Дэлхийн дулаарлын эсрэг нэгдсэн долоон одтой зочид буудал “Бурж Аль Араб”
Дэлхийн цаг уурын өөрчлөлт болон хүний үйл ажиллагааны улмаас Гренландын мөсөн бүрхүүл хайлах нь нэгэнт тодорхой болсон гэж эрдэмтэд үзэж байна. Тэдний таамаг үнэн бол далайн түвшин өнөөдрийнхөөс долоон метрээр нэмэгдэх аюул тай. Дэлхийн цаг уур өөрчлөгдөж байгаатай олон орны эрдэмтэн санал нэгдэж байгаа. Гэхдээ тэдний үзэл бодол хоёр өөр туйлд хуваагдаад байгаа юм.
Нэг хэсэг нь “Дэлхийн дулаарал” хэмээх нэр томъёог үүсгэж галав юүлж дэлхий сүйрэх аюултай гэж байгаа бол нөгөө хэсэг нь “Мөстлөгийн шинэ үе” эхэлнэ гэж таамаглаж байгаа. Гэхдээ хүн төрөлхтний өмнө аюул учруулах бодит үнэн нь “Дэлхийн дулаарал” гэдгийг хэн хүнгүй мэдэж байгаа биз. XIX зууны сүүл үеэс цаг уурын байдлыг шинжлэх ухаа ны үндэстэй судалж эхэлсэн байна. Судалгааны дүн гээс харахад XX зууны тур шид дэлхийн дундаж темпе ратур цельсийн 0.6 хэмээр нэмэгджээ.
Мөн энэ хугацаанд манай гаригийн далайн усны түвшин 10- 20 см-ээр нэмэгд сэн байна. Далайн усны түвшин нэмэгдсэн нь туйлын мөс хайлсантай холбоотой гэж эрдэмтэд тайлбарлажээ. Ант рактид тив болон Хойд мөсөн далайн мөсөн бүрхүүлийн хэмжээ улам бүр шуугдаж багассаар байгаа нь илт болж, эрдэмтдийн ажиглалтаар Хойд мөсөн далайн мөсний зузаан хавар намрын улиралд 10 жилийн өмнөхтэй харьцуулбал 40 хувиар нимгэрсэн ажээ. Гэхдээ дулаарлын энэ хандлага дэлхийн бүх бүс нутагт адил бус байгаа юм.
Жишээ нь, Антрактидын зарим нутагт хүйтрэх үзэгдэл ажиглагдсан байна. Үүнээс гадна, газрын гадарга дээр болон агаар мандлын доод давхарга болох трофосферын бүсэд дулаарал харилцан адилгүй явагдаж байгаа аж.
Хэрвээ агаар мандалд хүлэмжийн хийг ялгаруулах явдлыг зогсоохоор эрс шийдвэртэй арга хэмжээ авахгүй бол 2020 он гэхэд дэлхийн цаг агаар дунджаар цельсийн 1.4-5.8 хэмээр нэмэгдэж магадгүй гэж эрдэмтэд үзэж байгаа. Дэлхийн цаг уурын системийн зарим бүрэлдэхүүн хэсэг, тухайлбал туйлын бүсийн мөсөн бүрхүүл дахин сэргээгдэх болтол хэдэн зуун жил хэрэгтэй гэнэ. Энэ хугацаанд халуун дулааны улирал илүү удаан үргэлжилж, ган гачиг олонтаа тохиолдох бол но. Далай тэнгисийн усны түв шин нэмэгдэж, хар салхи, цунами гарах тоо ихэсч, гам шигт үерийн тоо ч нэмэг дэж болзошгүйг анхааруул саар бай гаа юм.
Дэлхийн дулаарлын улмаас ундны ус хомсдож, хөдөө аж ахуй эрхлэх нөхцөл эрс өөрчлөгдөж, үер, хар сал хи, ган гачиг зэрэг байгалийн гамшгийн улмаас олон хүний амь үрэгдэх болно. Цаг уурын өөрчлөлтөд дасан зохи цож чадахгүй ядуу улс ор нууд хамгийн их хохирол ам саж магадгүй аж. Түүгээр ч зогсохгүй амьдрах орчин нь дасан зохицохын аргагүй, хэтэр хий хурдан өөрчлөгдөх учраас ургамал амьтны бүхэл бүтэн төрөл, аймаг устаж үгүй болно гэж эрдэмтэд таамаглаж байгаа юм. Ундны цэвэр ус дутагдаж, хоол хүнс ний нөөц багассаны улмаас дэлхийн олон оронд хэдэн сая хүн хижиг өвчнөөр өвчилж магадгүй гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага сануулсан байна.
Дэлхийн цаг агаар дулаарч байгаа явдалд хүний хүчин зүйлийн нөлөө ямар байгааг мэргэжилтнүүд нарийн тоо цоолж чадаагүй юм.
Мөн агаар мандал дахь хүлэмжийн хийн хэмжээ, дэлхийн дулаа рал хоёрын хоорондын харил цан хамаарал эрдэмтдэд одоохондоо тодорхой бус байгаа. Дэлхийн дулаарлын тухай янз бүрийн таамаглал өөр хоо рондоо ихээхэн зөрүүтэй байдгийн нэг шалтгаан нь энэ юм.
Жишээ нь, мөнх цэвдэг хайлсны улмаас агаар мандалд ихээхэн хэмжээний метан хий ялгаруулснаар эргээд хүлэмжийн хийн хэмжээг нэмэгдүүлж байгаа. Гэх дээ зарим нэг хүчин зүйл дэл хийн дулаарлын нөлөөг саармагжуулж болох талтай аж.
Температур нэмэгдэхийн хэрээр ургамлын өсөлт хурдсаж агаар мандлаас илүү их хэмжээний нүүрсхүчлийн хийг авах боломжтой болох юм. Эдгээр сөрөг болон эерэг үйл явцын эцсийн үр дүн нь яаж гарах талаар эрдэмтдийн дунд нэгдмэл нэг байр суурь байхгүй байгаа.
Хүний үйл ажиллагаа хэт дулаарлыг үүс гэж байгаа нь дэлхий дээрх амьдралыг тэтгэгч гол эх үүсвэр болсон цаг уурын тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж байна гэж эрдэмтэд тайлбарладаг. Хүлэмжийн хий гэдэг нь нарны эрчим хүчийг дэлхийн агаар мандлаас гаргахгүй барьж байдаг тодорхой хэдэн хийн бодисыг хэлдэг ажээ. Хүлэмжийн хий байгаагүй бол дэлхий дээр хэт хүйтэрч амьд рал бий болж чадахгүй байсан гэнэ.
Хамгийн чухал хүлэмжийн хийд усны уур тооцогдоно. Агаар мандал дахь усны уурын хэмжээ бараг өөрчлөгддөггүй тул хүний үйл ажиллагааны дүнд үүсдэг хүлэмжийн хийн дулаа ралд усны уур бараг нөлөө үзүүлдэггүй. Харин хүлэмжийн бусад хий нүүд болох нүүрсхүчил, үйлдвэрийн болоод хөдөө аж ахуйн үйл ажиллагаа түлшийг шатааснаас агаар мандалд үү сэн хуралддаг.
Гэтэл эдгээр хийн агаар мандал дахь хэмжээ аажмаар нэмэгдсээр сүүлийн 200 жилийн дотор нүүрсхүчлийн давхар ислийн хэмжээ 30 хувиар өссөн байна.
Агаар мандалд ийнхүү хүлэмжийн хийн хэмжээ нэмэгдэж байгаа нь дэлхийн дулааралд хүргэж байгаа гэдэгтэй ихэнх мэргэжилтнүүд санал нэгджээ.
Р.ОЮУНГОО
Эх сурвалж: "Unen.mn"
Сэтгэгдэл0
WWW HAMUGMONGOL MN
WWW HAMUGMONGOL MN