сонин mn

Загвар зохион бүтээгч Ү.Юмжир “Хувцасны дизайн” номоо гаргасан тухай өмнө нь мэдээлж байсан. Тэрбээр хөл хорионы үеэр уг номоо хувцас загвар сонирхдог хүмүүст уншихыг санал болгосон бөгөөд хялбар аргаар татан авах боломжтойг хэлсэн юм. Ү.Юмжир “Хувцасны дизайн” номыг авсан хүмүүсийг хамруулан онлайнаар сургалт явуулахаар болсон байна. Энэ тухайгаа цахим хуудсаараа мэдээлжээ. Тэрбээр “Минийй бичсэн “Хувцасны дизаййн” номыг онлаййнаар худалдан авсан хүмүүст зориулсан анхан шатны эсгүүриййн онлаййн хичээлиййг хөл хорионы үеэр үнэгүйй явуулна. Энэ үеиййг зөв ашиглан өөртөө таарсан үлгэрээ гаргаж сураарайй. Өнөөдөр зар оруулж баййгаа учир нь хөл хорионы үеэр бүх газар хаалттайй баййх тул наана нь бэлтгэлээ хангаарайй” гэсэн байв. Түүний “Хувцасны дизаййн” номыг худалдан авснаар дэлхиййн болон монгол үндэстнийй хувцасны түүх, моод загвар өнгөнийй тухайй, загварын чиг хандлага, өөриййн биед хувцсаа хэрхэн тохируулж өмсөх гэх мэт олон талын мэдлэгтэйй болохоос гадна хувцасны эсгүүр зохион бүтээх суурь мэдлэгтэйй болох ажээ. Загвар зохион бүтээгч Ү.Юмжирын өвөө нь Төрийн соёрхолт, Ардын зураач Ү.Ядамсүрэн бөгөөд аав нь Төрийн соёрхолт, Ардын зураач Я.Үржнээ юм. Харин Ү.Юмжирын хувьд Урлах эрдмийн дээд сургуулийг хувцасны дизайнер, зохион бүтээгчээр төгсөж оюутан ахуйгаасаа “Гоёл” тэмцээнд тасралтгүй оролцжээ. Тэрбээр 2011-2012 онд Нью-Йорк хотод дизайнерын чиглэлээр ажиллаж байгаад эх орондоо эргэн ирж “Yumjir Fashion” нэрийн монгол хэв маягтай, өдөр тутмын хувцасны брэндийг хөгжүүлэн Монгол болон дэлхийн зах зээлд гаргахаар ажиллаж байна.

 

Б.Номуун

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин