Сүүлийн үед бага насны хүүхдүүдийн дунд гахайн хавдраар өвчлөх тохиолдол ихсэх болжээ. Тиймээс эл өвчний талаар ХӨСҮТ-ийн Эрт сэрэмжлүүлэх хариу арга хэмжээний тандалтын нэгжийн их эмч А.Билэгттэй ярилцлаа.
-Гахайн хавдраар аль насныхан илүү өвчилж байна вэ?
-Гахайн хавдар нь вирусын гаралтай агаар дуслын замаар дамжин халдварлаж, булчирхайлаг эрхтнүүдийг сонгомлоор гэмтээдэг халдварт өвчин юм. Ихэвчлэн 5-19 насны хүүхдүүдийн дунд зонхилон тохиолддог.
-Өвчний үед ямар шинж тэмдэг илрэх бол?
-Өвчний халдварын нууц үе гэж бий. Халдвар авснаас хойш өвчин нууц үедээ байж байгаад 11-23 хоногийн дараа шинж тэмдэг илрэх нь түгээмэл. Чихний арын хонхорхой хавдаж, хацар шанаа хавантайгаас юм идэж, зажлахад түвэгтэй болдог. Халуурах нь энэ өвчний эхний шинж тэмдэг. Мөн толгой өвдөж хоолонд дургүй болох, гэдэс базалж суулгах шинж илэрнэ. Хэрэв хоол хүнсээ тохируулан хэрэглэж, гэртээ хэвтэж эмчлүүлбэл 14 хоногийн дотор өвчин эдгэрдэг.
-Гахайн хавдраар өвчилсөн тохиолдолд хэрэглэж болохгүй хүнсний бүтээгдэхүүн бий юу?
-Хийжүүлсэн ундаа, шоколад идэхгүй байхыг хичээх хэрэгтэй. Мөн тос, өөх багатай шөлтэй хоол идээрэй. Хоол хүнсэндээ хүнсний ногоо түлхүү хэрэглэвэл сайн. Дээрээс нь өвчтөн гэрийнхнээсээ аяга халбагаа тусдаа хэрэглэх нь чухал.
-Өвчний шинж тэмдгийг андуурах тохиолдол гардаг уу?
-Шинж тэмдэг нь адилхан илэрдэг өвчинтэй андуурч болно. Шүд хавдах, хоолой өвдсөнөөс булчирхай хавдах тохиолдол бий. Энэ тохиолдолд мөн л халуурч, огиулах шинж илэрдэг. Тиймээс заавал мэргэжлийн эмчид хандаж оношлуулах нь чухал. Хэрвээ гахайн хавдар гэдэг нь тогтоогдвол өвчтөн хамгийн түрүүнд хэвтрийн дэглэм барих хэрэгтэй.
Булчирхайлаг эрхтэн сонгомлоор гэмтдэг учраас хүндрэл гарахаас сэргийлэх нь чухал байдаг. Хүмүүс гахайн хавдрыг эрэгтэй хүүхдэд хүнд тусдаг гэж ойлгодог. Энэ буруу ойлголт юм. Эрэгтэй, эмэгтэй гэлтгүй өвчин даамжирвал адилхан л хүндэрнэ шүү дээ. Тиймээс эмчийн зааврыг дагаж, дэглэм сахих нь чухал.
-Гахайн хавдраар өвчилсөн эрчүүдийг үргүй болдог гэж ярьдаг. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-Энэ өвчин туссан эрэгтэй хүн бүр үргүй болдоггүй. Хамгийн гол нь өвчний үед дэглэм хэрхэн сахиснаас шалтгаалдаг. Эрэгтэй хүүхдүүд хөдөлгөөнтэй, хэвтрийн дэглэм муу сахиснаас өвчнөө хүндрүүлчихдэг. Тэр үед л өвчин хүндэрч олон аюул учруулна. Зарим хүн эмчид үзүүлж, эмчийн заавраар эмчлүүлээгүйн уршгаар менингит болох, төмсөг үрэвсэх, дүлийрэх зэргээр хүндрүүлчихдэг. Гахайн хавдар хүндэрвэл эмэгтэй хүнд ч аюултай.
-Гахайн хавдраас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
-Ямар ч хүнд уг өвчний вирусын дархлаа тогтоогүй л бол өвчилнө. Вакцин хийлгэсэн эсвэл гахайн хавдраар өвчилсөн хүнд дархлаа тогтдог. Тиймээс 2009 оноос дархлаажуулах арга хэмжээг зохион байгуулж эхэлсэн. Гахайн хавдрын вакциныг товлолын тарилгад оруулж хүүхдийг есөн сартай, хоёр настай байхад нь хоёр удаа тарьж байгаа.
-Урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваад байхад өвчин яагаад дэгдээд байна вэ?
-2009 онд есөн сартай хүүхдэд эхэлж тарьсан. Дархлаажуулалтад хамрагдсан хүүхдүүдийн том нь одоо таван нас хүрлээ. Тэдний дархлаа сайн тогтсон. Гахайн хавдрын дэгдэлт болж байхад таваас доош насныхан өвчлөхгүй байна шүү дээ. Хэрэв дархлаажуулах арга хэмжээ аваагүй бол олон хүн өвчлөх байсан.
-Вакцинд хамрагдаагүй таваас дээш насныхан сайн дураараа вакцин хийлгэж болох уу?
-Гахайн хавдраас сэргийлэх хамгийн өвөрмөц арга бол вакцин. Хэрэв өмнө нь уг өвчнөөр өвчилж байгаагүй бол том хүн ч вакцин тариулж болно. Харин вакцинд хамрагдахаас өмнө сарын дотор ямар нэг урьдчилан сэргийлэх тарилга хийлгэж болохгүй. Тиймээс хэсэг хугацаа өнгөрсний дараа вакцин хийлгэх хэрэгтэй. Вакцин тунг 10 мянган төгрөгөөр ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалтын тасагт хийж байгаа.
-Гахайн хавдраар өвчилсөн хүний гэр бүлийнхэнд зориулж зөвлөгөө өгөөч?
-Урьдчилан сэргийлэлтийг дотор нь өвөрмөц болон өвөрмөц бус гэж ангилна. Өвөрмөц сэргийлэлтэд нь бидний өмнө ярьсан вакцин ордог. Харин өвөрмөц бусад нь хүний дархлаа дэмжих амин дэм хэрэглэхийг хэлдэг. Тухайлбал, бага насны хүүхэд эсвэл өмнө нь гахайн хавдраар өвчилж байгаагүй хүмүүс дархлаагаа дэмжиж салимон, С амин дэмийг уух хэрэгтэй.
Мөн хүн бүр амны хөндий, хоолойгоо өглөө оройд тамедин, хоолны давс болон царвангийн уусмалаар тогтмол зайлах нь чухал. Тасалгааны агааржуулалтыг хоёр цаг тутамд 15 минутаас доошгүй хугацаанд хийж, чийгтэй цэвэрлэгээ хийгээрэй.
Б.Сэлэнгэ
Эх сурвалж:
Сэтгэгдэл0
huurhun huuhniig gahaitai hamt tavijee
Minii egch gahain havdar tuschihsan bolhoor bi tanias neg ym asuuh gesen ym ene ovchin gahainaas uuseltei yu
1-tussan hun 2 tusahuu? bas bi 1-emegtei duutei duu maan 4-nastai ter gahain havdar tusahuu?
Ta nadad hariu ogohgui ymuu ?
manai huu gahai havdar tusaj bsan 2 jiliin daraa dahin tuslaa ingedeg yumuu todohoi zuvulguu uguuch
Mini ohin 3nastai chihniih n ard yum bondoogood emlegt uzuulsen gahain havdar gsn tgd vitamin bichj ogsn gahain havdriig geriin nohtsold yaj idgeedeg ve
Gahain havdar chin chihnii urd havddag bizde ygad hoin n havdsiin bol tailbar bicheerei
Өчигдрөөс хойш чихээр хатгаад эрүүний доод талын булчирхайнууд хавдаж шүд эрүү янзинаж өвдөөд байна,Юу юм болоо,Гэнэт айхтар өвдөөд хэсэг гайгүй болоод дахин өвдөх юм