас сайн вакзин хурдан аваачээ
Монгол улс вакциныг бүртгэж баталгаажуулдаг агентлагын үүрэг гүйцэтгэх болсон юм уу Аянзаяа?
baktsiniig chuluutei bolgoh heregtei hun songoltooroo hiilgeh heregtei
орос вакцин аюултай
төр засаг минь оросоос вакцин аваач монголчуудийн чин хүсэл шү
Тэгмээрсэндээ
zob saikhan medee.